Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/349

 

 

 

 

 

 

 

   2024        04          03                                    2024/ШЦТ/349

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа

Улсын яллагч М.Сумъяа /томилолтоор/

Шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ******* ********-т холбогдох эрүүгийн “2406 00000 0488” дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 19*** оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймаг ********* тоотод оршин суудаг, урьд

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан

          ****** овогт ******** ******** /РД:**********/.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм бур*****н талаар:

           Шүүгдэгч ***** нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Молор” пабын гадна утсаар ярьж байсан иргэн ******* эзэмшлийн 3.025.000 төгрөгийн үнэ бүхий “iPhone 14 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр булаан авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******** өгсөн: “.... Би 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” пабаас гараад үүд хэсэгт нь байж байхад 20 цагийн орчимд орчимд би нөхөртэйгөө гар утсаараа ярих гээд гар утсаа гаргаж ирээд залгаад чихэндээ наагаад яриад зогсож байсан. Тэгэхэд үл таних, сайн харж чадаагүй эрэгтэй хүн миний гараас гар утсыг маань булааж авсан бөгөөд би өгөхгүй гээд гар утсаа буцааж гараас нь татсан боловч дийлэлгүй алдсан. Миний гар утсыг авсан үл таних эрэгтэй хүн хойд зүгт ганцаараа гүйгээд явсан. Тухайн үед хажуугаар нэг эмэгтэй хүн явахаар нь “миний утсыг аваад явчихлаа надад аваад өгөөч” гэж гуйгаад араас нь гүйсэн боловч машин дундуур ороод сүлжээд зугтаад явсан. Би араас нь өөрөө гүйсэн бөгөөд анх хөөж байсан эмэгтэй “энэ хамт явж байсан хүн нь байна” гэж хэлээд бор өнгийн куртик хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнийг зааж өгсөн. Би тэр хүнийг шууд барьж авсан бөгөөд тухайн хүн надад “би таныг гар утсыг авч явсан хүнийг танина, хамт явсан эмэгтэйг нь бас танина” гэж хэлсэн болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хэлтэс дээр ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***** өгсөн: “... Би тухайн үед *****, *****, улаан гуталтай нэг хөгшин эмэгтэй бид дөрөв орж хонох буудал хайгаад офицероос дээш алхаж байхад “Молор” пабын хойд талд байх ногоон хашааны буланд хар хувцастай эмэгтэй согтуу бололтой бөөлжөөд байж байсан би тэр эмэгтэйд ойртолгүй хажуугаар нь чигээрээ гараад явсан. ***** тэр эмэгтэйн хажууд үлдсэн намайг дээш өгсөөд явж байтал ***** миний хажууд гүйж ирээд миний гадуур хувцасны халаасанд юм хийчхээд гүйгээд явчихаар нь би халаасандаа гараа хийгээд үзтэл миний утаснаас гадна өөр нэг утас байхаар нь тэр утсыг гаргаад үзтэл гурван камертай кэйстэй ард талдаа хоёр эмэгтэй хүүхдийн зурагтай гар утас байхаар нь би хажууд явж байсан улаан гуталтай нэрийг нь мэдэхгүй хамт архи уусан эмэгтэйд “май май энийг нь ав хөөе, надад лай болно” гээд тэр эмэгтэйд өгөөд тэр эмэгтэй тэр гар утсыг юм хэлэлгүй нь аваад явсан. Тэгээд дээш яваад цайзын гэрэл дохиотой уулзарын урд талд байдаг GS25 дэлгүүрийн хойгуур тойроод явахаар би хойноос хөөж байсан хүнд ****-ын явсан чигийг зааж өгсөн. Булан эргээд хотхон руу ороод тэр хүмүүс баригдсан юм шиг байна лээ би цааш яваад орцонд улаан гуталтай танихгүй хүүхэн, ***** бид гурав хамт хоносон тэгээд өглөө босоод миний бие муу байсан тул *****, улаан гуталтай хөгшин хүүхэн хоёр түрүүлээд гараад явсан би жоохон сууж байгаад босоод орцноос гарахдаа куртикний халааснаасаа малгайгаа авах гээд халаасандаа гараа хийж үзэхэд миний халаасанд *****гын өчигдөр булаасан утсыг хийчихсэн байхаар нь би Самушилын хажууд орцонд хамт хоносон улаан гуталтай хөгшин хүүхэнд “лайтай юм бэ? май энэ утсыг ав. Яагаад миний халаас руу хийгээд байгаа юм бэ?” гэж хэлээд өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “... Би өнөөдөр цайзын уулзварын урд талын Самушилийн эсрэг талын автобусны буудал дээр тэр архичидтай юм яриад сууж байхад цагдаа нар ирээд улаан гуталтай архи уудаг эмэгтэй хүн хайгаад байсан. Тэгэхээр нь би сүүлийн үед улаан гуталтай 50 орчим насных гэж харагдахаар эмэгтэй энэ хавиар гарч ирээд яваад байгаа талаар хэлсэн. Тэгээд цагдаа нар явсны дараахан ****** /******/ бид хоёр шээх гээд гудам руу ортол өөдөөс нөгөө улаан гуталтай эмэгтэй гараад ирэхээр нь би очоод биеийг нь нэгжиж үзтэл турсик нь дотроо гурван камертай эмэгтэй хүүхдийн зурагтай гар утас хийсэн байхаар нь би авсан тэгтэл тэр эмэгтэй гудам руу гүйгээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-гийн “...Тэгээд хойш яваад холдоогүй байтал ****** бид хоёрын хажуугаар гүйгээд гарсан тэгтэл хойноос нь нэг эмэгтэй гүйж очоод *****-г бариад авахаар нь “хүүе юу болов оо?” гээд хамт явж байсан улаан гуталтай хүүхнээс салаад очтол ***** тэр хүүхнээс мултраад зугтаад явсан. Тэгтэл ******-г барьж авсан эмэгтэй *****гийн хойноос заагаад “наад залуу чинь, миний утсыг авчихлаа” гэхээр нь хойноос нь би тэр хүүхэдтэй хамт гүйж очоод *****г барьж аваад хажуугаар явж байсан танихгүй залуу цагдаа дуудсан нэг мэдсэн миний хамт явж байсан улаан гуталтай хүүхэн хажууд гараад ирсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51 дүгээр тал/,

            Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,

            “Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн БЗ1-24-419 дүгээр: “... Шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ нийт 3.025.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-39 дүгээр тал/,

            Шүүгдэгч *****ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн хохирогч Ж.Наранчимэгт 3.025.000 төгрөг /”Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан/-ийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ***** нь хохирол төлбөрийг биет байдлаар төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан *****ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/ /зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *****т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ***** нь энэ хэрэгтээ 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 31 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ********ын *******ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *****ын цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сиди-г хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ***** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

      7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС