Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 2024         03           25                                     2024/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000008 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 05-502 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* . //

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” бааранд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн 2440000000008 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

-Хохирогч ы 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 сарын 19-ний өглөө ажлаасаа буугаад орой нь 19 цагийн орчим найз ******* түүний найз Бямбадаш нарын хамт гурвуулаа Гуа-Тээг бааранд орж нийт ганц нэгэн лааз пиво уусан зааланд нь ууж байхад би согтуу байсан ******* гэх нэрийг нь сайн мэдэхгүй залуутай юунаас болсныг мэдэхгүй маргалдсан юм шиг байна лээ. Би тодорхой сайн санахгүй байна. Гэтэл ******* гэх залуутай хамт явсан гэх залуу нь хажуунаас орж ирээд намайг гараараа хэд хэдэн удаа цохиод үүдэн дээд доод 2 шүд унагасан. Би зөрүүлээд нүүрэнд нь 2-3 удаа цохисон байх ингээд л салцгаасан яг энэ үед 20 цаг 30 минут л болж байсан байх. Хамт явсан хүмүүс харсан байх гэж бодож байна, сайн мэдэхгүй байна. ыг хэдүүлээ явсныг санахгүй байна” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дугаар хуудас),

-Хохирогч ы 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өмнө нь 2024 оны 01 сарын 19-ний өдөр Гуа-тээг бааранд үйлчлүүлж байгаад бусдад зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө иргэн А.т зодуулсан талаар мэдүүлсэн. Харин үнэн хэрэгтээ намайг А. биш ******* зодсон талаар би мэдсэн юм. Ингээд цагдаад мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Би *******тай юунаас болж муудсан, яагаад намайг зодож үүдэн 2 шүд унагасан талаар би сайн мэдэхгүй байгаа юм. Ер нь тухайн үед нэлээн согтсон байсан учраас сайн санахгүй А.ыг хажуугаас ирээд цохичихлоо гэж бодоод цагдаад мэдүүлэг өгчихсөн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн бааранд байсан хяналтын камерыг шүүж үзээд намайг *******т зодуулсныг мэдсэн юм” гэх мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас),

-Гэрч А.ын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр 19-20 цагийн орчимд найз , *******, ******* нарын хамтаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Гуа тээг бааранд орсон. Тухайн үед нь *******тай муудаж зодолдоод байхаар нь салгаад гаргасан чинь дахин орж ирээд намайг хэл амаар өдөж жаахан асуудал үүссэн. Надтай ноцолдож ширээний цаана давхралдаж унасан, намайг хэд хэдэн удаа цохих оролдлого хийсэн боловч миний биед учирсан гэмтэл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал алга, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),

 -Гэрч Г.Гантөмөрийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би найз *******ын хамт 2024 оны 01 сарын 19-ний өдөр дуу дуулахаар ороод байж байтал гаднаас нь А., *******, ******* нарын хамт орж ирээд зэргэлдээ ширээнд сууж ууж байгаад зарим нь өөр ширээнд очсон. Зарим нь тамхи энэ тэр татахаар гарсан хойно нь манай найз ******* нар хэн нь хэнийгээ цохсоныг бол би сайн хараагүй, ямар ч байсан салгасан хоёулаа согтуу байсан. Энэ үед гарч орж ирээд хамт явсан А.тайгаа муудалцсан хэн хэндээ гэмтэл учруулаагүй байх. Би *******г араас нь тэвэрч салгаж авсан. Үүнээс цааш дахин зодоон болоогүй салцгаасан” гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),

-Гэрч Ө.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр , ******* нарын хамтаар 19-20 цагийн үед Гуа тээг бааранд орж сууцгаасан юм. Энэ үед 20 цаг өнгөрч байхад намайг нэг харахад , Батчулуун нар муудалцаад хажуугаар нь явсан хүмүүс салгаж харагдсан би хэн салгасан талаар бол одоо сайн мэдэхгүй байна. тэр хоёр л зодолдсон. Би бас яг тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед нэлээн согтуу байсан юм” гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

-Гэрч Б.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр , ******* нарын хамт Гуа тээг бааранд 19-20 цагийн хооронд орж ууцгаасан, би тэгээд удалгүй харьсан. Маргааш нь *******г бусдад зодуулсан гэж мэдсэн. Хаана хэнд зодуулсан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай “1.******* биед дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас),  

-Камерын бичлэг бүхий СД 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 71-72 дугаар хуудас),   

-Яллагдагч *******ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр найз хамт Гуа тэг бааранд орж 19-20 цагийн хооронд орсон. Тэнд пиво ууж байхад , , *******, нарын хамт орж ирж байсан. Ингээд сууж байхад найзууд нь зарим нь өөр ширээнд суугаад зарим нь тамхи татахаар гарсан хойгуур миний хажууд ирж суугаад хэл амаар өдөөд, мөн үйлдлээрээ намайг тэвэрч аваад согтуурхаад байсан. Ингээд бид хоёр аль аль нь согтуу байсан болохоор нэгнийхээ ярьсан хэлсэн үгийг даахгүй маргалдаж зодолдон би түүний нүүрэн тус газар ам хэсэгт нь хоёр ч удаа цохисон. Энэ үед тэр хавьд байсан хүмүүс салгасан яг хэн хэн гэдэг хүмүүс салгасан талаар бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” бааранд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 30 минутын орчимд ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч ы 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* зодсон талаар би мэдсэн юм. Ингээд цагдаад мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Би *******тай юунаас болж муудсан, яагаад намайг зодож үүдэн 2 шүд унагасан талаар би сайн мэдэхгүй байгаа юм. Ер нь тухайн үед нэлээн согтсон байсан учраас сайн санахгүй А.ыг хажуугаас ирээд цохичихлоо гэж бодоод цагдаад мэдүүлэг өгчихсөн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн бааранд байсан хяналтын камерыг шүүж үзээд намайг *******т зодуулсныг мэдсэн юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас)

 -Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай “1.******* биед дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас),

-Гэрч А.ын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед нь *******тай муудаж зодолдоод байхаар нь салгаад гаргасан чинь дахин орж ирээд намайг хэл амаар өдөж жаахан асуудал үүссэн. Надтай ноцолдож ширээний цаана давхралдаж унасан, намайг хэд хэдэн удаа цохих оролдлого хийсэн боловч миний биед учирсан гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас)

-Гэрч Г.Гантөмөрийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би найз *******ын хамт 2024 оны 01 сарын 19-ний өдөр дуу дуулахаар ороод байж байтал гаднаас нь А., *******, ******* нарын хамт орж ирээд зэргэлдээ ширээнд сууж ууж байгаад зарим нь өөр ширээнд очсон. Зарим нь тамхи энэ тэр татахаар гарсан хойно нь манай найз ******* нар хэн нь хэнийгээ цохисоныг бол би сайн хараагүй, ямар ч байсан салгасан хоёулаа согтуу байсан. Энэ үед гарч орж ирээд хамт явсан А.тайгаа муудалцсан хэн хэндээ гэмтэл учруулаагүй байх. Би *******г араас нь тэвэрч салгаж авсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас)

-Гэрч Ө.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр , ******* нарын хамтаар 19-20 цагийн үед Гуа тээг бааранд орж сууцгаасан юм. Энэ үед 20 цаг өнгөрч байхад намайг нэг харахад , Батчулуун нар муудалцаад хажуугаар нь явсан хүмүүс салгаж харагдсан би хэн салгасан талаар бол одоо сайн мэдэхгүй байна. тэр хоёр л зодолдсон. Би бас яг тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед нэлээн согтуу байсан юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас)

-Гэрч Б.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр , ******* нарын хамт Гуа тээг бааранд 19-20 цагийн хооронд орж ууцгаасан, би тэгээд удалгүй харьсан. Маргааш нь *******г бусдад зодуулсан гэж мэдсэн. Хаана хэнд зодуулсан талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас)

-Камерын бичлэг бүхий СД 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 71-72 дугаар хуудас),

 -Яллагдагч *******ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би , , *******, нарын хамт орж ирж байсан. Ингээд сууж байхад найзууд нь зарим нь өөр ширээнд суугаад зарим нь тамхи татахаар гарсан хойгуур миний хажууд ирж суугаад хэл амаар өдөөд, мөн үйлдлээрээ намайг тэвэрч аваад согтуурхаад байсан. Ингээд бид хоёр аль аль нь согтуу байсан болохоор нэгнийхээ ярьсан хэлсэн үгийг даахгүй маргалдаж зодолдон би түүний нүүрэн тус газар ам хэсэгт нь хоёр ч удаа цохисон” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас)

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хөнгөн хохирол учирсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” бааранд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 30 минутын орчимд ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж дээд үүдэн зүүн 2-р шүд, доод үүдэн зүүн 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед хөнгөн гэмтэл учруулсан байна.

 Хохирогч нь “Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, 2024 оны 04 сард ******* надад 2 шүдийг маань хийлгэж өгөхөөр тохирсон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч *******, хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, сарын орлого, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

    Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч  *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Бусад асуудлын талаар:

 

              Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

               Шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

               3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.        

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ