Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/28

 

Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Нямдэлэг

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран  

Өмгөөлөгч                                                       Г.Цэрэндолгор

                                                                   М.Энхтуяа                                                                                                                                    Ч.Эрдэнэбат

 Яллагдагч                                                      Э.Б

   Ч.Ч

   М.П

   Ө.Б

   И.Э

   Г.М

   Э.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/351 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, М.Эрдэнэбилэг, Г.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Б овогт Э.Б. Урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

2. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, О овогт М.П. Урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

3. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1973 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Т овогт Г.М. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

4. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 8 настай, эрэгтэй, С овогт Ч.Ч. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүсэн.

5. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1982 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Х овогт Ө.Б. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

6. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Ш овогт И.Э. Урьд:

- Дорнод аймгийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

7. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Б овогт Э.Б. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

- Бор-Өндөр дэх Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэж хянан харгалзсан.

1. Яллагдагч Э.Б нь:

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын .......... дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Б-н өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ........ дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.М-ын 1 тооны үхрийг Соната-2 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Гурван загал сумын ..... дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Ш-ын 2 тооны үхрийг Истана маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .......... дүгээр баг, Хажуу дэрс гэх газраас Ц.Ч-ийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- М.Птой бүлэглэн 2017 оны 12 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ....... дүгээр багийн нутаг Гурван булаг гэх газраас Г.З-ын 1 тооны үхрийг Соната-2 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Птой бүлэглэн 2017 оны 11 сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэр Хажуу дэрс гэх газраас Ц.Б-ийн хоттой хониноос мотоцикл ашиглан 2 тооны хонийг хулгайлан 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Птой бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг ........... хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Чтой бүлэглэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын. .......... дугаар багийн нутаг Хөтөл гэх газраас Ц.О-ийн хээр буудай зүсмийн 1 тооны адууг эмээл, хазаарын хамт Соната-2 маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 525 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ............ дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Б-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ............. дүгээр багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.У-н 1 тооны үхрийг цагаан өнгийн Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Т-ийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б.Батцэнд, Ч.Ч нартай бүлэглэн 2019 оны 12 сарын 08-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Булган сумын .... дугаар баг Улаан ар гэх газраас Т.О-ийн 1 тооны үхрийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ......... дугаар багийн нутаг Сонгинотолгой гэх газарт байрлах М.Б-ийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч, 1500 кг үхрийн махыг Истана маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Тоёота приус маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын .......... дугаар багийн нутаг Баяны ам гэх газарт байрлах Х.О-ын модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната-2 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Ч.Ч, Б.Б нартай бүлэглэн 2019 оны 12 сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын ............... дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт байх Ц.Ц-ийн өмчлөлийн вагончикны хаалгыг эвдэн дотогш нэвтэрч 4 үхэр, 1 хонь, 1 ямааны мах зэргийг Тоёота марк-2 маркийн .............. улсын дугаартай  тээврийн хэрэгсэл ашиглан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт,

2. Яллагдагч М.П нь:

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын .............. дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Б-ын өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............ дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.Мын 1 тооны үхрийг Соната-2 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Гурванзагал сумын ............. дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Ш-ын 2 тооны үхрийг Истана маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............. дүгээр багийн Хажуу дэрс гэх газраас Ц.Ч-ийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 12 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ........... дүгээр багийн нутаг Гурван булаг гэх газраас Г.З-ын 1 тооны үхрийг Соната-2 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 11 сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэр Хажуу дэрс гэх газраас Ц.Б-ийн хоттой хониноос мотоцикл ашиглан 2 тооны хонийг хулгайлан 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг .............. хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ............... дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Б-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ......... дүгээр багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.У-ын 1 тооны үхрийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Т-ийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Ч, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын ........ дугаар багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Ч-ын 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ажиглан хулгайлж, 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Ч, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг ............ гэх газар нутаглах хохирогч Т.Б-ийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ......... дугаар багийн нутаг Сонгинотолгой гэх газарт байрлах М.Б-ийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч, 1500 кг үхрийн махыг Истана маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Тоёота приус маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг ............. гэх газарт байрлах Х.О-н модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната-2 маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж хулгайлсан,

3. Яллагдагч Ө.Б нь:

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын ........  дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Б-ын өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ....... дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.М-ын 1 тооны үхрийг Соната-2 маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Гурванзагал сумын ........ дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Ш-ын 2 тооны үхрийг Истана маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн Хажуу дэрс гэх газраас Ц.Ч-ийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг 68-ын хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, М.П, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ........... дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Б-ийн 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Т-ийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............. багийн нутаг дэвсгэр Сонгинотолгой гэх газарт байрлах М.Б-ийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч 1500 кг үхрийн махыг Истана маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тоёото приус маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын .........р багийн нутаг Баяны ам гэх газарт байрлах Х.О-ын модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната 2 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан,

4. Яллагдагч Ч.Ч нь: 

- Б.Батцэнд, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Т.О-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг Тоска маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Т.Оюунчимэгт 1 500 000 төгрөгний хохирол учруулсан,

- М.П, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын ............ багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Ч-ын 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1 000 000 төгрөгний хохирол учруулсан,

- М.П, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын ............... багийн нутаг Хадагтай овоо гэх газар нутаглах хохирогч Т.Б-ийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Б-т 2 500 000 төгрөгний хохирол учруулсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын ..........багийн нутаг Хөтөл гэх газраас Ц.О-ийн хээр буудай зүсмийн 1 тооны адууг эмээл хазаарын хамт соната 2 маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 525 000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

   - Э.Б, Б.Б нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын ............ багийн нутаг Цагаанчулуут гэх газарт байх Ц.Ц-ийн өмчлөлийн вагончикны хаалгыг эвдэж дотогш нэвтэрч 4 үхэр, 1 хонь, 1 ямааны махыг .................. улсын дугаартай тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан,

5. Яллагдагч Г.М нь:

- М.П, Ч.Ч нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын ........... багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Ч-ын 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Ч.Ч нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын.............. багийн нутаг Хадагтай овоо гэх газар нутаглах хохирогч Т.Б-ийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Б-т 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Яллагдагч И.Э нь:

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын ............. багийн Дунд баян гэх газраас иргэн П.Б-ын өмчлөлөөс хулгайлсан 4 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн ............. сумын Сонгинотолгой гэх газраас иргэн М.Б-ийн өмчлөлөөс хулгайлсан 53 ширхэг мөч 1500 килограмм үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд иргэн Ж.Ш өмчлөлөөс хулгайлсан 2 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын ........... багийн нутаг Хажуу дэрс гэх газраас Ц.Ч-ийн өмчлөлөөс хулгайлсан ухаа зүсмийн 1 тооны адууны махыг,

- Э.Б, М.П, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............. багийн нутаг Амгалан булаг гэх газраас Х.М-ын өмчлөлөөс хулгайлсан 1 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б нарын бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын .............. багийн нутаг Гуравны булаг гэх газраас Г.З-ын өмчлөлөөс хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

7. Яллагдагч Э.Б нь:

- М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ........... багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.У-ын 1 тооны үхрийг хулгайлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 

- М.П, Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд Г.Т-ийн 18 тооны хонийг хулгайлж, 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг яллагдагч Э.Б, М.П, Ө.Б, Ч.Ч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

- яллагдагч Г.М, Э.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

- яллагдагч Ц.Э-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үхэр, адууны махыг байнга тогтвортой авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/351 дүгээр шүүгчийн захирамжаар:

- Яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж,

- Хэргийг  прокурорт очтол яллагдагч Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг дугуй нь битүүмжлэгдсэн Истана маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд хадгалагдаж байгаа болохыг дурдаж, Г хэлбэрийн дугуйн дорцов, ногоон өнгийн эмжээр бүхий эсгий тохомтой цэрэг эмээл, хүрэн өнгийн модон бариултай хутга, хүрэн судал бүхий шар өнгийн бариултай хутга, баримт бичгээр ирүүлсэн яллагдагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, зурагтай анкетуудыг тус тус хэргийн хамт Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлж,

- Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан эсэргүүцэлдээ: “... Дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохоор хуульчилсан ба яллагдагч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурьдсан үйлдлүүдийг тухайн яллагдагч нар хийсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дурьдсан үйлдлүүдэд хэн нэгэн яллагдагчийг тухайн хэрэгт нь холбогдуулж яллагдагчаар татсан тогтоол гараагүй байхад нэгтгэн шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан байх ба яллагдагч нарын үйлдэл бүрийг нэгтгэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болохоор заасан байх ба хэрэв яллагдагч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн үйлдлүүд нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой юм.

Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж бичсэн дээрх зүйл заалтад “...эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж заасан байхад “...нэгтгэхээр прокурорт буцаана” гэж зөрүүтэй бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэргийг нэгтгүүлэхээр буцаах заалт байхгүй байна.

Прокуророос зарим яллагдагчийн үйлдлийг тусгаарлахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгаарласан нь хууль зөрчөөгүй, хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно.” гэж заасан байх тул зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамжид “яллах дүгнэлтээ бичихдээ техникийн шинжтэй болон бусад зөрүүтэй бичигдсэн асуудлаа зөвтгөж ирүүлэх нь зүйтэй гэж заасан байх ба яллах дүгнэлтийн ямар хэсэгт бичиг техникийн шинжтэй болон зөрүүтэй бичигдсэн зүйл байгааг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх тул 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 351 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийг удирдлага болгон эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч М.П гаргасан тайлбартаа: Би 17 үйлдэлтэй. 14 үйлдэл нь энд ирсэн. Байцаагч дээр 2 хэрэг байгаа. Хэрэг шүүх дээр ирэхээс өмнө прокурортой уулзаж “...хэргээ нэгтгүүлье...” гэж байсан. Мандахын үхэр гээд байгаа асуудал нь уг нь адуу авсан юм. Үхэр гэж нэмэгдээд, хоёр үйлдэл болж ирчихээд байгаа. Үүнийг зөвтгөж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ч.Ч гаргасан тайлбартаа: Би хийсэн хэргүүдээ үнэн зөвөөр хүлээсэн. Шүүх дээр миний 4 үйлдэл ирсэн. Мөрдөн байцаалтад 5 хэрэг байгаа. Хошууч Алтангэрэл үйлдэл бүр дээр зураг дарсан. Тусгаарласан 5 хэргийг нэгтгэж бөөнд нь шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Э.Б гаргасан тайлбартаа: Хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх саналтай байна. Мөрдөн байцаалтад 4 удаагийн үйлдэл байгаа ... гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ө.Бын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: “...Хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэхдээ Батбаатарын 1 үйлдлийг тусгаарлаад авч үлдсэн. Батбаатар тухайн хэргийг 2 хүнтэй хамтарч үйлдсэн гэдгээ мэдүүлсээр байтал шалгахгүй орхисон. Хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх нь энэ хүний хувьд эрх зүйн байдал нь дээрдэнэ. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч М.Пын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Пүрэв-Очирын хувьд энэ хэргийн материал дотор орж ирээгүй 2 үйлдэл байгаа. Бүх үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. ...Хуулийн дагуу тусгаарлах боломжтой гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тусгаарлаад авч үлдэж байгаа үйлдлийг энэ хүмүүсийн хэргийг оруулж ирснийх нь дараа тусгаарлах боломжийг нь гаргаж өгөх ёстой шүү дээ. ...2 тусдаа шийтгэх тогтоолоор ял оногдуулна гэсэн байр суурьтай хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс “...хэргийг үндэслэл бүхий байдлаар тусгаарлах боломжийг судалж үзэх нь зүйтэй байна...” гэж үзэж нэгтгэхээр буцаасан нь үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг үндэслэл муутай байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Г.Мын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан тайлбар, саналдаа: “...Мандах хүсэлтдээ би Ө.Чинбат гэж хүний үхрийг хулгайлаагүй, 4 тооны адуу хулгайлсан гэсэн байхад үүнийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна. Иймд энэ яллах дүгнэлтээр Мандахын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй. Нэг үхэр хулгайлсан юм уу, 4 адуу хулгайлсан юм уу гэдгийг шүүх нөхөн гүйцээх боломжгүй. ...Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч П 2, Ч 5, Б 4 үйлдэл орхигдсон гэж яриад байгаа боловч энэ хэрэгт яллагдагчаар татсан тогтоол байхгүй. Б нарт холбогдох энэ хэргээс тусгаарласан хэргүүд байгаа. ...Яллагдагчаар татсан хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэгтэй нэгтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Өмгөөлөгч нарын хувьд Б 1 үйлдлийг тусгаарласан асуудлыг ярьж байх шиг байна. Энэ талаар эсэргүүцэлдээ тодорхой дурдсан. С нартай бүлэглэн бусдын 2 тооны үхрийг хулгайлж, мал нядалгааны газарт зарсан гэсэн Батбаатартай холбоотой нэг л хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “...хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх шаардлагатай...” гэж дүгнэж тусгаарласан. Бусад яллагдагч нарын хувьд нэг ч хэргийг тусгаарласан асуудал байхгүй. Энхтуяа өмгөөлөгчийн “...хэргүүдийг тусад нь авч үлдсэн...” гээд юу яриад байгааг ойлгохгүй байна. Мын хувьд Эрдэнэбат өмгөөлөгчийн ярьсантай санал нийлэхгүй байна. Учир нь, Мын үйлдлийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх шийднэ. Шүүгчийн захирамж дээр “...техникийн шинжтэй алдаа гаргасан...” гэж дурдсан байдаг. Ямар алдаа гаргасан талаар захирамж дээр тодорхой тусгаагүй байсан. ...Мөрдөн байцаалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүй байгаа учир “...нэгтгэх шаардлага байхгүй байна...” гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүх яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт холбогдох хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагч Г.М, яллагдагч М.П-ын өмгөөлөгч М.Энхтуяа, яллагдагч Э.Бийн өмгөөлөгч Д.Урансувд, яллагдагч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...яллагдагч нар нь өөр гэмт хэрэг дахин үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, мөн энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан атлаа зарим хэргийг тусгаарлан авч үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагч нарын мэдүүлэг, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. ... Дээрх хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ ...” хэмээн дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсгийн 6.14, 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хуульд заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэм буруугүй хэнийг ч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэн үндэслэлээр хуулийн зүйл заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл муутай болсон бөгөөд шүүгчийн захирамжид заасан яллагдагч нарын хүлээн зөвшөөрч өөрийгөө илчлээд байгаа хэрэгт нь мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэж энэ хэрэгт нэгтгэн шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шударга ёсны хэм хэмжээг алдагдуулахгүйгээр ял шийтгэлийг оноож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн Прокуророос зарим яллагдагчийн үйлдлийг тусгаарлахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгаарласан нь хууль зөрчөөгүй, хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг буруутгах үндэслэлгүй байна.

Яллагдагч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн үйлдлүүд нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 351 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар давж заалдах шүүх шийдвэрлэв.

Өмгөөлөгч М.Энхтуяа яллагдагч М.Пын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг хянан үзэхэд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байх тул өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд яллагдагч М.П, Э.Б, Ч.Ч нарт авсан цагдан хорих, яллагдагч Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.3, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/351 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Э.Б, Ч.Ч, М.П нарт авсан цагдан хорих, яллагдагч Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                            Ж.ДОЛГОРМАА