| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/03788/и |
| Дугаар | 184/ШШ2021/00434 |
| Огноо | 2021-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/00434
| 2021 оны өдөр | 02 сар 25 р 184/ШШ2021/00434 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МБМ” ХХК /РД: /. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Авто замчдын гудамж, М цогцолбор -р байр
Хариуцагч: “О” ХХК /РД:5374499/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Сонсголонгийн зам хд- тоот
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 532,471,434 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МБМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь “О” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын чанар стандартын болон техникийн шаардлага хангасан ОРС-42,5 маркийн задгай цементийг захиалгын дагуу НӨАТ тооцсон дүнгээр 1 тонн цементийг 164,000 төгрөгөөр нийт 1,352.30 тонныг нийт 221,777,200 төгрөгийн цемент нийлүүлсэн. Уг цементийн төлбөрөөс тус компани нь 209,044,515 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 12,732,684 төгрөгийг төлөөгүй байна. Мөн “О” ХХК нь манай компанитай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр МБМ2019Б/055 тоот “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-г /цаашид БЗЦХХА Гэрээ гэх/ байгуулсан. Тус МБМ2019Б/055 тоот БЗЦХХАГэрээгээр “Монцемент билдинг материалс” ХХК нь нийлүүлэгдэх цементийн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээний талуудын тохиролцсон үнэлгээ 300,000,000 төгрөгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр эргэлттэйгээр зээлээр нийлүүлэх, “О” ХХК нь тус цементийн үнийг МБМ2019Б/055 тоот БЗЦХХАГэрээний тусгай нөхцөлийн 3-д заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан. “О” ХХК нь гэрээний гүйцэтгэлээр 2019 оны 5 дугаар сарын 03-наас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2111.15 тонн задгай цементийн захиалга өгч 2111.15 тонн буюу нийт 346,228,600 төгрөгийн цементийг зээлээр худалдан авсан бөгөөд тус цементийн төлбөр, тээврийн зардал 263,900 төгрөг нийт 346,492,500 төгрөгийг төлөөгүй. Ингэснээр “О” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр 12,732,685 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан МБМ2019Б/055 тоот “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 346,492,500 төгрөг нийт 359,225,185 төгрөгийг төлөөгүй байна. Мөн “О” ХХК нь БЗЦХХАГэрээ-ний тогтоосон хугацаанд цементийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учир БЗЦХХАГэрээний 4.8-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам тооцон төлөх нөхцөл бүрдсэн. БЗЦХХАГэрээний алдангийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож үзвэл төлбөл зохих 346,492,500 төгрөгийн хугацаа хэтэрсэн хоног 1,192 хоног болох бөгөөд нийт бодогдсон алданги 431,935,983 төгрөг болж байна. Гэрээний 4.8-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож үзвэл төлбөл зохих алданги 173,246,250 төгрөг төлөх нөхцөл бүрдсэн байна. Иймд “О” ХХК-иас 2018 оноос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр 12,732,684 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн МБМ2019Б/055 тоот “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрийн үүрэг 346,492,500 төгрөг, алданги 173,246,250 төгрөг нийт 532,471,434 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын байгуулсан 2019 оны МБМ2019Б/55 тоот БЗЦХХАГэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр МБМ2018Б/55/01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” гэрээг нэг талаас барьцаалагч “МБМ” ХХК, нөгөө талаас барьцаалуулагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “О” ХХК нар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, дугаар байр, дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-220 дугаар бүхий улсын бүртгэлтэй, Г-000 тоот гэрчилгээтэй өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалж гэрээ байгуулсан. Иймд “О” ХХК-иас 2018 оны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан цементийн төлбөр 12,732,684 төгрөг, 2019 оны МБМ2019Б/055 тоот худалдах хупдалдан авах гэрээний төлбөрийн үүрэг 346,492,500 төгрөг, 173,246,250 төгрөгийн алданги нийт 532,471,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиодолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “МБМ” ХХК-иас манай компани цемент зээлээр худалдан авах гэрээг байгуулж нэхэмжлэгчээс авсан цементээрээ зуурмаг хийж барилага угсралтын компаниудад нийлүүлж тэндээсээ орж ирсэн барилага орон сууцыг зарж цементийнхээ төлбөрийг төлж байсан ч барилгын салбарын урт хугацааны хямралаас болж бидний зуурмаг нийлүүлсэн компаниудаас төлбөр орж ирэх нь багассан. Манай компани нэхэмжлэгчээс авсан цементээрээ зуурмаг хийж “Т” ХХК-ийн барьж буй Алтай хотхонд нийлүүлсэн боловч “Т” ХХК одоог хүртэл зуурмагийн үнийг төлөлгүй удааж байгаагаас бид мөн нэхэмжлэгчийн төлбөрийг төлж чадаагүй. Гэвч бид зөвхөн “Т” компанийг хүлээлгүй өөрсдийн нөөц боломжоор бусад эх үүсвэрээс төлбөр төлье. Танай компани салбар зуурмагийн компанитай юм чинь манайхаас зуурмагт ордог нэмэлт хайрга авч болно, өөр орон сууцнууд ч өгөх боломжтой гээд олон удаа хандсан бөгөөд нэхэмжлэгч компани зөвшөөрч хайрга авна, эхнийхээ өөр компанид захиалсан хайргыг аваад дараагийн ээлжинд танайхаас тооцоондоо авна гээд хүлээлгэсээр байгаад 2020 он гаргасан. Ингээд 2020 он гарахад хол хорио цээр, сонгууль гэх мэт хөндлөнгийн хүчин зүйлүүдээс шалтгаалж зөвхөн зун ажилладаг манай зуурмагийн компани дөнгөж ажилчдынхаа цалинг дархуйц бага хэмжээний ажил хийсэн. Бид удаа дараа төлбөрийн янз бүрийн саналуудыг хүргүүлж байсан ч шийдвэр гаргах төвшний хүмүүст хүрээгүй юу эсвэл нэхэмжлэгч компани зохиомлоор ийм байдал хэргээр үүсгэж их хэмжээний алданги өрөнд оруулсан уу аль болохыг мэдэхгүй алданги бодож барьцаа хөрөнгийг өрөндөө авна гэдэг бол хүлээн зөвшөөрч боломгүй шударга бус байна гэж үзэж байна. Манай компани нэхэмжлэлийг хүлээж авснаасаа хойш мөн л нэхэмжлэгч компанитай байнга ярьж 2-3 удаагийн уулзалт хийж эвлэрлийг санал болгосон ба барьцаа хөрөнгийн үнийг буулгаж тус компанид алдангигүйгээр өрөндөө өгч зөрүү гарсан мөнгөнд нь цемент авъя гэж удаа дараа хүсч байхад манайд үл хөдлөх хөрөнгө хэрэггүй гэчхээд өнөөх барьцаа хөрөнгийг авах нэхэмжлэл гаргаад байгаа нь анхнаасаа цаг хугацаа өнгөрөөж биднийг их хэмжээний өрөнд оруулж барьцааг авах сонирхолтой байсан болов уу гэх хардалтанд хүргэж байна. Хариуцагчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй уулзахад төлбөрийг график гаргаад төлж болдог гэж хэлж байсан бөгөөд ийм боломж байсан бол яагаад бидэнд хэлж төлбөрийг багаар ч болтугай авалгүй. Олон удаа янз бүрийн төлбөр төлөх xүcэлтийг хүлээж аваагүй өнөөдрийг хүрсэн юм бол гэж гайхаж байсан. Энэ мэт гом компаниуд төлбөртөө алданги бодож бусдын эд хөрөнгийг залгихуйц цаг хугацаа явуулж, худал горьдлого төрүүлж ямар ч хэлбэрээр цаг тухайд нь авч болохоор байхад заавал өрийг удаашруулж их хэмжээний алданги нэхэж өрөнд оруулж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл төлбөрийн тухайд талууд тооцоо нийлсэн, маргах зүйл байхгүй, харин алданги төлөх боломжгүй, компанийн санхүүгийн байдал хүнд байгаа тул нэхэмжлэгчид төлбөрийг шууд төлөх бололцоогүй байгааг харгалзан үзнэ үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МБМ” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 532,471,434 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаарджээ.
Хариуцагч “О” ХХК нь гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
“МБМ” ХХК нь “О” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр МБМ/2019Б/055 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч нь худалдан авагч талд чанар стандартын шаардлага хангасан ОРС-42,5 маркийн цементийг захиалгын дагуу нийлүүлэх, худалдан авагч нь төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 28/
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр МБМ/2019Б/055/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээ” байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Ханын материал 18062, Үйлдэрчний эвлэлийн гудамж, дугаар байр, дугаар давхрын м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцаа хөрөнгийн үнийг 600,000,000 төгрөг, барьцаагаар хангагдах үүрэг нь 300,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна. /хх-ийн 38/
Хариуцагч “О” ХХК нь 2018 оноос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр 12,732,684 төгрөг, МБМ2019Б/055 тоот худалдах, хупдалдан авах гэрээний төлбөрийн үүрэг 346,492,500 төгрөг нийт 359,225,184 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан тухайд маргахгүй, мөн зохигч талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талууд харилцан тооцоо нийлж баталгаажуулан акт үйлдсэн болно. /хх-ийн 48/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, хупалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал тоо, чанар доголдолгүй бараа /цемент/-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Зохигчдийн байгуулсан МБМ2019Б/055 тоот худалдах, худалдан авах гэрээний 4.8 дахь заалтаар худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан.
Иймд хариуцагч “О” ХХК-иас худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр 359,225,184 төгрөг, тооцогдсон алдангийн 30 хувь болох 51,973,875 төгрөг нийт 411,199,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МБМ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 121,271,809 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх санаачлага удаа дараа гаргаж төлбөрийг хэрхэн барагдуулах, алдангийн хэмжээг хэрхэн ттогтоох талаар харилцан ярилцсан ч нэгдсэн байр суурьт хүрээгүй болохыг, эвлэрэх саналд дурдагдсан хэмжээгээр алдангийг багасгасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8 .1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 411,199,625 /дөрвөн зуун арван нэгэн сая нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МБМ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 121,271,809 /нэг зуун хорин нэгэн сая хоёр зуун далан нэгэн мянга найман зуун ес/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Ханын материал , Үйлдвэрчний эвлэлийн гудамж, дугаар байр, дугаар давхрын м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,852,139 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 2,213,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ