| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0211/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/222 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/222
2024 3 19 2023/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 240300013******* тоот дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
******* Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, Торгууд, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ******* ******* ******* ХХК-д механик инженер ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 18 дугаар хороо ******* хотхоны *******-1802 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Мөнгөнгүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзварт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоyota Prius маркийн - УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. "Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно". Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн эмнэлгийн замын уулзвараас баруун тийш эргэж байсан, 2 давхар баруун эргэж байсан, би зүүн талд нь явж байсан, баруун тал руу эргэх үед хажуу талд нэг машин зогссон явган зорчигч гарч байсан зөөлөн мөргөсөн, би машинаасаа гарч ирэхэд явган зорчигч босоод яваад өгсөн... ” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10:30 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хороо ГССҮТ-н уулзварын баруун хойд талаас урагшаа чиглэлтэй явган хүний замаар гарах гэж байхад ертөнцийн зүгээр хойноос баруун тийш чиглэлтэй эргэж байсан саарал өнгийн тээврийн хэрэгсэл миний зүүн хөл хэсэгт хүчтэй мөргөсөн. Ингээд би бүтэн биеэрээ газар унасан ба газраас босоод ирэхэд тухайн машинаас 2 залуу бууж ирээд ногоон гэрлээрээ гараач чи улаан гэрлээр гарч байгаад мөргүүлсэн шүү гэж хэлсэн. Би тухайн үед ногоон гэрлээр гарч байсан ба хажуу талд байсан тээврийн хэрэгслийн жолооч гэрчилнэ.
Ингээд нэг мэдэхэд намайг мөргөсөн жолооч хөдлөөд явсан байсан ба миний хөл өвдөөд байсан тул ГССҮТ-д үзүүлэхэд суудлын яс хугарсан байна гэж хэлсэн. Мөн хагалгаанд орох, гипс хийх боломжгүй зөвхөн хэвтрийн дэглэм барьж эдгээх боломжтой гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.ий өгсөн:
“...******* овогтой ******* нь Баянгол дүүргийн 21-р хороо Мөнгөнгүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзварт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд Тоёота Приус маркийн - УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Б.ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Б. 120.000 /нэг зуун хорь/ төгрөг гарсныг Г.*******гаас гаргуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн:
“...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчим өөрийн ах Г.*******гийн хамтаар түүний эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Toyota Рrius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Гэмтлийн эмнэлгийн 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан. Ингээд уулзвар дөхөх үед бид хоёр Хар хорин зах руу хойгуур нь явахаар болсон тул ах баруун чиглэлд эргэдэг туслах зам руу орсон. Тэгтэл яг гарцан дээр эмэгтэй хүн хурдтай алхаад гарч ирсэн тул ах тоормосоо гишгэсэн боловч гулгаж очоод зөөлөн мөргөсөн. Мөргөх үед үл таних эмэгтэй газар унасан ба ах бид хоёр машинаасаа буугаад тухайн эмэгтэйгээс зүгээр эсэх талаар асуухад зүгээр гэж хэлэн зам гараад явсан. Ингээд бид хоёр буцад машиндаа суугаад тухайн газраас хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн:
“...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчим ГССҮТ-н баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй өөрийн - улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан. Ингээд 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр баруун талын буюу 1 хорооллын арын зам руу эргэх гэхэд туслах замын дохионы улаан гэрэл ассан тул 1-р эгнээн дээр зогсоод ногоон гэрэл асахыг хүлээсэн. Энэ үед явган хүний замаар бараан өнгийн хүрэм өмссөн эмэгтэй хүн гарцаар явган алхаж гарсан бөгөөд яг явган хүний замын гол хэсгийг өнгөрөөд алхаж байхад нь 2-р эгнээгээр саарал өнгийн - УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд тухайн эмэгтэйг мөргөсөн. Ингээд үл таних эмэгтэй газар унасан тул мөргөсөн гэх саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс үл таних 2 эрэгтэй хүн бууж ирсэн. Энэ үед газар унасан эмэгтэй газраас босож тухай хоёр залуутай ярилцах шиг болсон. Удалгүй мөргүүлсэн эмэгтэй зам гарч алхсан ба харин мөргөсөн 2 залуу машиндаа суусан.
Миний хажуугаар орж ирсэн саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч улаан гэрлэн дохиогоор дүрэм зөрчиж эргэх гэж багйада тухайн эмэгтэйг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.ийн биед зүүн умдаг ясны доод салаанд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн “...1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн дугуйн тоормос, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио, хурдны хайрцагны ажиллагаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, урд буфер хормой нь доод хэсгээрээ хагархай, баруун талдаа будаг замаск хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
2.Уг автотээврийн хэрэгслийн зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, урд буфер хормой нь доод хэсгээрээ хагархай, баруун талдаа будаг замаск хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
3.Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн эвдрэл гэмтэл эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй
4.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан уг автотээврийн хэрэгслийн тоормосыг шалгаж үзэхэд хойд баруун гар талын зогсоолын тоормос ажиллагаагүй байсан.
5.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
6.Уг тээврийн хэрэгслийн спидометрийн заалт нь хэвийн ажиллаж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 5 дугаартай Мөрдөгчийн “...1. Жолооч Г.******* нь ЗХД-ийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж. боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Б. нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Мөнгөнгүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзварт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоyota Prius маркийн - УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. "Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно". Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар орхиж зугтаасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.******* нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Мөнгөнгүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзварт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Тоyota Prius маркийн - УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. "Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно". Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Б.ийн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10:30 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хороо ГССҮТ-н уулзварын баруун хойд талаас урагшаа чиглэлтэй явган хүний замаар гарах гэж байхад ертөнцийн зүгээр хойноос баруун тийш чиглэлтэй эргэж байсан саарал өнгийн тээврийн хэрэгсэл миний зүүн хөл хэсэгт хүчтэй мөргөсөн. Ингээд би бүтэн биеэрээ газар унасан ба газраас босоод ирэхэд тухайн машинаас 2 залуу бууж ирээд ногоон гэрлээрээ гараач чи улаан гэрлээр гарч байгаад мөргүүлсэн шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч С.ий: “...******* овогтой ******* нь Баянгол дүүргийн 21-р хороо Мөнгөнгүүр эмнэлгийн зүүн хойд талын уулзварт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд Тоёота Приус маркийн - УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Б.ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Б. 120.000 /нэг зуун хорь/ төгрөг гарсныг Г.*******гаас гаргуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
гэрч Г.ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчим өөрийн ах Г.*******гийн хамтаар түүний эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Toyota Рrius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Гэмтлийн эмнэлгийн 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан. Ингээд уулзвар дөхөх үед бид хоёр Хар хорин зах руу хойгуур нь явахаар болсон тул ах баруун чиглэлд эргэдэг туслах зам руу орсон. Тэгтэл яг гарцан дээр эмэгтэй хүн хурдтай алхаад гарч ирсэн тул ах тоормосоо гишгэсэн боловч гулгаж очоод зөөлөн мөргөсөн. Мөргөх үед үл таних эмэгтэй газар унасан ба ах бид хоёр машинаасаа буугаад тухайн эмэгтэйгээс зүгээр эсэх талаар асуухад зүгээр гэж хэлэн зам гараад явсан. Ингээд бид хоёр буцад машиндаа суугаад тухайн газраас хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Б.ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчим ГССҮТ-н баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй өөрийн - улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан. Ингээд 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр баруун талын буюу 1 хорооллын арын зам руу эргэх гэхэд туслах замын дохионы улаан гэрэл ассан тул 1-р эгнээн дээр зогсоод ногоон гэрэл асахыг хүлээсэн. Энэ үед явган хүний замаар бараан өнгийн хүрэм өмссөн эмэгтэй хүн гарцаар явган алхаж гарсан бөгөөд яг явган хүний замын гол хэсгийг өнгөрөөд алхаж байхад нь 2-р эгнээгээр саарал өнгийн - УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд тухайн эмэгтэйг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.ийн биед зүүн умдаг ясны доод салаанд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн “...1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн дугуйн тоормос, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио, хурдны хайрцагны ажиллагаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, урд буфер хормой нь доод хэсгээрээ хагархай, баруун талдаа будаг замаск хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
2.Уг автотээврийн хэрэгслийн зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, урд буфер хормой нь доод хэсгээрээ хагархай, баруун талдаа будаг замаск хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
3.Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн эвдрэл гэмтэл эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй
4.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан уг автотээврийн хэрэгслийн тоормосыг шалгаж үзэхэд хойд баруун гар талын зогсоолын тоормос ажиллагаагүй байсан.
5.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
6.Уг тээврийн хэрэгслийн спидометрийн заалт нь хэвийн ажиллаж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 5 дугаартай Мөрдөгчийн “...1. Жолооч Г.******* нь ЗХД-ийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж. боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Б. нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Д.Жавзандолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс хохирлын гэх баримтууд гаргаж өгөөгүй байх бөгөөд хавтаст хэргийн 88 дугаар хуудаст “...хохирлыг төлж барагдуулсан, цаашид миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Д.Жавзандолгорт бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******гаас 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” гэх санал,
Шүүгдэгч: “...Гэм буруугаа ухаарч ойлгож байна аль болох бага ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүгүдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснааг шүүгдэгч Г.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснааг шүүгдэгч Г.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******гаас 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ