Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39   

 

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

 Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

 Шүүгдэгч Э.*******-*******,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******-*******т холбогдох ........ тоот эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: М............................,

Шүүгдэгч Э.*******-******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Б.*******гийн эзэмшлийн ........ улсын дугаартай Тoyota pruis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.*******-******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2 дахь удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод ийм асуудал гаргасан гэв.

Шүүгдэгч Э.*******-******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэхдээ: Би 2023 оны 10 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Энхбаатарт баригдаж эрхээ хасуулсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хэсгийн цагдаа *******т баригдсан. Би өөрийн бурууг маш сайн ойлгож байгаа. Надад хуулийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. Харин хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

Шүүгдэгч Э.*******-******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэхдээ: Миний жолоодож явсан .... улсын дугаартай Тoyota pruis маркийн тээврийн хэрэгсэл миний аав Эрднээгийн нэр дээр байдаг боловч надад өгсөн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний аав ******* ******* аймгийн ******* сумын төвөөс урагшаа 80 километрт ******* ус гэх газарт мал маллаж байгаа гэжээ. /хавтаст хэргийн 21 дэх тал/

 

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...******* аймаг, ******* сум Богт 5-р багийн замд Э.*******-******* /эр.34н/ нь /....... улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ 1.11%-ийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон...” гэжээ. /хавтаст хэргийн 6 дахь тал/

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Э.*******-*******ыг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.11 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 9 дэх тал/

Согтуурлыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 22 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/

Жолоочийн лавлагаанд “Э.*******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023.10.21, 2024-10-21 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/

“Модон эдлэлийн мужаан” мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/

Э.*******-*******ын Төрийн банкны харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Э.*******-*******ын Хаан банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-40 дэх тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “Э.*******-******* би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 47дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 48-49 тал/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.*******-*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.*******-*******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******-*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.*******-*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.*******-******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Э.*******-*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“...согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

 “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

Шүүгдэгч Э.*******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь “Э.*******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023.10.21-2024.10.21 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/, шүүгдэгч Э.*******-*******ын “...Би 2023 оны 10 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Энхбаатарт баригдаж эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.*******-*******ын согтуурал 1.11 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 

Шүүгдэгч Э.*******-******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Б.*******гийн эзэмшлийн ......... улсын дугаартай Тoyota pruis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.*******-*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Э.*******-*******ыг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 1.11 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 9 дэх тал/, согтуурлыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10 дахь тал/, жолоочийн лавлагаанд “Э.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023.10.21-2024.10.21 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******-*******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “Э.*******-******* би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.*******-******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Э.*******-******* нь прокуророос санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.     

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Э.*******-*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.*******-*******ын хувийн байдлын тухайд ...........ээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.*******-*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “Э.*******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023.10.21-2024.10.21 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/, шүүгдэгч Э.*******-*******ын “...Би 2023 оны 10 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Энхбаатарт баригдаж эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******-*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******-******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний хооронд нэг жилийн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Б.*******гийн эзэмшлийн ........ улсын дугаартай “Тoyota pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул нотлох баримтаар  үнэлж хэрэгт хамааралтай байна гэж дүгнэсэн. Э.*******-*******ын хувьд жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирэхэд шүүгдэгч Э.*******-*******ын хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөр тухайн хэргийн нөхцөлд байхгүй гэж гарсан. Тийм учраас түүний зүгээс хэргээ хялбаршуулсан журам журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж  түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Э.*******-*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад дараах нөхцөл байдлуудыг авч үзэж прокурорын шатанд түүнтэй ялын санал солилцсон. Түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн. Э.*******-*******ын хувьд нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар 2022-2023 онуудад хөдөлмөр эрхэлдэг байсан. Энэ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд  хөдөлмөр эхлээгүй, түр хугацаагаар ажилгүй байгаагаа илэрхийлсэн. Тийм учраас түүнтэй  торгох болон нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 4 төрлийн эрүүгийн хариуцлагаас ялын санал солилцоход торгох ялыг авъя гэсэн саналаа илэрхийлсэн. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм байна гэсэн асуудал яригдахад энэ цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Гэсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа буюу 04 дүгээр сараас ажилдаа эргээд тушаалаар орно.  Тийм учраас надад зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийх, хорих ял зохимжгүй байгаа талаар илэрхийлсэн. Түүнд шүүхийн шатад гаргаж өгсөн нотлох баримтаар эхнэр, 4 хүүхдийн хамт  амьдардаг. Эхнэр нь  ******* сумын ерөнхий боловсролын дунд сургуульд  сургалтын менежерээр ажилладаг. Түүний малын А дансыг авахад 61 толгой малтай болох нь тогтоогдсон. Тийм учраас энэ зүйл хэсэгт заасан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг солилцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь харж үзэж  энэ ял тохиромжтой байна  гэж үзсэн. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар  хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар торгох ял дээр нэмж оногдуулж, ял оногдуулсан үеэс хугацааг нь тооцно. Хэдийгээр Э.*******-*******ын хувьд эрх хасагдсан байгаа ч дахин эрхээ сэргээлгэх хугацааг нэг жилээр хасаж байна гэдэг нь зохимжтой гэж үзсэн. Тийм учраас түүнийг энэ зүйл хэсэгт санал солилцсон хэсгээр торгох ял оногдуулах, торгох ял оногдуулсантай холбогдуулж түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээх, энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүйг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйл авагдаагүй. Шүүгдэгч Э.*******-*******ын хувьд цагдан хоригдсон хоноггүй байна гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Э.*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Э.*******-*******ын одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох гэж байгаа гэх нөхцөл байдал,  бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Э.*******-******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

Шүүгдэгч Э.*******-******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******-*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******-******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

                          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

                                                        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-******* нь шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

 

6. Шүүгдэгч Э.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.*******-*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ