Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Эрхэмбаяр  

шүүгдэгч С.Наранхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Санзайн Наранхүүд холбогдох эрүүгийн  201719000081 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1959 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худгийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 30-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээр 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 42 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Санзайн Наранхүү, /РД:НЭ59052611/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Жишиг хорооллын 63 тоотод оршин суух шүүгдэгч С.Наранхүүгийн нохойнд иргэн З.Энхтулга нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой уруулж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч С.Наранхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч З.Энхтулга хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой малдаа өвс тэжээл өгөөд Жишиг хорооллын 60 тоотод байдаг хамаатны дүүгийн гэрт очсон. Дүүгийн гэрт хоод идээд 19 цаг 30 минутын үед гэртээ харих гээд гарч явахдаа Овчарка нохой над дээр ирээд эрхлээд байхаар нь би гудамжинд зогссон, тэгтэл нэг том өндөр шар зүсмийн Монгол нохой ирснээ намайг ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй шууд ирээд урсан. Миний баруун талын гарын булчин, бугуй хэсгээс урж гэмтээсэн. Миний баруун гарын булчин хэсэгт нохойн шүд орсон. Бугуй хэсэгт арьс нь зулгарч хөхөрсөн байдалтай байсан. Миний зүүн талын гар, хөл муу болохоор би группэд байдаг. Тэгтэл ажил хийж чаддаг баруун талын гараа уруулсан. Миний өмсөж явсан куртикийг урж ямар ч өмсөж хэрэглэх боломжгүй болгосон. 2015 онд куртикээ 55.000 төгрөгөөр худалдан авч байсан, хуучин куртика байгаа юм. Надад гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Н.Буяннэмэх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад очиж нохойгоо хооллосон. Тэр үед хашаа бүтэн эвдэж гарсан шинжгүй байсан. Нохойгоо хашаанаасаа гаргаж байгаагүй. Зун нь хашаан дотор уяатай, өвөл нь хашаанд сул байдаг. Манай нохой урьд өмнө хүн, мал урж байгаагүй. Аав бид 2 нохойгоо тэжээдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт: З.Энхтулгын биед баруун бугалганд шарх, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Наранхүү нь орчин тойрондоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Жишиг хорооллын 63 тоотод буюу С.Наранхүүгийн хашааны гадна иргэн З.Энхтулгыг урж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Энхтулгын.... дүүгийн гэрт хоод идээд 19 цаг 30 минутын үед гэртээ харих гэж гарч явахдаа Овчарка нохой над дээр ирээд эрхлээд байхаар нь би гудамжинд зогссон, тэгтэл нэг том өндөр шар зүсмийн Монгол нохой ирснээ намайг ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй шууд ирээд урсан. Миний баруун талын гарын булчин, бугуй хэсгээс урж гэмтээсэн. Миний баруун гарын булчин хэсэгт нохойн шүд орсон. Бугуй хэсэгт арьс нь зулгарч хөхөрсөн байдалтай байсан. Миний зүүн талын гар, хөл муу болохоор би группэд байдаг. Тэгтэл ажил хийж чаддаг баруун талын гараа уруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Наранхүүгийн хэрэг бүртгэлтийн шат, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шүүгдэгч С.Наранхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч З.Энхтулга нь шүүгдэгч С.Наранхүүтэй эвлэрч байх тул С.Наранхүүд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртика 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч З.Энхтулга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 183, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Санзайгийн Наранхүүг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Энхтулга нь шүүгдэгч С.Наранхүүтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Наранхүүд холбогдох 201719000081 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртика 1ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч З.Энхтулга гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

            4. С.Наранхүүд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Наранхүүд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БУЯНТОГТОХ