Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2021/00082/и |
Дугаар | 110 |
Огноо | 2021-02-09 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 110
2021 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 135/ШШ2021/00110 | *******-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00082/и
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ** тоотод оршин суугаа, утас ** регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** тоотод оршин суугаа, утас ** регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.Пүрэвдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оноос Б.Пүрэвдагватай танилцаж гэр бүлийн харьцаатай болж бидний дундаас 2014 оны 05 дугаар сарын 13-нд охин ******* төрсөн. Би одоо эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа. Одоо охин маань 1-р ангид сурдаг бөгөөд охин П.*******гийн төрсөн эцэг Пүрэвдагваас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Пүрэвдагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.*******тай 2011 онд танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2014 оны 05 дугаар сарын 13-нд охин ******* төрсөн. Миний охин гэдэг нэртэй байсныг 2020 онд ******* болгож өөрчилсөн. Цаашдаа П.******* охиндоо хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Э.*******, Б.Пүрэвдагва нар 2011 онд танилцаж, улмаар тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин Пүрэвдагвын ******* төрсөн болох нь *** бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 29 дугаартай иргэний улсын бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Дээр дурдсан ****дугаартай төрсний гэрчилгээнд охин Пүрэвдагвын гэж бичигдсэн бөгөөд зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний улсын бүртгэлийн 0029 дугаарт бүртгүүлэн Пүрэвдагвын ******* болгож өөрчлөлт оруулан охины эцэг нь Б.Пүрэвдагва мөн болох талаар бичигдсэн байх тул эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Хариуцагч Б.Пүрэвдагва нь охин П.*******д хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Зохигчид нь 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин П.******* нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин П.*******г эх Э.*******ы асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар охин П.*******д сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Пүрэвдагваар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар****-ны өдөр охин Пүрэвдагвын *******г эх Э.*******ы асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Пүрэвдагваар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эх Э.*******, эцэг Б.Пүрэвдагва нарт даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 34 416 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА