Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2021/00063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2020/01369/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 1******* байр, ******* хаягт оршин суугаа, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, хороолол, байр, хаягт оршин суугаа, регистрийн дугаартай, овогт холбогдох

 

Түрээсэлсэн байрны ашиглалтын төлбөр 621,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь иргэн Б. 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийн хороонд Дархан сум ******* багт байрны ******* 1 өрөө байрыг түрээслүүлсэн. Дулааны төлбөр орсноос хойш төлөөгүй 415,000 төгрөг, усны төлбөр 2020 оны 02 сараас 2020 оны 08 сар хүртэл 208,000 төгрөг, нийт 621,000 төгрөгийн өр үүссэн тул гаргуулж өгнө үү. Түрээсээ дуусгавар болгосон тухай мэдэгдээгүй 7 хоногийн өмнө нүүсэн гэж хажуу айл хэлсэн. Мессежээр харилцахад 14 хоногийн дараа төлнө гээд түлхүүрийг өөр хүнээр өгч явуулсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл 1 жил 4 сар буюу нийт 16 сар Б.******* өмч болох ******* багийн байр, ******* 1 өрөө байранд хөлсөөр сууж, сардаа 180,000 төгрөг төлөхөөр тохиролцон /амаар/ 2019 оны 04 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 07 сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 08 сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус шилжүүлж, мөн дахин 200,000 төгрөгөөр 2 удаа нийт 2,880,000 төгрөг төлсөн байна. , нар байр хөлслөх түрээслэх талаар ямар нэгэн хууль ёсны гэрээ хийгээгүй нь түрээсийн гэрээний эрхийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч , нар амаар тохиролцохдоо дулаан, усны мөнгийг түрээслүүлэгч өөрөө төлж байхаар тохирсноос гадна г байранд орох үед дулаан, усны нилээд хэмжээний өртэй байсан болон усыг нь хязгаарласан гэх үед Б.******* өмнөх өрнөөс 119,860 төгрөгийг 2020 оны 02 сарын 21-ний өдөр Ус савагт төлж байсан байна.

Мөн дулаан, ус ашигласан төлбөрийг төлж байх тухай ямар нэгэн хэлцэл гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдээгүй учир 621,000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. , нарын хороонд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг зөрчиж байгаа бөгөөд түрээсийн гэрээ хийгдсэн гэх эрх зүйн харилцаа хуулийн дагуу үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан түрээсэлсэн байрны ус, дулааны зардал 621 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд дулааны төлбөр 400 000 төгрөг, усны төлбөр 206 000 төгрөг нийт 606 000 төгрөг болгон бууруулж нэхэмжилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч нь түрээсийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулагдсанд тооцохгүй, мөн байрны түрээсийн төлбөрт ашиглалтын зардлыг оруулан тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 1******* байрны *******, 1 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 17 сарын хугацаатай түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлсүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь цахим сүлжээнд орон сууц хөлслүүлэх зар тавьсны дагуу хариуцагч түүний эхнэр нар холбогдож орон сууц хөлслөхөөр тохирч хариуцагч талаас байрны хөлсөнд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 сая төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 200 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 200 000 төгрөг нийт 2400 000 төгрөг шилжүүлсэн болох нь хариуцагч гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд бэлнээр 440 000 төгрөг шилжүүлж нийт 2 880 000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Харин хариуцагч нь байрны түрээсийн төлбөрт ашиглалтын хөлсийг оруулсан тооцохоор тохирсон гэж маргаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ****, нартай цахим сүлжээнд байрны хөлсний талаар харилцсан захидалд ....жилээр өгвөл 200 000 төгрөг, 12 сард 2 400 000, ...бөөн өгвөл 200д, 6 сараас дээш бол 220 гэсэн бичилт болон шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 156 дугаартай материалд авагдсан 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд ...уригдсан тал ...цэвэр, бохир усны өр төлбөртэй байгаагаа мэдэж байна. ... 244 860 төгрөгийг төлөх боломжгүй, би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өдийг хүртэл амьдарч байна. Тиймээс энэ хугацааны усны төлбөр 189 860 төгрөгийг маргах зүйлгүй төлнө гэсэн тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн цахим сүлжээнд орон сууцаа сарын 220 000 төгрөгөөр хөлслөх саналыг хариуцагч тал хүлээн авч байрны сарын хөлсийг 200 000 төгрөгөөр тохирсон байдал тогтоогдож байх бөгөөд байрны хөлсөнд ашиглалтын зардлыг оруулахаар тооцсон гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нь тай байгуулсан гэрээнээс өмнөх хугацааны дулаан, ус ашигласны төлбөрийг өөрөө төлсөн болохоо нотолж Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл ирүүлсэн байх бөгөөд / хх-ийн 48-54 дугаарт авагдсан/ хариуцагч гийн орон сууцыг хөлсөлж байх хугацаанд гарсан дулааны төлбөрт 400 000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, усны төлбөрт 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 220 000 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх-ийн 49, 53 дугаарт авагдсан/

 

Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа байгуулагдсан бөгөөд хариуцагч тал нь ашиглалтын хөлс буюу өөрийн амьдарч байх хугацаанд төлөх ёстой байсан дулааны төлбөр, усны төлбөрийг төлөөгүй энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн ашиглалтын зардал буюу дулааны төлбөр 400 000 төгрөг, усны төлбөрт 206 000 төгрөг нийт 606 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч гаас 606 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 280 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА