| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0227/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/269 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн *******408 0000 00154 *******тай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг *******0*******4 оны ******* ******* сарын -ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 3 ******* сарын *******3-ны өдөр төрсөн, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, хүүхэд нарын хамт ******* аймгийн ******* сум ******* ******* баг ******* ******* ******* ******* тоотод байнга, ******* , ******* тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* УП9903*******307.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* , ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Н.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгой тус газар нь шаазан аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруунд шарх, цус хуралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун гуя, ташаа, шагайнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Л.******* нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 05 цагийн орчим ******* , ******* тоот гэртээ төрсөн эцэг Н.г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтаж амраасангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой баруун чамархай тус газар шаазан аягаар цохисны улмаас биед нь хуйханд шарх гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.******* Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0*******4 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр *******0-*******1 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ...1 шил архи хувааж уугаад эхнэр бид хоёр унтсан. Тэгээд маргааш өглөө буюу *******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагийн үед манай охин Л.******* гэрт хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгсэн Л.******* намайг загнаад байсан ба би тэр үед Л.*******тэй маргалдаад байсан ба юунаас болж маралдсанаа би санахгүй байна ямар ч байсан би охин Л.*******тэй маргалдаж байтал Л.******* миний толгой хэсгийн баруун талын дагз хэсэгт аягаар 1 удаа цохисон. Тэгээд миний дагзнаас цус гараад байсан ба удалгүй түргэн ирээд намайг аваад явсан...Надад сэтгэл санааны хохирол учраагүй тул би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 7-8 цагийн үед би Манлайгийн гэрээс гараад гэртээ ирэхэд манай аав ******* толгойн битүү цус болчихсон байхаар нь би аав гээс юу болсон юм бэ гэсэн чинь аав надад хандаж Л.******* миний толгойг аягаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэн ирээд аав г аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******5-*******6 дахь тал),
- Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Л.*******ийг “хөөе хөөе” гээд дуудаад байсан. Тэгсэн Л.******* нар хоорондоо маргалдаад явчихсан ба нэг тас хийх чимээ гарахаар нь босоод хартал ******* толгойноос нь цус гараад байсан. Тэгээд манай охин Л.******* түргэн дуудаад түргэний эмч г үзээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 *******тай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайд мэс заслын олон тооны оёдол бүхий С хэлбэрийн 9 м шархтай. Шарх цэвэр боолттой.
*******0*******4.01-03-ны ГССҮТ-ийн толгойн КТГ-д: ...гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Баруун нүдний ухархайн дотор хана хамар ясны хуучин хугаралтай. Хамрын хэлбэр алдагдсан. Таславч мурийлттай. Хоёр талын хоншоор этмойд, суурийн хөндийн салст бага зэрэг зузаарсан, хоёр талын нүдний алим тодорхойлогдохгүй. ....Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. ...Баруун чамархай хэсгийн зөөлөн эдэд хавантай.
*******0*******4.01.05-ны ГССҮТ-ийн эмнэлгээс өвчтөн илгээн хуудас: Онош: Хуйхны хууларсан шарх, хурц цус багадалт гэжээ...ДҮГНЭЛТ
1. Н.******* биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
*******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Унах үед дээрх гэмтэл учир болно.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-3******* дахь тал),
- Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******0*******4 оны 01 дүгээр сарын 0*******-ноос 3-нд шилжих шөнө *******-3 цагийн үед аав ээж хоёрын дуу чангараад чанга чанга яриад байхаар нь би за за гайгүй байх гэж бодоод унтсан. Тэгээд тухайн өдрийн 4-5 цагийн үед дахиад сэрсэн чинь ээж унтчихсан аав архиндаа согтоод дуулаад орилоод байхаар нь би босоод аав д хандаж хөөш та унтаач ээ хүүхэд сэрлээ гэсэн чинь үгүй чадахгүй гээд над руу салаавч гаргаад хүүхэд чинь удахгүй цусаар уйлна, өрөөл татанхай болно гээд байхаар нь миний дургүй хүрээд би ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад би аав ******* толгой руу нь 1 удаа аягаар цохисон чинь аяга хагараад аав ******* толгой нь хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11*******-113 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******0*******4 оны 01 ******* сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 *******тай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч Н.******* эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Н.******* биед хуйхны шарх гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч нь ахуйн хүрээнд архидан согтуурсан үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
*******.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы 3 ширхэг хагархайг устгах, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Манай үйлчлүүлэгчийн хувд өөрийн гэм буруутай эсэх талаар маргадаггүй, энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 дахь заалтад зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахыг санал болгож байна. Харин зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг шүүхийн саналд дурдаагүй учраас шүүгдэгчийн зорчих эрх хязгаарлах ялыг дүүрэг, Баянгол нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.
*******.*******. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дахь заалтад зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 8*******, 83 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Л.*******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчим эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчим эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Л.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянгол, нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
*******.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шаазан аяганы хагархай 3 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Эрүүгийн *******408 0000 00154 ******* хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* ******* зүйлийн 1, *******, 4, 36.5 ******* зүйлийн *******, 36.6, 36.7, 36.8 ******* зүйлийн 1, 4, 36. ******* зүйлийн 4, 36.13 ******* зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Л.*******т 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол, нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шаазан аяганы хагархай 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ