Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2021/00020/È |
Дугаар | 135/ШШ2021/00082 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2021/00082
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí èíäåêñ: 135/2021/00020/È
Дархан-Уул аймаг дахь сóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Оюундарь би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð
Нэхэмжлэгч: ... аймаг, .. сум, ... дүгээр баг, ... хороолол, ... байр ... тоотод оршин суух ... овгийн Ш.М /РД: ..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Д.О /РД:..., Утас:.../-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
“... ******* овогтой М миний бие Д.О-тай 2008 онд Англи улсын Лондон хотод анх танилцсан бөгөөд анх танилцахад нөхөр Г-с салсан байсан. Манай нөхөр их явдалтай, архи уудаг, зоддог зовоодог байсан. 2 удаа үр хөндүүлж байсан. Лондонд бид 2 хамт амьдраад удаагүй байхад Д.О баригдаж Монгол буцсан. Ингээд Монголоос өдөр бүр хүрээд ир, амьдрал хэцүү байна, аав минь өнгөрсөн хэцүү байна гэх мэтээр ярьдаг байсан. Би Монгол буцах талаар найз нөхдөдөө хэлэхэд анхны нөхөр Г-тэй хамтран амьдарч эхэлсэн Д гэдэг танил бүсгүй Маань чи О-ийн араас Монгол явах гэж байгаа бол их алдаж байна шүү. О нь Г-ийн хэдэн жил цуглуулсан бүх мөнгийг залилаж авсан, дээрээс нь маш их худлаа ярьдаг муу хүн шүү гэж хэлж байсан. Миний бие энэ бүх ярианд ач холбогдол өгөлгүй Монголд ирээд хамтран амьдарсан.
Монголд ирээд Англид картанд үлдсэн 800 фундыг UniPay үйлчилгээгээр авч болдог гэнэ гэхэд өө би авах гэж үзсэн болохгүй байсан гэхээр нь за тэгвэл банк оръё гээд Худалдаа хөгжлийн банк ороод асуухад сарын өмнө мөнгөө авсан байна гэсэн хариу сонссон. Тэр үеэс эхлэн энэ хүнд итгэж болохгүй юм байна гэдэг бодол орсон.
Том хүү М.Т-ийг 2010 онд төрснөөс хойш О намайг элдвээр дарамталж “чи банзал, хүнтэй явж байна, чи намайг төрсөн байхад өөр хүнтэй явалдаж миний сэтгэцэд өөрчлөлт орсон” гэж хий хоосон хардаж, унтсан хойгуур утас шалгадаг болсон. Энэ байдал нь хавар болохоор улам хурцдаж, 2013 онд ажлын хамт олонтойгоо Вьетнам явахад бас хардаж зовоогоод “тэр газраа үхэж далд ороорой” гээд явуулж байсан. Энэ бүх явдлаас болж би О-д хоёулаа бүтэхгүй юм байна, 2 тийшээ больё гэдгээ би хэлсээр л байсан. Тусдаа гараад амьдарвал бүх юм зүгээр болно гэдэг байсан. Ингээд 2014 онд аав, ээж хоёр маань байрны урьдчилгаа 30 хувь 14,0 сая төгрөгийг гаргаж ипотекийн зээлээр байр авч тусдаа гарсан. 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бага хүү М төрсөн. Энэ үеэс байдал улам дордож 2016 онд бага хүү М-ийг 8 сартай байхад би чамаас сална, гадаад явна, жолооны үнэмлэх хэрэгтэй гээд жолооны курст суусан. Тэр зун хөхнөөсөө гараагүй 8 сартай хүүгээ аваад Зулзагад аав, ээжийнхээ зусланд сүүгээр угжиж өсгөсөн. 2017 он М-ийг 2 нас хүрдэг зун Америк явна, визээ хөөцөлдөнө гээд Улаанбаатар хотруу явсан. Намар нь нэг залууд хулхидуулчихлаа гээд ирсэн. 2018 онд М-ийг 3 нас хүрдэг зун Солонгос явна гээд бас зунжин Улаанбаатарт байсан. Бас бүтээгүй намар ирсэн. 2019 он М-ийг 4 нас хүрдэг зун удмын бөөтэй болсон алт ухаж баяжна гэж байна гээд ******* аймгийн ******* сумруу зунжин явсан. Тэр үед би О-д хандаж “Манай удам дамжсан бурхадтай айл. Тэр бөө чинь надад тохирохгүй, манай удамд ном эрдэм гэж явснаас алт ухаж байгаагүй, тийшээ яваад хэрэггүй” гэж зөндөө гуйсан. 2018 оны намар нэг орой унтаж байхад гараад явах чимээ гарсан. Тагтан дээр гараад харахад нэг залуу ирээд аваад явсан. 3 хоногийн дараа *******д байна, бөөгийнхөө улаачийг хийгээд явж байна гэсэн. Ирэхэд нь ийм амьдрал гэж байхгүй салмаар байна гэхэд бас бөөгөөрөө айлгаж, дарамталсан. О намайг хардах асуудал хэрээс хэтэрч надтай хамт ажилладаг Х.С-тай очиж уулзсан “М ямар хүнтэй явж байгаа вэ хэлчих, хоёулаа нийлж баръя” гэж хүртэл ажил албан дээр минь нэр хүндийг унагааж байсан.
2019 оны зун 6 сараас 11 сар хүртэл намайг хоёр хүүхэдтэй минь хаяж алт ухна гээд явсан. Одоо 2021 онд 3 сараас бас явж алтаа ухна гэж байгаа. 2019 онд санаандгүй байдлаар компьютер дээр facebook chat асаалттай байхад нь үзэхэд дүүтэйгээ харьцсан захиандаа “М хэдий новш ч гэсэн тусална гэж байна. Хоёулаа дундаас нь од шүүрч баяжина” гэснийг хараад О-д итгэх итгэл улам алдарч салах шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн 8 сард О надруу утасдаж “машин тэрэггүй ажил амжуулахад хэцүү байна. Машин олж явуул” гэсэн. Машин тэрэг хаанаас олох вэ гэдэг үнэн байдлаа хэлэхэд үхэж далд ор гэж хараасан. Ингээд хамаатны дүүгийн зарах гэж байгаа машиныг удахгүй мөнгийг нь өгнө гээд авч явуулсан. 11 сард ирэхдээ мөнгө олдоогүй гээд эвдлээд, авчирсан. Миний бие жил бүр 1 сард “Хөрөнгө орлогын мэдүүлэг” гаргахдаа О-ийн авсан зээлийн талаар мэдээлэл авдаг. О-аас чи яагаад надад хэлэлгүй зээл авдаг юм бэ гэж асуухад чи надад мөнгө өгдөггүй юм чинь яадгийн гэдэг. Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ХОМ гаргахдаа үнэн зөв, бодитой гаргах үүрэг хүлээсэн байдаг. О хэдэн төгрөгийн зээл надаас нууж авч хэдэн төгрөг олж байгааг би мэдэхгүй байгаа учраас их санаа зовж байна. Учир нь хэрвээ гэр бүлийн орлогоо нуусан тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болох хуулийн заалттай байдаг. О надтай 11 жил амьдрах хугацаандаа нэг удаа байрны зээл болон тог, ус, цахилгааны мөнгө болон гэрт хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бариад ирж байсан удаа байхгүй. О-аас салъя, 2 хүүгээ бодож байна салахгүй гэдэг тайлбарыг хэлдэг боловч үнэн хэрэгтээ 2 хүүхдээ боддоггүй, байнга хаяад явдаг. Хүү Т-ийн үсний найр хийхэд цугласан 500,000 төгрөгийг банкнаас нууцаар аваад хувьдаа хэрэглэсэн байсан. Хоёр хүүхдээ байнга загнаж, зоддог, эх хүний хайр халамж үзүүлдэггүй. “Чамайг оюутан охинд байр түрээслээд өгсөн гэж байна” гэх зэрэг ор үндэсгүй худал зүйл зохиож байнга хэрүүл маргаан үүсгэдэг. Сүүлдээ миний аав, ээжийг маань гутаан, доромжилж эхэлсэн. О ХААИС-ийн нэг багш ирээд танай хадам аав чинь банзал хүн шдээ гэж байна гээд ярьсан. Аав маань энэ худал яриаг сонсоод удалгүй харвалт өгсөн, одоо ээжийн асаргаанд байдаг бөгөөд Огийн энэ гүтгэлгэнд их гомдолтой явдаг болсон. О уурласан үедээ хутга бариад нэг бол чамайг ална эсвэл өөрийгөө дүрлээ гэж дарамталж байсан. Жил бүрийн хавар сэтгэц нь өөрчлөлтөнд орж элдэв гаж зан авир гаргадаг, эцэс төгсгөлгүй хардаж сэрддэг, айлгаж сүрдүүлдэг энэ хүнээс би маш их айж байна. Энэ хүний ааш авир хоёр хүүхдийн минь хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсноос гадна сүүлийн хоёр жил бидний хооронд эр эмийн нандин харьцаа байхгүй болж хэдийгээр нэг гэрт хамтран амьдарч байгаа боловч хоорондын харьцаа хүйтэн хөндий болж энэ байдал нь хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон тул цаашид эхнэр Д.О-тай хамт амьдрахад амь насанд аюул учруулж болзошгүй болсон гэж үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж хоёр хүүхдийг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. О 2021 оны 2 дугаар сарын сүүлээс ******* аймагруу алт ухахаар явах гэж байгаа тул явахаас нь өмнө гэр бүлийн маргаантай асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж энэ хүнээс хурдан салгаж өгөхийг шүүхээс хүсч байна. Д.О нь хоёр хүүхдээ хайрлаж халамжилж, зөв боловсон хүн болгож хүмүүжүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа тул бага хүү М.Т-ийг ядаж 5-р анги төгстөл нь аавынх нь асрамжинд байлгаж өгөхийг хүсч байна. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар бид хоорондоо зохицох боломжтой гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д овогтой О миний бие өмнө нь хүнтэй гэрлэж байгаагүй болно. Ш.М нь 36 настай аав, миний бие 30 настай ээж болж 2009 оны 12 ссарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 464-рт анх бүртгэгдсэн байдаг юм. Миний бие 2 хүүхдээ 3 нас хүртэл хөхөөр хооллож хаяж явсан удаагүй. Би энэ хүнийг Англи улсад хар ажил хийдэг байхад нь танилцаад өдий хүртэл хамт явсан. Намайг хавар болохоор л сонин болдог сэтгэцийн өвчтэй хүн мэтээр ярьж байна. Энэ хүн ******* бүргэл дээд сургуульд сурч байхаас л өөр хүнтэй уулзаж эхэлсэн. Тэрнээс хардалт үүссэн. Тэр үед уулзаж байсан хүнийхээ нөхөрт хүртэл зодуулаад л ирж л байсан. Би за яршиг даа гээд хүүхдүүдээ л бодсон. Хүүхдүүдэд хэцүү байдаг зүйл байхгүй. Бидэнд заримдаа муудалцах зүйл байдаг. Гэхдээ тийм ноцтой асуудал бол байхгүй. Намайг үхэж далд орж гэж хэлсэн гэж байна. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг нь мэдээд би тэгж хэлсэн. Энэ хүн өөрөө нөгөө уулздаг эмэгтэйнхээ нөхөрт нь битгий хэлээч гэж гуйж л байсан. Би айлын эхнэрт цаг гаргаж байхаар 2 хүүхдэдээ анхаарал хандуул гэж хэлдэг. Нутагт байгаа хамаатан садан алт гарч байна, хүрээд ир гэхээр нь би явсан. Би боломжоороо л мөнгө явуулсан. 2 ч удаа явуулсан. Хүүхдүүдээ хаяад явлаа гэхээр нь гэртээ очъё гэхэд чи дандаа ажлыг дундаас нь хаядаг гэж хэлээд намайг доромжлоод байсан. Би гэр бүлээ цуцлуулна гэхэд хадам аав, ээж битгий гээд гуйгаад байсан болохоор би нэхэмжлэл гаргаагүй. Одоо бол гэрлэлтээ цуцлуулахгүй. Би үр хүүхдээ өнчрүүлэхгүй. Хамтын амьдралаа цааш нь үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулах дээрээ тулах юм бол 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Миний ах эгч нар салсан сарнисан хүмүүс байдаг. Тэдний амьдралыг харахад хүүхдүүд нь гунигтай байдаг. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зохигчдын тайлбараас харахад энэ гэр бүлийн амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй гэж харж байна. Цаашид үргэлжлэх юм бол 2 хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байж хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, хүүхдүүд сайн хүн болж төлөвшинө. Гэтэл тийм халуун дулаан уур амьсгал байхгүй газар хүүхдүүдийг сайн хүн болгож хүмүүжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэдэг үгийг дан ганц бие махбодь гэж харж болохгүй. Хариуцагч нь сэтгэл зүйн дарамтыг нэхэмжлэгчид байнга учруулдаг гэдэг талуудын тайлбараас тодорхой болж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийн хардлагын талаар дурдсан. Хариуцагч өөрөө асуулт асуухад гэр орондоо халамж тавьдаггүй, хүүхдүүдээ орхиж явдаг, хэлэхгүй зээл авдаг, мөн гэр бүлийн амьдралын хамгийн гол зүйл болох бэлгийн харилцаанд сүүлийн 2 жилийн хугацаанд орохгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Залуу хосууд бэлгийн харьцаанд орохгүй байна гэдэг маань халуун дулаан уур амьсгал байхгүй, цаашид хамт амьдрах боломжгүй байна гэж харж байна. Хүүхдүүд эцэг эхийн хайр халамжгүй гэрт өсөхөөр зөв хүмүүжиж чадахгүй гэж харж байна. Энэ 2 хүн 2 биедээ сэтгэлгүй болсон байна гэж харж байна. Хайр халамж байхгүй, нэгэнт нь сэтгэл нь явсан бол энэ гэрт тогтож амьдрах боломжгүй. Тиймээс гэр бүл цаашид тогтохгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн дарамтаас залхаад явахыг хүсэж байхад явуулах хэрэгтэй. Энэ хүнд тайван амгалан амьдрах үр хүүхдээ харж хандах, ажил хөдөлмөр эрхлэх эрх байгаа. Гэтэл хариуцагч энэ эрхийг нь хаагаад хардаж дарамтлаад, үр хүүхдээ харж хандахгүй, өөрийг нь халамжгүй байхад яаж энэ хүн хамт амьдрах юм бэ. Тиймээс гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд заасныг гэр бүлийг нь цуцлах нь зөв юм гэсэн дүгнэлт хийж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар том хүүхэд санал өсгөн. Том хүү нь аав халамж тавьдаг, аавдаа хайртай, аавтайгаа хамт баймаар байна. Өвөө эмээ дээрээ байнга очдог гэж хэлсэн. Ээжийнхээ талаар дурсаагүй. Тиймээс гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг баримтлан хүүхдийн саналыг харгалзан том хүүхдийг аавын асрамжид үлдээх хэрэгтэй гэж үзэж байна. 6 настай М хүүхдийн хувьд хуульд заасан насанд хүрээгүй тул өөрийн саналаа шүүхэд илэрхийлэх боломжгүй ч аавдаа хайртай гэдгээ илэрхийдэг. Аав нь 2 хүүхдээ авна гээд байгаа нь хариуцагчийг 2 хүүхдээ аваад явах чадамжгүй гэж үзэж байгаа учраас юм. Энэ хүн өөрийгөө бодсон бол 2 хүүхдээ авна гэж дайрахгүй. Эдгээр нөхцөлийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Хэн нь 2 хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх, 2 хүүхдийг өсгөөд халамжлаад явах чадвар байгааг харахыг хүсэж байна. Хэрвээ эх нь заавал бага хүүхдээ авна гэвэл нэхэмжлэгч заавал авна гэж булаацалдахгүй гэж байгаа.” гэв.
Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,
¯ÍÄÝÑËÝÕ íü:
Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Д.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч Д.О нар 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтын амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлуулах болсон үндэслэлийг нэхэмжлэгч Ш.М ... 2 жил бидний хооронд эр эмийн нандин харьцаа байхгүй болж хэдийгээр нэг гэрт хамтран амьдарч байгаа боловч хоорондын харьцаа хүйтэн хөндий болж энэ байдал нь хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон ..гэж, хариуцагч Д.О ... нөхөр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж маргаан үүсэж, сүүлиийн 2 жил хөндий, харьцаагүй амьдарч байгаа. Би бусадтай гэр бүлийн харьцаа тогтоосон тухайд маргаан үүсгэхээ больсон .... гэж тодорхойлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүрэгтэй байна.
Гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн маргаанаас болж сэтгэл санааны дарамттай байдалд байлгаж байгаа гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдлыг бий болсон байна .
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч Ш.М, хариуцагч Д.О нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Т, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүү М.М нар төрсөн.
Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ тэжээн тэтгэх талаар тохиролцоогүй тул хүүхдийн насны байдал, ээнэгшин дассан орчин, хүү М.Т-ийн санал зэргийг харгалзан 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Т-ийг эцэг Ш.М-ын, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М.М-ийг эх Д.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.
Шүүхээс хүү М.Т-ийг эцэг Ш.М-ын, хүү М.М-ийг эх Д.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ш.М, эх Д.О нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй хүү М.М-т Б.М-аас, хүү М.Т-т эх Д.О-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Харин гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ хэн аль нь биелүүлээгүй тохиолдолд шаардах эрх нээлттэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Ш.М-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-т олгож, нэхэмжлэгч Ш.М-аас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүхээс хүү М.Т, М.М нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн нь хариуцаж байгаагаас үл хамааран хүүхдийн тэтгэлэгийг зохигчийн хэн алинаас гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нөхөн төлүүлж төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул нэхэмжлэгч Ш.М, хариуцагч Д.О нараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33,150 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ