| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/04460/И |
| Дугаар | 184/ШШ2021/00112 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2021/00112
2021 01 15 184/ШШ2021/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: О.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө 1,220,000 төгрөг гаргуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г миний бие Н.Отай 2016 онд танилцаж, 2018 оны 01 сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан ба энэ хугацаанд бидний дундаас 2017 оны 10 сарын 12-нд охин Эрд төрсөн. Охиноо төрснөөс хойш Н.О нь архи ууж агсам тавьж, намайг зодож дарамталдаг болсон тул удалгүй салсан. Намайг төрөхөд Н.О нь улсаас хүүхэд бүрт олгодог мөнгийг өөрийн дансандаа бүртгүүлж авсан ба одоог хүртэл авчихаад охин Эрдд огт өгдөггүй, хүүхэддээ зарцуулж үзээгүй. Иймд уг улсаас хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг Н.Оаас 2017 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэл хугацааны 1,220,000 төгрөгийг охин Эрдд гаргуулж өгнө үү.Мөн хүүхдийн мөнгийг Эрдгийн ээж О.Г миний дансанд шилжүүлж өгөхийг Н.Оад даалгаж өгнө үү. Н.Оаас хуулийн дагуу охин Эрдд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...шүүх хурлаас өмнө банк ороод хүүхдийн мөнгө авах дансыг, дэвтрийг миний нэр лүү шилжүүлж өгсөн .1,220,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохирсон.Хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэрлэлтээ батлуулаагүй байсан гэв.
Хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Н.О нь 2016 онд О.Гтай танилцаж, 2017 онд охинтой
болсон. 2019 онд салсан. Би 2017 онд толгойдоо хүнд гэмтэл авсан. 2020 оны 5 сард тархиндаа цус харвалт өгсөн. Амьсгал боогдох буюу астма өвчтэй. 2008 онд хүнд хутгалуулж хүнд гэмтсэн. Одоо толгой их өвдөж зовоодог, астма хөдөлдөг билээ. Хүнд ажил хийж чаддаггүй бөгөөд групп тогтоолгох гэж хөөцөлдөж байгаа. Охиныхоо дансыг ээж рүү шилжүүлж өгсөн.1,220,000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөөд хувааж төлөхөөр болсон. Охин Эрд нь миний охин мөн тул тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.Г миний бие хариуцагч Н.Одаа дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
төгрөгийг гаргуулах, 2. Охин О.Эрдгийн улсаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөны дансыг О.Г миний дансанд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Н.О зөвшөөрч дансыг 2021 оны 01 сарын 15-ны өдөр шилжүүлж өгсөн.
өдөр өгөхөөр тохирлоо гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Н.Оад холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө 1,220,000 төгрөг гаргуулах, хүүхдийн мөнгөний дэвтэр, дансыг эх О.Ггийн нэр лүү шилжүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч О.Г, хариуцагч Н.О нар нь 2016 онд танилцаж, хамтран амьдарсан ба 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин О.Эрд төрсөн болох нь 11161130050 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн, Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Г, хариуцагч Н.О нар нь “хүүхдийн мөнгө болох 1,220,000 төгрөгийг гаргуулах, Охин О.Эрдд улсаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөний дансыг О.Ггийн нэр лүү шилжүүлж өгөхийг даалгах” тухай шаардлагад талууд харилцан тохиролцож, хариуцагч Н.О нь дансны нэрийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр О.Ггийн нэр лүү шилжүүлсэн мөн 1,220,000 төгрөгийг 2021 оны 6 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй ба хариуцагчаас дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Тэрээр О.Г, Н.О нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч Н.О нь охин О.Эрдг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь
насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Н.Оын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх О.Г нь саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч О.Ггийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Гг нэхэмжлэлийн бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас “хүүхдийн мөнгө 1,220,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 33,830 төгрөгийн 50 хувь болох 16,915 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119,135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1,
40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин О.Эрдг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Бэсүд овогт Н.О /регистрийн дугаар:У3/ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ггийн нэхэмжлэлтэй нь хариуцагч Н.Оад холбогдох “Хүүхдийн мөнгө 1,220,000 төгрөг гаргуулах, хүүхдийн мөнгөний дэвтрийн дансыг эх О.Ггийн нэр лүү шилжүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Гг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг, 16,915 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Н.О эх О.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ