| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
2024 03 29 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Сд холбогдох эрүүгийн 2435000000041 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны 9 дүгээр сарын 15-нд Увс аймгийн ............ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн .............. сумын ........ дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар 17 хоногийн хорих ялаар, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т зааснаар 2 жил хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022//ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 17 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Сгийн С /РД:................/
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Од Монгол нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус дэлгүүрт зарагдаж байсан Илбэнх Лоовууз малгайг хулгайлж, хохирогч О.Бд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Сыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Од Монгол нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус дэлгүүрт зарагдаж байсан Илбэнх Лоовууз малгайг нууц далд аргаар авсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),
Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
Эрүүгийн 2235000110070 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 35-39 дэх тал),
Хохирогч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би өөрийн төрсөн эцэг Т.О, төрсөн эх Н.Т нартай хамтарч Улаангом сумын 3 дугаар багт "Од Монгол" нэртэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Од Монгол” бэлэн хувцасны дэлгүүрийг ажиллуулж, малгай зарагдсан тохиолдолд сул өлгүүр дээр шинэ малгай өлгөдөг ба “Илбэнх лоовууз” малгай өлгөсөн хэсэгт нэг сул өлгүүр байхыг хараад “Илбэнх лоовууз” малгай хулгайд алдагдсан талаар мэдэж тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг ухрааж шүүж үзэхэд 16 цаг 33 минутаас 16 цаг З6 минутын хооронд дэлгүүрт бор өнгийн ноосон малгай, харөнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн орж ирээд “Илбэнх лоовууз” малгайны хэсэгт очиж зогсож байгаад цэнхэр өнгийн “Илбэнх Лоовууз” малгай авч куртикний дотор талд хийж байгаа дүрс бичигдсэн байх тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би “Од монгол” бэлэн хувцасны дэлгүүрээс хулгайд алдсан “Илбэнх” Лоовууз малгайг шинэ хэвээр нь буцаан авсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 45 дахь тал),
Гэрч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 3 дугаар багт өөрийн эхнэр Н.Т, төрсөн хүү О.Б нарын хамт "Од Монгол" нэртэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчимд байх төрсөн хүү О.Б “Од Монгол” дэлгүүрийн 2 давхарт зарагдаж байсан "Илбэнх лоовууз” загварын малгайнаас 1 ширхэгийг хулгайд алдсан гэж хэлсэн. Төрсөн хүү О.Б бид хоёр “Од Монгол" дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг ухрааж шүүж үзэхэд тухайн өдрийн 16 цаг 33 минутаас 16 цаг 36 минутын хооронд ноосон бор малгай, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, түрийтэй хар гуталтай хүн орж ирээд "Илбэнх лоовууз" загварын малгай зардаг хэсгээс 398.000 төгрөгийн үнэтэй, орой хэсэг нь цэнхэр өнгийн, бусад хэсэгтээ илбэнхийн үстэй малгай 1 ширхэгийг авч куртикийн дотор талдаа хийж байгаа дүрс бичигдсэн ба уг хүн нь Х буюу С болохыг би шууд таньсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
Гэрч А.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Сгийн Стай Улаангом сумын зах дээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цаг өнгөрч байх үед тааралдсан бөгөөд С.С нь хар куртикийн дотор талд лоовууз загварын малгай хийчихсэн, түүнийгээ надад үзүүлээд би өмсдөггүй шинэ малгай байна. 80.000 төгрөгөөр зарна та авах уу гэж асуухад би үгүй гэж хэлээд цааш явсан ба С.С миний араас ирж 40.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь өөрт байсан мөнгөнөөс 40.000 төгрөгийг өгөөд түунээс лоовууз загварын цэнхэр өнгийн торго мэт материалтай, хажуу талаар хар саарал өнгийн үстэй малгай худалдаж авсан. Үүнээс өөр ямар нэгэн зүйл худалдаж аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 51-52 дахь тал),
Шүүгдэгч С.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг хувааж уусан. Надад дахин архи уумаар санагдсан боловч архи худалдаж авах мөнгө байгаагүй. “Од монгол” нэртэй малгай зардаг дэлгүүр орж, 2 давхарын хэсэгт гарахад шинэ, зарж байсан малгайнууд байсан бөгөөд би нэг малгайг авч куртикний дотор талдаа хийхэд тэнд байсан худалдагч, хүмүүс намайг анзаараагүй учир малгайг авч дэлгүүрээс гараад Улаангом зах руу явсан. Улаангом зах дээр А.Ч гэн нэг нутгийн, таньдаг хүнтэй тааралдсан ба А.Чд миний малгай, аваад ерөөсөө өмсөөгүй байгаа, хямд худалдаад авчих гэж ятгаж байгаад 40000 төгрөгөөр зарж, 20000 төгрөгөөр архи худалдаж аваад ганцаараа захын ойролцоо гудамжид сууж тал хүртэл нь уучихаад тээврийн хорооны зүг явж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Тухайн малгайг хулгайн малгай гэдгийг А.Ч мэдээгүй. Би А.Чд 40000 төгрөгийг буцааж өгч, уучлалт гуйсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Сэтгэцийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаартай “С.С нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Одоогоор сэтгэцийн талаас өвчин эмгэггүй байна. С.С нь болсон явдлынхаа талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. С.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоогоор хэрэг хариуцах чадвартай. С.С нь одоогоор сэтгэцийн ямар нэг архаг хууч өвчин эмгэггүй учраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал)-ээр шүүгдэгч С.С нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Я.Нгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар Илбэнхийн арьсаар хийсэн лоовууз малгайны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63 дахь тал)-ээр шүүгдэгч С.Сын өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан “Илбэнхийн арьсаар хийсэн лоовууз малгай” нь 350.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч С.С хохирогч О.Бын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Од Монгол” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус дэлгүүрт зарагдаж байсан Илбэнх Лоовууз малгайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршиг
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд ““Илбэнх” Лоовууз малгайг шинэ хэвээр нь буцаан авсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.С нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.С нь урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар 17 хоногийн хорих ялаар, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т зааснаар 2 жил хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022//ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 17 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа болон шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 18-30, 100-101 104-110 дахь тал)-оор тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч С.Сын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч С.Оны өгсөн: “С.С нь хараа муу, чих муу, сонсгол муу учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орон гэргүй учир тодорхой оршин суух хаяггүй, Элдэв урлаг ёдортын авьяас байхгүй, архи уудаг, тамхи татдаг, урьд өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сд 10 /арав/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Сд хорих ял оногдуулсан тул прокурорын санал гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сд 10 /арав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сд энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Саас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ