Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0096/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

шүүгдэгч У.Д*******г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000126 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, овогтийн Д*******г / РД:*******8 /, 1995 оны 09 сарын 09-ний өдөр******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт*******,******* тоотод байнга оршин суух бүртгэлтэй. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч У.Д*******г нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... цагийн орчим Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт иргэнийн таксинд суухдаа гээгдүүлсэн “Самсунг А34” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.  Гэм хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч У.Д*******г нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “ниссан нөте” маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлэн явж байгаад 11 цаг 50 минутын орчим Дархан сумын 16-р багт байрлах “Тамир” хүнсний дэлгүүрийн урдаас иргэн авч түүнийг Дархан сумын 15 дугаар багт байрлах Хүрээлэнгийн  хажууд зам дээр хүргэж өгсөн байна.  Д.А******** нь У.Д*******гийн тээврийн хэрэгслээс буухдаа өөрийн эзэмшлийн “Самсунг А34” загварын гар утсаа мартаж буусныг олж, мэдсээр байж гар утсыг нь иргэнын “   ” барьцаалдан зээлдүүлэх газар 350.000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

 

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч  А.Ж********   ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Хохирогчийн өгсөн: “...”Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас таксинд суугаад Дархан сумын 15-р багт байрлах Хүрээлэнгийн харалдаа зам дээр буусан. Тэгээд алхаад явж байхад гар утсаа хайгаад олохгүй болохоор нөхрийгөө дуудаад тухайн таксинаас буусан газрынхаа ойр хавиар хайгаад олохгүй болохоор нь таксинд суусан газрынхаа хажууд байрладаг “Тамир” дэлгүүр дээр ирээд хяналтын камерын бичлэгийг нь үзээд миний гар утас харагдахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

Иргэний нэхэмжлэгчын өгсөн: “... У.Д*******г гэдэг хүн манай барьцаалан зээлдүүлэх төвд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...Самсунг А34 5G” маркийн 128GB багтаамжтай 2 сим картны оролттой гар утас (шинэвтэр) 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг байна.” (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

Яллагдагч У.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...машинаа цэвэрлэж байтал миний машины жолоочийн эсрэг талын суудал доор 1 ширхэг гар утас байхаар нь би тухайн гар утсыг аваад харахад саарал өнгийн “Самсунг А34 5G” маркийн гар утас байсан. Тухайн үед би гар утасгүй байсан болохоор тухайн гар утсанд өөрийн сим картыг хийж ашиглаж байгаад мөнгөний хэрэгцээ гарсан тул 2024 оны 2 сарын 16-18 (тодорхой өдрийг санахгүй байна)-ны өдөр 18-р буудалд байх ломбарданд очиж 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

“Юнител” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12/01/1398 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны 4/1441 дугаартай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

Шүүгдэгч У.Д*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө нь мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэрэг яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.Д*******г нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гадны нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч У.Д*******г нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө буюу “Самсунг А34” маркийн гар утас бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Д*******г нь “Самсунг А34” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогчийн гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид 850.000 төгрөгийн хохирол учирсан болох “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч У.Д*******гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн 850.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч У.Д*******г нь хохирогчид утсыг нь биет байдлаар буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгчын 350,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч У.Д*******гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч У.Д*******гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч У.Д*******г нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

 Шүүгдэгч У.Д*******г нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол гэм хороо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 72 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 78 дахь тал),

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 41-43 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч У.Д*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Д*******гт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

2.3.      Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Д*******г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогтийн Д*******гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д*******гийг прокурорын саналын хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 (ерөн мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Д*******г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Д*******гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТ-АМГАЛАН