Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40  

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

 Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох ....... дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: ...........,

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө ******* аймгийн *******-******* сумын төвд орших Соёлын төвийн байрны гадна Г.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний чих, нүүр хэсэгт цохиж, хавирч унагаасны улмаас Г.*******ын биед баруун нүдний дээд болон доод зовхи, 2 чихний дэлбээ дэх цус хуралт, баруун чихний зулгаралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед найз *******тай архи уусан байснаас болоод буруу ойлголцоод муудалцсан гэв.

Хохирогч Г.*******ын мэдүүлэгт: 2024 оны 01 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө ******* аймгийн *******-******* сумын төвд байх нийтийн байранд амьдардаг гэх *******, ******* нарын таньдаг ******* гэх айлд бид гурав 23 цагийн үед дэлгүүрээс гоймон авчихаад орсон. Тэгээд гоймонгоо дэвтээж идчихээд дараа нь тус тусдаа 1 лааз Сэрүүн гэх пиво уусан. Тухайн үед ******* гэх хүн унтаж байсан. Мөн гэрээс нь гарахад ч унтаж байсан. Тэгээд *******, ******* бид гурав тус тусдаа 1 лааз пиво уучихаад дараа нь 1 шил 0.5 литрийн Соёрхол гэх архийг гурвуулаа хувааж уугаад дуусахад цаг шөнийн 01 болж байх шиг байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад муудалцаад *******, ******* бид 3 гадаа гарсан. Тухайн үед би дотор ******* гэх айлынд байхад надтай муудалцах шиг болсон. Би архи уугаад согтсон учир яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд маргалдах зүйл болоогүй гэж бодож байгаа. Тэгээд гадаа гараад иртэл ******* надад хандан чи намайг доромжиллоо хэмээн дайраад байсан. Тэгснээ намайг шууд хавирч унагатал хажуу талаас ******* миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би босож ирээд та хоёр намайг нийлж зодлоо хоёр золбин банди хэмээн уурандаа хэлчихсэн тэгтэл ******* надад хандан чи намайг тэгж хэлдэг хэн бэ гэж хэлтэл ******* намайг дахин хавирч унагасан. Тэгээд *******, ******* хоёр миний дээрээс хөл гараараа хоёул ээлжлэн өшиглөөд мөн цохиод байсан. Тухайн үед би хэн хаана яаж цохиод байгааг мэдэх сөхөөгүй зүгээр л толгой нүүр хэсгээ хамгаалъя гэж бодоод гараараа толгой нүүр хэсгээ хамгаалан хэвтсэн. Тэгээд тэр хоёрыг намайг зодоод болихгүй юм байна гэж бодоод тэр хоёрыг намайг зодохоо болиод түр болих үед нь босож зугтсан. Тухайн үед миний чих болон нүдэнд гэмтэл үүссэн байсан гэжээ. /хавтаст хэргийн 14-16 дахь тал/

Хохирогч Г.*******ын дахин өгсөн мэдүүлэгт: ...******* миний биед халдсан зүйл байхгүй. Харин ******* намайг зодож байхад ******* нь *******г намайг зодуулахыг болиулах гэж байсан. Тухайн үед би архи уусан байсан учир ухаан санаа орж гараад байсан. Би архи бага зэрэг хэрэглэдэг мөн хэрэглэхдээ бага уудаг. Тухайн өдөр мөсний баярт очоод найз нөхөд тааралдаад удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаад баярласандаа архи нэлээд уусан. Тэгээд ухаан санаа орж гараад болсон зүйлсийг буруу санаад өмнөх мэдүүлэгт *******ыг намайг зодсон хэмээн мэдүүлсэн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй байна...” гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Гэрч Л.*******ын мэдүүлэгт: “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө ******* аймгийн *******-******* сумаас 45 км-ын зайд байх нуур гэх газарт мөсний баярт оролцчихоод *******, ******* бид гурав Өлзий гэх хүний машинд дайгдаж *******-******* суманд 21 цагт ирсэн. Тэгээд *******, ******* бид гурав суманд байх Гэрэлээ эгчийн дэлгүүрээс Соёрхол гэх 0.75 литрийн архи авчихаад *******-******* сумын нийтийн байранд амьдардаг ******* гэх таньдаг ахынд орсон. ******* ахынд ороход тэр тасарчихсан унтаж байсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад талд нь орж байхад ******* *******д хандан чи сумын заан болчихоод тийм том болчихсон юм уу гэж хэлсэн. Тэгээд ******* дотор байхад *******гийн хамар руу мөргөчихөөд хаалгаар гарснаа *******г гараад ир гэж хэлчихээд цааш явсан. Тэгтэл ******* араас нь гараад явсан. Тэгээд удалгүй араас нь гараад очтол *******, ******* хоёр Сумын соёлын төвийн гадна хоорондоо зодолдоод байх шиг харагдсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Хоорондоо хэнийгээ яаж цохисон эсэхийг би хараагүй. ******* миний биед халдсан зүйл байхгүй...” гэжээ. /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө ******* аймгийн *******-******* сумаас 45 км-ын зайд байх нуур гэх газарт мөсний баярт оролцчихоод *******, ******* бид гурав Өлзий гэх хүний машинд дайгдаж *******-******* суманд 21 цагт ирсэн. Тэгээд *******, ******* бид гурав суманд байх Гэрэлээ эгчийн дэлгүүрээс Соёрхол гэх 0.75 литрийн архи авчихаад *******-******* сумын нийтийн байранд амьдардаг ******* гэх таньдаг ахынд орсон. ******* ахынд ороход тэр тасарчихсан унтаж байсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад талд нь орж байхад ******* надад хандан чи сумын заан болчихоод тийм том болчихсон юм уу гэж хэлсэн. Тэр үед архи уугаад нэлээд халчихсан байсан болохоор өөр юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд намайг мөргөчихөөд гүйгээд гарснаа гараад ир үзье гэхээр нь араас нь гараад очиход Сумын Соёлын төвийн гадна байсан. Тэгэхээр нь би очоод хавирч унагаад толгой, чих хэсэгт нь хоёр удаа цохисон. Тэгээд байж байтал ******* ирээд бид хоёрыг салгасан гэжээ. /хавтаст хэргийн 45-47 дахь тал/

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаартай дүгнэлтэд: Г.*******ын биед баруун нүдний дээд болон доод зовхи, 2 чихний дэлбээ дэх цус хуралт, баруун чихний зулгаралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

*******-******* сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн *******-******* сумын Цагдаагийн хэлтэст гаргасан С., Д. нарын өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/

 Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/

            Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/

            Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 53 дахь тал/

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

            Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/

            Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/

            Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

             Голомт банкны ******* салбарын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 61 дэх тал/

            Капитрон банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн“данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 62 дахь тал/

             ХААН банкны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцах дансны талаарх” албан бичиг /хавтаст хэргийн 63 дахь тал/

            Хас банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн“данс эзэмшдэггүй” гэх албан бичиг /хавтаст хэргийн 64 дэх тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “Бүртгэгдээгүй” гэх хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/

            Политехник коллежийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Барилгын өрөг угсрагч”-ийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “Г.******* миний бие өөрийн гэм буруутай үйлдлээс болж найзынхаа биед гэмтэл учруулсан энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79 дэх тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 80-81 дэх тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг болно.

            Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 80-81 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Г.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Г.*******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө ******* аймгийн *******-******* сумын төвд орших Соёлын төвийн байрны гадна Г.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний чих, нүүр хэсэгт цохиж, хавирч унагаасны улмаас Г.*******ын биед баруун нүдний дээд болон доод зовхи, 2 чихний дэлбээ дэх цус хуралт, баруун чихний зулгаралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, *******-******* сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 7-8 дахь тал/, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн *******-******* сумын Цагдаагийн хэлтэст гаргасан С., Д. нарын өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Г.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч Г.******* нь шүүгдэгч Г.*******гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч Г.*******ын ...надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/-аар тогтоогдож байх тул хохирлын талаар маргаангүй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Г.*******гийн нь хувийн байдлын тухайд .................гэжлийн үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Г.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Г.*******г гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө ******* аймгийн *******-******* сумын төвд орших Соёлын төвийн байрны гадна Г.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний чих, нүүр хэсэгт цохиж, хавирч унагаасны улмаас биед баруун нүдний дээд болон доод зовхи, 2 чихний дэлбээ дэх цус хуралт, баруун чихний зулгаралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн байцаалтын шатад цугларсан хохирогч Г.*******ын мэдүүлэг, ******* аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч Г.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Эдгээр нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой байхаас гадна хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт тул түүнийг үнэлж дүгнэх үндэслэлтэй байна гэж улсын яллагчаас үнэлсэн. Г.*******гийн хувьд прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаарх хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянаж үзэхэд тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой хуулийн заалтыг хангаж байна гэж үзэж түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Г.*******тай эрүүгийн хариуцлагын талаар санал солилцоход түүний холбогдсон хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ялтай ба Г.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо буюу хохирлыг төлж барагдуулсан. Г.******* энэ хэргийн улмаас найзтайгаа маргалдаж муудалцсан. Хохирлын талаар маргаангүй учраас хохирол, төлбөрийг төлөгдсөн гэж үзэж, түүнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Г.*******гийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, "Олон овоот" уурхайд очиж цагийн ажил хийдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял, мөн нийтэд тустай ажил хийх ял тохиромжгүй. Харин торгох ялыг төлөх боломжтой байна  гэсэн саналыг гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж  зөвшөөрсөн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ял оногдуулсантай холбогдуулж түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээх энэ хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн гэх санал, дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.*******д шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.*******аас хохирогч Г.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй   болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ