Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 36

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2021/00036

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/01223/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингис оффис, ** давхарт байрлах ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:****/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, **дугаар баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух ******* овогт гийн /РД:***/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,270,300 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.******* нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 оны ** ДАА улсын дугаартай GP.** аралын дугаартай Honda fit маркийн авто машиныг урьдчилгаа 30%-ийг байршуулан автомашины лизингийн нөхцөлөөр 8.050.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9%-ийн хүүтэйгээр NC-** тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Хамтран зээлдэгчээр түүний ээж Г. гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг эргэн төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Иймд Л.*******ас 9,270,300 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Хамтран хариуцагч Г. нь өвчтэй, хэвтэрт байдаг бөгөөд манай зүгээс хамтран хариуцагч Г.ээс татгалзсан байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд хугацаанаас нь өмнө цуцалж байгаа. Мөн нэхэмжлэл дээр Фидуцийн гэрээнд заасан автомашинаар үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар бичсэн байгаа боловч машин манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй, мөн сураг сонсоход Л.******* өөр хүний барьцаанд тавьсан гэсэн мэдээлэл байгаа. Машин нь Дарханд явж харагдахгүй байгаа.Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 9,270,000 төгрөгийг хариуцагч Л.*******ас гаргуулахаар шаардлага гаргаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Л.*******, Г. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 6,805,3000 төгрөг, зээлийн хүү 2,006,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 401,300 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, тээврийн хэрэгслийн татварын төлбөр 49,700 төгрөг, нийт 9,270,300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Г.ээс татгалзаж, гэрээний үүргийг бүхэлд нь үндсэн зээлдэгч Л.*******ас шаардсан болно.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна. Иймд хамтран хариуцагч Г.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-тай 2019 оны 02 сарын 04-ний өдөр 102205080 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 8,050,000 төгрөгийг сарын сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр Honda Fit маркийн 22-09 ДАА улсын дугаартай суудлын автомашиныг ******* ******* ******* ******* *******-ийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

Дээрх гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд тус гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.*******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь зээлийн гэрээний 6.2.1-т заасан зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана гэсэн заалттай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний 2.3-д нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүгийн 20 хувь байхаар заасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Л.*******ас нотариатын зардал 7,500 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт төлсөн 49,700 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал -ыг хохиролд тооцно гэж тус тус заасан байх тул хариуцагчаас дээр дурдсан зардал болох нийт 57,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 11 сарын 04-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.*******ас зээлийн төлбөр 6,805,300 төгрөг, хүү 2,006,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 401,300 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт төлсөн 49,700 төгрөг, нийт 9,270,300 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан ******* ******* ******* ******* ******* болон Л.*******, Г. нарын хооронд 2019 оны 02 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.*******ас нийт 9,270,300 төгрөг гаргуулж ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,474 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 233,474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ