Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

     202*******          3           27                                    202*******/ШЦТ/2*******5      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 230503923******* тоот дугаартай хэргийг 202******* оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* дүгээр байрны ******* тоотод оршин суудаг, " " ХХК-д борлуулагч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 101 дүгээр байрны 32 тоотод оршин суух М.ын Хаан банкны 50707255******* дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкны *******2100 дугаар данс руу *******20,000 төгрөгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс болж *******21002959 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 50*******2086*******2 данс руу *******20,000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч М.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч О.*******ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга/, гэрч М.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 3******* дүгээр хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 101 дүгээр байрны 32 тоотод оршин суух М.ын Хаан банкны 50707255******* дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкны *******2100 дугаар данс руу *******20,000 төгрөгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс болж *******21002959 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 50*******2086*******2 данс руу *******20,000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 101 дүгээр байрны 32 тоотод оршин суух М.ын Хаан банкны 50707255******* дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкны *******2100 дугаар данс руу *******20,000 төгрөгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс болж *******21002959 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 50*******2086*******2 данс руу *******20,000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 101 дүгээр байрны 32 тоотод оршин суух М.ын Хаан банкны 50707255******* дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкны *******2100 дугаар данс руу *******20,000 төгрөгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс болж *******21002959 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 50*******2086*******2 данс руу *******20,000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч О.*******ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга/, гэрч М.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 202******* оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч О.*******д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч О.******* нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Хавтаст хэргийн 58 дугаар хуудаст хохирогч хохирогчийн тоот данс руу хохирол болох *******20,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч О.******* нь шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч О.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас О.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар О.*******д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

*******. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ