Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2021/00033

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2020/00711/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, Б зочид буудлын . . . давхарт байрлах, “Г П ББСБ” ХХК-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, . . . дугаар байрны . . . тоотод оршин суух Ө овогт М.Б /утас: . . ./-д холбогдох,

 

“Зээлийн төлбөр 21,40,432 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.Б /цахимаар/ хариуцагч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, түүний өмгөөлөгч П.Б, ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Наранзаяа íàð îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г П ББСБ” ХХК болон М.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр . . . тоот Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33,6 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, байрны засварын зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн . . . дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

. . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, . . . дугаар байрны . . . тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай . . . тоот үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай . . . өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт . . . дугаартай Барьцааны гэрээг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамгаар баталгаажуулан “Г П ББСБ” ХХК-ий барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан.

Зээлийн гэрээний 2,3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү    1.2.3-т зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-т заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд “Зээл болон зээлийн хүү төлөх график”-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч нарын гарын үсэн зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн.

М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ... үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 6,666,300 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 2,397,000 төгрөг, зээлийн хүүнд 4,121,879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 147,421 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. М.Б нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 25-наас эхлэн сар бүр үндсэн зээлээс 480,000 төгрөгөөр эхлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Үндсэн зээл 12,603,000 төгрөг, зээлийн хүү 7,708,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,075,113 төгрөг, нотариатын төлбөр 18,500 төгрөг, нийт 21,405,432 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, . . . дугаар байрны . . . тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай . . . тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 17:30 цагт 15,000,000 төгрөгөө Худалдаа хөгжлийн банк хувийн дансаараа шилжүүлэг хийлгэн авсан болно.

Өдий хүртэл зээлээ эргэн төлж чадахгүй байгаа шалтгаануудыг дурдвал М.Б би 2017 оны 09 сард биеийн байдал эрс муудаж хөдөлмөрийн чадвараа алдсан, М.Ө “Д Г Т” ХК-д нярав ажилтай. Тухайн байгууллага нь 2017 оны 12 дугаар сараас санхүүгийн хүндрэлд орсон тул сул зогсолтод шилжсэн гээд цалин хөлсгүй болсон. 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2018 оны 11 дүгээр сарын 27 хүртэл нийт 23 удаагийн зээлийн эргэн төлөлтийн жагсаалт миний төлсөн дүнгийн хооронд зөрүү үүссэн байна. Намайг нийт 6,666,300 төгрөг төлсөн гэжээ. Гэтэл миний тооцоогоор 8 сая гаран төлсөн байдаг тул би бүх банкны дансны хуулга авах, тулгалт хийх нөхцөл байдал үүсээд байна.

...би гэр бүлийнхээ хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 02-нд Япон улс руу явсан. Очоод эхнэртэйгээ цуг ажил хийж хэдэн төгрөг олж ирэх байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 09-нд аймшигт цар тахлын хөл хорионд Япон улсад ороод үргэлжлүүлэн ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болж  Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамандаа хандан эхний нислэг буюу Токио-Улаанбаатар 2020 оны 03 дугаар сарын 16-нд Буянт-Ухаа онгоцны буудалд буугаад Улаанбаатар 10 дугаар хороолол Наран зочид буудалд Ковид-19 тусгаарлан ажиглах байранд бага насны охин эхнэрийнхээ хамтаар хоригдсон.

...Энэ хүнд хэцүү үед “Г П ББСБ” ХХК шүүхийн байгууллагад хандан их хэмжээний төгрөг нэхэмжилсэн болон бидний өдий хүртэл амьдарч ирсэн . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, . . . дугаар байрны . . . тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай . . . тоот үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн эрс эсэргүүцэж байгаа болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г К П” ББСБайгууллага нь хариуцагч М.Б  холбогдуулан үндсэн зээл 12,603,000 төгрөг, зээлийн хүү 7,708,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,075,113 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 21,405,432 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.Б нь “Г К П” ББСБайгууллагатай 2017 оны 08 дүгээр сарын 28-ны өдөр . . . тоот зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг, жилийн 33,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан М.Б зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч М.Батгэрэл нь зээлийн төлбөрт нийт 6,666,300 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулганаас үзэхэд хариуцагч М.Б нь зээлийн төлбөрт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 580,700 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 915,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 431,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 470,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр 700,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр 450,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 569,600 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, нийт 6,666,300 төгрөгийг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 2,397,000 төгрөгийг, зээлийн хүүд 4,121,879 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1,47,421 төгрөгийг тус тус тооцож нэхэмжлэгч тал авсан байна.

Нэхэмжлэгч “Г К П” ББСБайгууллага нь 2020 оны 05 дугаар  сарын 26-ны өдрийн байдлаар тооцон үндсэн зээл 12,603,000 төгрөг, зээлийн хүү 7,708,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,075,113 төгрөг, нийт 21,386,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...зээлийн үндсэн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлсөн. ... Үүнээс хойш үндсэн зээлд ямар ч төлбөр төлөөгүй. Ямар ч төлбөр төлөөгүй энэ хугацаанаас хойш 1 жил 4 сар 29 хонгийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш 8 сар 28 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Энэ нь хариуцагчийн эрх зүйн байдлыг хууль болон гэрээнд зааснаас дордуулсан байна гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 2.12, 5.1.1, 6.2.1, 6.2.6, 6.2.9-д тус тус зааснаар зээлийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох, зээлийн гэрээ дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ биелүүлээгүй. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч талд эрх нь байсан. Зөрчил гарч эхлэнгүүт 14 хоногийн хугацаа өгөөд дуусгавар болох, хугацаа дуусахад үед нэхэмжлэл гаргаад хүүг зогсоох боломж байсан. Зээлдэгч тал төлбөр төлөх боломжгүй байдал үүсээд байхад хүү тооцсон нь энэ хуулийн заалтыг зөрчиж байна. ... Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалал яригдана. ...хариуцагч М.Б 2018 оны 01 дүгээр сарын 30-наас хойших хугацаанд төлсөн зээлийн төлбөрт төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэгч тал зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнд суутгаж авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг зөрчсөн байх тул тухайн төлсөн мөнгийг хуульд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрөөс хасахаар 16,158,948 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10,496,193.44 төгрөг, зээлийн хүү 5,810,175.82 төгрөг, нийт 16,158,948.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэж тайлбарлаж маргасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “ Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “Г К П” ББСБайгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн үндсэн үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд төлсөн мөнгө нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар төлүүлэхээр зохицуулсан байх тул хариуцагч талын гаргасан дээрх тайлбар нь үндэслэлгүй байна. 

Хариуцагч М.Б нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт нийт 6,666,300 төгрөгийг  төлсөн тул дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” заасан байх тул хариуцагчаас нотариатын зардал 18,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч М.Б үндсэн зээл 12,603,000 төгрөг, зээлийн хүү 7,708,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,075,113 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 21,405,432 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г К П ББСБайгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Дээрх . . . тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч М.Б, нэхэмжлэгч Г П ББСБайгууллага нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр . . . тоот барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч М.Б нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн . . . дугаарт бүртгэгдсэн, . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . дугаар байрны . . . тоот 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг . . . аймаг дахь Ш Ш Г А даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан хариуцагч М.Б зээлийн төлбөр 21,386,932 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г П” ББСБайгууллагад олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох . . . дугаарт бүртгэгдсэн, . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . дугаар байрны . . . тоот 39 мк.в талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг . . . аймаг дахь Ш Ш Г А даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,177 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б улсын тэмдэгтийн хураамж 335,177 төгрөгийг гаргуулан “Г К П” ББСБайгууллагад олгосугай.

                                                                                                                                                   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА