Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг  

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Ч.Майбаяр

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.Цэдэв

шүүгдэгч М.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгөнгадасын Эрхэмбаярт холбогдох 201619000511 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Малын эмч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 13-44 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олохнууд овогт Мөнгөнгадасын Эрхэмбаяр /РД:ВЮ78121813/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч М.Эрхэмбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар Улаанбаатар-Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу замын 382/49 дугаартай замын тэмдэгтээс ертөнцийн зүгээр баруун зүгт 350 метр газарт Тоёота Ланд Крузер маркийн 17-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж Хино Ранжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны умаас Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Чанцалын амь нас хохирч, Э.Содтуяагийн бие махбодид хүнд, Ц.Мөнхцацралын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Л.Наваанчингэст 18.290.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Улаанбаатараас Баянхонгор руу том оврын автобусаар хадам аав Цэдэвийнд очсон.  Маргааш нь буюу 07 дугаар сарын 11-нд хадам аавын Тоёота Ланд крузер-80 маркийн 17-16 улсын дугаартай машинаар хадам ээж Чанцал, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар орохоор гарсан. Өвөрхангай аймгаас шатахуунаа аваад орой 22 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт очиж хоолны газар орж хоол идчихээд 23 цаг 30 минутын үед Төв аймгийн Лүн суманд нэг цаг амараад шөнө 02 цагийн үед Цагаан хөтөл ороод зам тээврийн осол гаргасан. Өөрийн болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасандаа харамсаж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.    

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.Цэдэв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хүргэн бидний гэр бүлийн гишүүний нэг. Надад хүргэнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, тээврийн хэрэгсэлд явсан хүмүүс бүгдээрээ л зохих хэмжээний гэмтэл авсан. Эрхэмбаатарын хавирга хугарч, түнх мултарч тухайн үед нилээлгүй гэмтэл авсан байсан. Миний охин Мөнхцацрал дунд чөмөг хугарч хүнд гэмтэл авсан. Манай ач охин 10 хоног эмнэлэгт ухаангүй хэвтсэн. Миний эхнэр газар дээрээ нас барсан. Хэргийн газар очиход талийгаач хэзээний амьсгал хураачихсан байсан. Би ханийгаа нас барчихсан гэхээр тухайн үедээ итгээгүй, өөрийн нүдээр харж байж итгэсэн. Тухайн үед надад маш хүнд байсан. Одоо сэтгэл санааны байдал бага багаар гайгүй болж байна.  Манай охин Мөнхцацралын хөл сайн эдгэрээгүй. Гэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулахын тулд ажлаа хийж байгаа. Эрхэмбаатар, Мөнхцацрал нар цалингийн зээлтэй учраас ажлаа хийцгээж байгаа. Хэрвээ Эрхэмбаатарт хорих ял оногдуулвал түүний ард үлдсэн бага насны 2 хүүхэд эхнэрийнх нь амьдрал хэцүүдэнэ. Иймээс түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийн төлбөрийг нэхэмжлэхгүй гэв. 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол хэргийн газар дээр баримтжуулж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/

 

Хино Ранжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талын салхины шил хагарч унасан, гупер далийж зүүн урд хэсэг чихэгдэж орсон зүүн талын хаалга эвдэрсэн, кабин тэр чигээрээ урагш болж мурийсан зүүн урд хэсэг хонхойж дотогш орсон. Тээврийн хэрэгсэл кабин доторх хэсэг нь бүх сандал урагш болж далийсан зүүн урд салон чихэгдэж дотогш орж ирсэн...гэх тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

73-09 УНМ улсын дугаартай Хино Ранжер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 109-111 дүгээр хуудас/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №1296 дугаартай шинжээчийн дүгнэлт: Талийгаач Д.Чанцалын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр тархи, цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун 2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, зүүн 2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, дэлүүний язрал, 2 уушигны ар гадаргуугийн тархмал няцрал цус хуралт, гол судасны дагуух зөөлөн эдийн  цус хуралт, цээж хэвлийн хөндий дэх хуралдалт, духны хуйхны цус хуралт, бага тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, дух, зүүн хацар, хамрын зүүн тал, доод уруулын зүүн тал, зүүн дээд зовхи, зүүн мөр бугалга, тохой, шуу баруун тохойн зулгаралт, баруун өвдгөнд шарх, хэвлийн урд хана, баруун хөх баруун гуяны урд гадна хэсэг, баруун шилбэ, зүүн гуя, өвдөг шилбэ, 2 тавхайн дээд гадаргуу, 2 хөлний 1,2,3 дугаар хурууны уг хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

Талийгаач дээрх оношинд дурьдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

Эмнэлэгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай байжээ.

Цусанд спиртын агууламж илрээгүй байна.

АВО системийн А 2 дугаар бүлгийн цустай байна.

Элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй болно....гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлт: Э.Содбилэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Уг  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт: /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай шинжээчийн дүгнэлт: Э.Содтуяагийн биед суман заадасны салсан хугарал, баруун нүдний чамархайн дор хана, баруун гайморын хөндийн урд хана цөмөрсөн, баруун гайморын хөндийн хана хугаралтай, баруун талд суурь ясны бага далавч дайран зөрөөтэй, зүүн талд чамархай ясанд зөрөөтэй, нийлмэл хугаралуудтай, зүүн талд чамархай баруун мөр шарх, нүүрэнд зулгаралт, баруун зүүн зовхи зүүн бугалганд цус хуралт, баруун зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо.

Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрал үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/

 

Хохирогч Л.Наваанчингэс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед гэрээсээ өөрийнхөө Хони Ранжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Баасанхүү, хүү Цогжавхлан, хүү Гэрэлтжавхлан нарын хамтаар гараад Улаанбаатар хотын Толгойтод байдаг скалатнаас гахайн тэжээл ачаад Төв аймгийн Баянцогт сумын Гунын ферм рүү явсан. Замдаа 11-12-нд шилжих шөнө 01 цагийн орчим Төв аймгийн Цанын бааз өнгөрөөд цагаан хөтөл даваад явж байтал өөдөөс Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирсэн. Тэгэхээр нь би зугтаж гарах гээд хойш зам хашиж машинаа дараад тормоз гишгэсэн. Тэр үед шууд хүч ирээд мөргөсөн. Машинд эхнэр Баасанхүү, хүү Цогжавхлан, хүү Гэрэлтжавхлан бид нар явж байсан. Зам дээр миний тормозны мөр байгаа. Би зогсоох арга хэмжээ авсан. Би хэт их хойшоо дарсан бол миний машин замаас гарч онхолдох аюултай байсан осол болохын өмнө би нэг тээврийн хэрэгсэлтэй зөрсөн тэр үед хурдаа хассан, миний машин 6-н араатай тул тухайн үед 5-н араандаа хийчихсэн явж байсан. 5 дугаар араандаа байгаа машин 50-60 км/ цагийн хурдтай явдаг. Миний том хүү 17 настай Цогжавхлангийн хөл гэмтсэн мөн хамт сууж явсан эхнэр, бага хүүхэд маань нарийн шилжилгээ өгч байгаа. Машины хувьд их хэмжээгээр эвдэрч гэмтсэн болохоор гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Цогжавхлан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ослын талаар мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт ирээд осол болсон гэдгийг мэдсэн. Машины урд талын суудалд би, хойд талын суудалд ээж, дүү хоёр унтаж явсан. Би тухайн үед суудлынхаа бүсийг хийгээд унтаж явсан. Ослын улмаас миний зүүн хөлний өсгий бяцарч зөрсөн. Доод талын уруул язарсан өөр гэмтэл аваагүй. Би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би спортоор хичээлэлдэг байсан ослын улмаас одоо ямарч төрлийн спортоор хичээллэх боломжгүй болсондоо их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт: Н.Цогжавхлангийн биед зүүн өсгий ясанд ил хугарал, зөөлөн эдийн шарх зулгаралт, дух уруулын салтанд шарх гэмтэл тогтоогдоо.

Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхцацрал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагт нөхөр Эрхэмбаярын хамт шуудангийн автобусаар Баянхонгор аймаг орж өөрийн эцэг, эх дээрээс хүү Содбилэг, охин Содтуяа нарыг очиж авахаар гарсан юм. Тэгээд 00 цагийн үед Баянхонгор аймагт аавынхаа гэрт ирээд унтаж амраад маргааш нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим аав Цэдэвын Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Эрхэмбаяр жолоодож аав Цэдэв, ээж Чанцал болон 2 хүүхдийнхээ хамт Улаанбаатар хот руу явсан. Замдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхдаа хоолонд орсон. Би замдаа машинд унтаад явсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт ирчихсэн, толгойн зүүн талын чамархай хэсэгтээ оёдол тавиулчихсан байсан. Мөн зүүн хөл дунд чөмөгөөр хугарсан байсан. Тэгээд осолд орсныг мэдсэн. Ослын улмаас миний зүүн хөл дунд чөмөгөөрөө хугарсан, толгойн зүүн талын хуйх ярагдсан, охин Содтуяа тархиндаа битүү цус харвалттай хүнд гэмтэл авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Содбилэгийн биед ослын улмаас тархины хаван гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 208 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ц.Мөнхцацралын биед тархи доргилт, дух зулай, зүүн өвдгөнд шарх, зүүн чөмөгт ясанд далд хугарал, дух баруун хацар, зүүн зовхи, баруун бугалга, хэвлий, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун чих, хөхлөг сэртэн, зүүн зовхи, хамар, зүүн баруун бугалга, баруун сарвуу, баруун хөх, хэвлий, зүүн шилбэ, зүүн дунд чөмөг баруун хонгонд цус хуралт, зулайн орой, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баасанхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой гэр бүлээрээ хүний ачаа ачиж буулгаж өгчихөөд буцахдаа морь үзэх санаатай Улаанбаатар хотоос 23 цагийн орчим гараад Өвөрхангай орох засмал замаар явж байгаад би Хони Ранжер маркийн тээврийн хэрэгслийнхээ ард суудлын ард бага хүү Гэрэлтжавхлангийн хамтаар унтаж явсан юм. Тэгтэл гэнэт машин мөргөлдчихсөн би тухайн үед унтаж байсан. Наваанчингэсийн зүүн хөл нь доголоод байгаа, Цогтжавхлангийн баруун хөлний өсгийн хугарсан, зүүн хөлөндөө оёо тавиулсан, бага хүү болон миний толгой өвдөж байна, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт: Т.Ланд круйзер-80 маркийн 17-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Эрхэмбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

М.Эрхэмбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заасан жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврий хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хино Ренжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Луухүүгийн Наваанчингэс нь Монгол улсын Замын хөдөлгөөний заалт зөрчөөгүй байна.

Хэргийн материалаас харахад зам тээврийн осол болоход цаг агаарын болон замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл ажиглагдахгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 11/07 дугаартай дүгнэлт: Хэргийн газрын А цэгийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байна.

Ланд круйзер-80 маркийн 17-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Эрхэмбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байна. Хино ренжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Наваанчингэс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдох боломжгүй.

Жолооч Наваанчингэс нь зогсоох арга хэмжээ авсан байна. Л.Наваанчингэсийн жолоодож явсан Хино Ранжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит жин нь ойролцоогоор 7.5 тонн ба зам тээврийн осол болох үед ачиж явсан ачаа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад нөлөөлөхгүй.

Тухайн тээврийн хэрэгслийн хурд нь хөдөлгөөний горим хөдөлгүүрийн ачааллаас хамаараад өргөн хүрээнд  өөрчлөгдөж болох бөгөөд 5 дугаар араан дамжууулгыг сонгон хөдөлгүүрийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр явж буй тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

Ланд Круйзер-80 маркийн 17-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Эрхэмбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөл болсон.

Хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслэн 2 тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

Жолооч нь тээврийн хэрэгслийн хурдыг сонгох нь автомашины төрөл, ачиж яваа ачаа, орчны үзэгдэлт, хөдөлгөөний эрчим, жолоочийн ур чадвар зэрэг олон зүйлээс хамаардаг учир хурдыг зөв сонгох эсэхийг тогтоох боломжгүй....гэх дүгнэлт /хх-ийн 187-189/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4951 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 17-16 БНХ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашинд баруун, зүүн урд далбаа 4 хаалга, салхины шил, арын шил, урд хаалганы шилнүүд баруун хойд хажуугийн шил хагарсан, урд нүүр бамбай, урд цайрдсан хамгаалалт, дээд, доод хөндөл, урд их гэрэл, дохионы гэрлүүд хөргөлтийн радиатор, зүүн урд дугуй, зүүн урд амортизатор, зүүн хагас гол арлын татуурга, жолооны зөөлрүүлэгч амортизатор, бүхээгт урд самбар, капот, зүүн эргэх нударга зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

Баруун талын голын баганын түгжээ хэсэгт, баруун зүүн урд хаалганы түгжээ хэсэгт үүссэн гэмтлээс бусад эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна.

Дээрх эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлөхгүй.

Тоормозны систем ажиллаж байна, жолооны механизмын эвдрэл гэмтэл ослын үед үүссэн тул ажиллагааг шалгах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 83-86 дугаар хуудас/

 

17-16 БНХ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээний тайлан..../хх-ийн 103-106 дугаар хуудас/

 

Хохирогч Наваанчингэс овогтой Цогжавхлан миний бие Шинжлэн ухаан техникийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан. 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэдэг газар  гэр бүлийн хамт 73-09 УНМ улсын дугаартай Хино автомашинаар зочиж яваад орсолд орсон. Ослын улмаас зүүн хөлний өсгий бяцарч гэмтсэн. Эмчилгээний зардалд 190.000 төгрөг төлсөн. Эрхэмбаяр нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэж хүсэлт

 

Хохирогч Луухүү овогтой Наваанчингэс миний бие нь 2016 оны 07 дугаар саырн 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэдэг газар гэр бүлийн хамт өөрийн эзэмшлийн 73-09 УНМ Хино автомашинаар зорчиж яваад авто осолд орсон. Ослын улмаас хүү Цогжавхлангийн хөл бэртэж, машин эвдэрсэн, нийт хохиролд 20.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бүрэн барагдуулж авсан тул Эрхэмбаярт ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эрхэмбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар Улаанбаатар-Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу замын 382/49 дугаартай замын тэмдэгтээс ертөнцийн зүгээр баруун зүгт 350 метр газарт Тоёота Ланд Круйзер маркийн 17-16 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж Хино Ранжер маркийн 73-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны умаас Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Чанцалын амь нас хохирч, Э.Содтуяагийн бие махбодид хүнд, Ц.Мөнхцацралын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Л.Наваанчингэст 18.290.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Л.Наваанчингэсийн.... “Төв аймгийн Цанын бааз өнгөрөөд цагаан хөтөл даваад явж байтал өөдөөс Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирсэн. Тэгэхээр нь би зугтаж гарах гээд хойш зам хашиж машинаа дараад тормоз гишгэсэн. Тэр үед шууд хүч ирээд мөргөсөн. Машинд эхнэр Баасанхүү, хүү Цогжавхлан, хүү Гэрэлтжавхлан бид нар явж байсан. Зам дээр миний тормозны мөр байгаа. Би зогсоох арга хэмжээ авсан. Би хэт их хойшоо дарсан бол миний машин замаас гарч онхолдох аюултай байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 33,

Хохирогч Н.Цогжавхлангийн.... “Ослын улмаас миний зүүн хөлний өсгий бяцарч зөрсөн. Доод талын уруул язарсан өөр гэмтэл аваагүй. Би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би спортоор хичээлэлдэг байсан ослын улмаас одоо ямарч төрлийн спортоор хичээллэх боломжгүй болсондоо их харамсаж байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, шүүх эмнэлэгийн задлан хийсэн дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 353 тоот дүгнэлт, 356, 359, 350 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 11/07 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 49-51 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч М.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр М.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.Эрхэмбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хүндэвтэр гэмт  хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч М.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаяр нь тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.  

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Эрхэмбаяр нь хохирогч Л.Наваанчингэст учирсан хохиролд 20.000.000 төгрөг, хохирогч Н.Цогжавхланд хохирлын 190.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.Цэдэв, хохирогч Ц.Мөнхцацрал  нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөрдөн байцаагчийн тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн М.Эрхэмбаярын эзэмшлийн Г-0320000284 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Төр уурын зуухны баруун хойно байрлалтай 1044 мкв өмчлөлийн газрыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Эрхэмбаярт буцаан олгох, иргэний бичиг баримт болох М.Эрхэмбаярын 292934 дугаартай ВCDE ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Олохнууд овогт Мөнгөнгадасын Эрхэмбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаяр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаярт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрхэмбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар М.Эрхэмбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол

цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Эрхэмбаяр нь  тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох М.Эрхэмбаярын 292934 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн М.Эрхэмбаярын эзэмшлийн Г-0320000284 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Төр уурын зуухны баруун хойно байрлалтай 1044 мкв өмчлөлийн газрыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Эрхэмбаярт буцаан олгосугай.

 

10. Энэ хэрэгт ялтан М.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Эрхэмбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ