Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.*******,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох ......... тоот эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: ................

Шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "......... rэx фэйсбүүк цахим хаяг ашиглан ******* зарын нэгдсэн групп нэртэй фэйсбүүкт "Hunii qmidral busniulsan huniig haana handah yostoi vee? гэсэн мэдээллийг Г.*******ын зургийн хамт тавьж нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэх зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэв.

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* зарын нэгдсэн групп дээр Sondor Sondor гэх хаягаас миний зургийг оруулаад "Хүний амьдрал бусниулсан хүнийг хаана хандах ёстой вэ?" гэх утгатай миний нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бөгөөд би гомдолтой байна. Уг мэдээлэл оруулсан фэйсбүүк хаягийн эзэмшигчийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэхдээ надад сэжиглэж байгаа нэг хүн байна. Тэр хүнийг ******* овогтой ******* гэдэг бөгөөд яагаад энэ хүнийг сэжиглэж байгаа гэвэл надтай хамт ажилладаг Б.******* гэх багшид бид хоёрыг хоорондоо дотно харилцаатай мөн бараг унтаж хэвтдэг гэх яриа өгүүлэл манай 4-р сургуулийн багш нарын өрөөнд багш нар тийм яриа ярьж байна гэж хэлснийг ******* надад хэлсэн бөгөөд тэр дүү нь Б.*******д ярихдаа бид хоёрын талаар фэйсбүүк орчинд тавина шүү гэж сүрдүүлснийг надад хэлсэн. Тэгээд удалгүй 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө миний талаар худал мэдээлэл цахим орчинд гарсан байсан бөгөөд тэрийг нь би өөрөө хараад ******* гэх эмэгтэй дээр явж очоод чи миний талаар цахим орчинд ийм худал мэдээлэл оруулсан уу гэж асуухад ******* үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл Б.******* гэх багшид очоод "******* багш бид хоёрыг хоорондоо явалддаг дотно харилцаатай ухааны юм яагаад ярьсан юм" гэж асуухад ******* надад хэлэхдээ би ******* гэх багшийг айлгах мөн үг алдуулах гэж зориуд худал хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь чи Б.******* багштай ямар хамааралтай талаар асуухад нь ******* надад би эхнэрийнх дүү гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед зүгээр яваад өгсөн. Уг оруулсан худал мэдээллийг олон хүн үзсэн байсан бөгөөд 68 хүн коммент бичсэн байсан. Би тухайн үед уг мэдээллийг нь гар утас дээрээ скреншот хийж авсан. Уг худал мэдээлэл тараасан этгээдэд би гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Б.******* гэх залуу нь надтай нэг газар хамт ажилладаг залуу бөгөөд бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Би ямар нэгэн хүний амьдрал бусниулсан асуудал байхгүй бөгөөд ёс зүйтэй багш хүн гэжээ. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлэхдээ: Миний бие 2023 оны 05 дугаар сард *******тай хамт нэг автомашинд цуг байсан гэдэг бол үнэн. Гэхдээ ******* бид хоёрын дунд ямар нэгэн асуудал болоогүй. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл болон цаашид шалгуулах зүйл огт байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 41 дэх тал/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын дундуур манай эхнэрийн дүү болох ******* гэх эмэгтэй надад хэлэхдээ 4-р сургууль дээр ******* гэх багш бид хоёрыг харилцаа холбоотой гэх утгатай яриа яригдаж байна гэж тэр дүү надад хэлсэн. Тэгээд тэр ярианаас болоод би ******* гэх багшаас асуусан бөгөөд тэр багш хэн тэгж ярьж байна гэхээр нь би манай эхнэрийн дүү тэгж ярьсан гэж хэлсэн. ******* багш гэх багштай ямар нэгэн дотно харилцаа байхгүй бөгөөд зүгээр ажил хэргийн холбоотой байдаг. Надад ******* багш хэлэхдээ Сондор Сондор гэх хаягаас өөрийнх нь зургийг оруулаад янз бүрийн зүйл бичсэн байсан бөгөөд "Хүний амьдрал бусниулсан хүнийг хаана хандах ёстой вэ” гэх утгатай зар оруулсан байсан бөгөөд хэсэг хугацааны дараа уг зараа эргүүлээд устгасан байсан. Надад ........ гэх хаягийн талаар мэдэх зүйл байхгүй бөгөөд анх удаа харж байна. ******* гэх багш бид хоёр нэг сургуульд багшаар ажилладаг бөгөөд ямар нэгэн ажлаас гадуурх харилцаа байхгүй бөгөөд цахим орчинд тараад байгаа тэр худал мэдээллийн талаар мэдэхгүй байна. Надтай хамааралгүй байх гэж бодож байна гэжээ. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2023 оны 05 дугаар сард билуу манай нөхөр болох ******* нь хамт ажилладаг эмэгтэй болох Г.*******ын хамт, шөнийн 05 цагийн үед хоёулахнаа Г.*******ын гэрийн гадаа манай машин болох .......... улсын дугаар ......... маркийн машин дотор арын суудал дээр сууж байхад нь би барьж авсан бөгөөд тухайн үед тэр хоёр унтаагүй зүгээр л хамт пиво ууж байсан. Тэгээд би уурлаад нөхрийгөө машинтай нь хамт аваад явсан. Тэр өдрөөс хойш л тэр хоёрыг би хардаж эхэлсэн бөгөөд би өөрийн дүү болох Г.*******т хэлсэн бөгөөд манай дүү тэр хоёрын талаар тэгж мэдэж авсан. Би гэхдээ Г.******* болон ******* хоёрыг унтаж хэвтсэн талаар баримт олж чадаагүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.******* гэх багшийн талаар фэйсбүүк орчинд хүний амьдрал бусниулсан хүнийг хаана хандах ёстой вэ гэх утгатай зар мэдээлэл явж байсан. Тэгээд явж байгаад тухайн зар гэнэт алга болсон. Би уг зар мэдээллийг захиалга өгч оруулаагүй бөгөөд тухайн эмэгтэйг манай нөхөртэй холбоотой талаар ******* гэх дүү маань мэдэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад ........rэх хаягийн талаар мэдэх зүйл байхгүй гэжээ.  /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Г.******* гэх хүнийг огт таньж мэдэхгүй бөгөөд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй өмнө нь уулзаж байгаагүй. Фэйсбүүк цахим хаяг руу нь орж зургийг нь харж байсан. Надад ..... гэсэн фэйсбүүк хаяг байдаг байсан. Гэхдээ түүнийг байнга ашиглаж байгаагүй. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх хаягийг би ашиглаагүй. Харин манай найз ******* ...... гэсэн цахим фэйсбүүк хаягаар өөрийнхөө гар утсаар орчихдог юм. Миний фэйсбүүк хаяг болох Sondor Sondor гэсэн цахим хаягаар ******* гэх эмэгтэйн зургийг оруулж улмаар мэдээлэл байршуулсан талаар сүүлд мэдсэн. Үүнийг надад ******* хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 43 дахь тал/

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэхдээ: Миний буруу өөрийн найз *******ын ........гэх фэйсбүүк цахим хаягаар орж ******* зарын нэгдсэн групп "Нѵпil qmidral busniulsan hvniig haana handah yostoi vee?" гэсэн мэдээллийг оруулж Г.*******ын зургийн хамт байршуулсан гэжээ. /хавтаст хэргийн 45 дахь тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/

Г.*******ын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд”...2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед ******* аймгийн зарын нэгдсэн групп хаяг дээр ....... гэсэн фэйсбүүк хаягнаас хүний нэр хүндэд халдсан зураг оруулж пост тавьсан тул нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байна..” гэжээ. /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

..... гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-30 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/

Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хавтаст хэргийн 53-55 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /56 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/

Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 58 дахь тал/

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “Г.******* би олон нийтийн цахим сүлжээнд ******* гэх эмэгтэй нэр төрд халдсан пост оруулсан. Үүнийхээ төлөө Г.*******аас уучлалт гуйж гомдолгүй болгосон. Миний бие гэм буруугаа хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 66 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Г.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.*******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 “…нэр төр…” гэж тухай хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг ойлгоно.

 “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.

Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.

Мөн “…олон нийт…” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцөлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно.

 “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгохоор тайлбарлажээ.

Шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "....... rэx фэйсбүүк цахим хаяг ашиглан ******* зарын нэгдсэн групп нэртэй фэйсбүүкт "Hunii qmidral busniulsan huniig haana handah yostoi vee? гэсэн мэдээллийг Г.*******ын зургийн хамт тавьсныг Г.*******ын нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэх үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Г.*******ын өөрийн эгчийн нөхөр буюу хадам ахтайгаа хардсаны улмаас “.......” гэх фейсбүүк хаягнаас хохирогч Г.*******ын зургийг ашиглан ******* зарын нэгдсэн групп нэртэй фэйсбүүкт "Hunii qmidral busniulsan huniig haana handah yostoi vee? гэх постыг оруулж, хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, Г.*******ын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл  /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, хохирогч Г.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 41 дэх тал/, гэрч Б.*******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч А.*******гийн “...би өөрийн дүү болох Г.*******т хэлсэн бөгөөд манай дүү тэр хоёрын талаар тэгж мэдэж авсан. ...тухайн эмэгтэйг манай нөхөртэй холбоотой талаар ******* гэх дүү маань мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Д.*******ын “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх хаягийг би ашиглаагүй. Харин манай найз ******* ...... гэсэн цахим фэйсбүүк хаягаар өөрийнхөө гар утсаар орчихдог юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, шүүгдэгч Г.*******ийн “...өөрийн найз ....... ...гэх фэйсбүүк цахим хаягаар орж ******* зарын нэгдсэн групп "Нѵпil qmidral busniulsan hvniig haana handah yostoi vee?" гэсэн мэдээллийг оруулж Г.*******ын зургийн хамт байршуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, Sondor sondor гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “...Г.******* би олон нийтийн цахим сүлжээнд ******* гэх эмэгтэй нэр төрд халдсан пост оруулсан. Үүнийхээ төлөө Г.*******аас уучлалт гуйж гомдолгүй болгосон. Миний бие гэм буруугаа хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

 Шүүгдэгч Г.******* нь прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Хохирогч Г.******* тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй болох нь хохирогч Г.*******ын “...Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл болон цаашид шалгуулах зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, шүүгдэгч Г.*******ийн “...би хохирогч Г.*******аас уучлалт гуйж гомдолгүй болгосон...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч Г.******* нь хохирогч Г.*******ын нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.******* нь хувийн байдлын хувьд 2.................несийн дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч Г.*******ийг хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Улсын яллагчаас шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ".....” гэx фэйсбүүк цахим хаяг ашиглан ******* зарын нэгдсэн групп нэртэй фэйсбүүкт "Hunii qmidral busniulsan huniig haana handah yostoi vee? гэсэн мэдээллийг Г.*******ын зургийн хамт тавьж нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатад цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч Г.*******ийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хохирогч Г.*******д хохирлын талаар маргаангүй болгосноо илэрхийлж, прокурорын шатад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаарх хүсэлтийг гаргасан. Түүний гаргасан хүсэлттэй холбогдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хүсэлтийг хангахад дээрх хуулийн заалтыг хангаж байгаа тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс дүгнэж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргахад зөвшөөрсөн байдаг. Учир нь: Шүүгдэгч Г.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Г.*******ийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоо илэрхийлсэн. Тийм учраас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн. Нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр зөвшөөрөөгүй болно. Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд  оногдуулсан торгох ялтай холбогдуулж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын нэр төрд хохирол учирсан. Хохирогч Г.******* хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй тул хохирлын талаар маргаангүй гэж үзэж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Г.******* шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.*******ээс хохирогч Г.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй   болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ