Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2022/0027/З |
Дугаар | 110/ШШ2022/0023 |
Огноо | 2022-05-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 110/ШШ2022/0023
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Х.Г холбогдох “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0050223 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ш.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ш.Г тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Х.Г холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0050223 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасан
Энэхүү нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И ” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0050223 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0050223 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Х.Г холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША