Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

 

2024              02           26                                     2024/ШЦТ/196          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,

Улсын яллагч К.Чимгээ,

Хохирогч Х.А, Х.О ,

Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Л.Батаа, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А /РД:******/-д холбогдох эрүүгийн 2006008683668 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Техник хангамжийн  инженер мэргэжилтэй, ******  ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, ******  тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлтэй,

Урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 667 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Б.А /РД:******/-д , /РД:****** /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр **  ХХК-тай  ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг түрээсийн талбайг давхар түрээслэх зорилгоор иргэн Б.М-тэй  холбогдож, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 лангуу түрээслүүлэхээр 1.000.000 төгрөг, нэг сарын барьцаа 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийн ****  банканд эзэмшдэг ****  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Улмаар хохирогч Б.М ийг өөрийн эрхлэн явуулдаг ****** төвөөр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу аялалд хамруулж, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жуулчдыг Бээжин хотод байх үед аяллыг хариуцан явсан өөрийн ажилтан Д.Н-р  дамжуулан 6000 юань зээлээч, өглөө банк онгойхоор өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6000 юань буюу 2.312.580 төгрөгийг бэлнээр авч залилсан,

“*** ” гэх нэртэй фейсбүүк хаягт  “Турк улсад тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд явуулж өгнө” хэмээн зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.Ч-тэй  ****   тоотод үйл ажиллагаа явуулдаг “****** ” ХХК-ийн  байранд уулзаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Аялал жуулчлалын гэрээ” байгуулан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч С.Ч- аас  “****** ” ХХК-ийн  ***  банкны ***  дугаарын дансаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 9.180.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9.180.000 төгрөгийг, нийт 18.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*** ” төвд Үл ажиллагаа явуулж байсан “****** ” ХХК-ийн захирлаар  ажиллаж байхдаа  цахим хэрэгсэл буюу фейсбүүкт “Европын орноор аялуулна” гэж зар байршуулан зарын дагуу очсон хохирогч Х.А- Ч.Х.О  нарыг  “*** ” аялалд хамруулан Европын 3 орноор  аялуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулан хуурч, гэрээ байгуулан 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд 33.674.400 төгрөгийг  дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***  тоотод  байхдаа Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн  аялал хийх ба нэг хүний 10.233.600 төгрөг болно, урьдчилгаа 50 хувийг хийх юм бол  гэрээ баталгаажиж визний ярилцлагад орно  гэж зохиомол байдлыг  зориуд бий болгон, хуурч,  баримт бичиг ашиглаж, аяллын гэрээгээр халхавчлан хохирогч П.Б-аас ***  банкны ***  дугаартай “***   ХХК-ийн  дансаар 2 хүний урьдчилгаа төлбөр болох 10.233.600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Турк улсад 7 төрлийн Экспо нэг дор үзэх бизнес аялалд явуулна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг бий болгон, зарын дагуу холбогдсон З.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бизнес аялалд явуулна гэж итгүүлэн аяллын гэрээ байгуулж, 18.360.000 төгрөгийг  ***  банкны ***  дугаарын данс руу шилжүүлэн авч бусдыг залилж, бусдаас бэлнээр болон дансаар нийт 84.940.580 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдаас бэлнээр болон дансаар нийт 84.940.580  төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.

Үүнд: Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 10 сард зурагт болон фейсбүүкээс ****** төв нь 365 Экспо нэртэй Гуонжу, Ийвугээс бараа захиалан бөөний үнээр зарах бөөний төв байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 01-нд үйл ажиллагаа эхлэх гэж байгааг мэдээд уг төвийн захирал Б.А тай холбогдож лангуу түрээслэх талаар ярилцсан. 2019 оны 10 дугаар сарын 25-нд Бөхийн өргөөний тэнд явж байхдаа лангууны түрээс 500.000 төгрөг, барьцаа 500.000 гээд 2 лангуу, барьцааны мөнгөнд 2.000.000 төгрөгийг Б.А-ийн данс руу ****  банкны мобайлаар шилжүүлж, уг өдрөө 365 Экспогийн байранд ирж гэрээ байгуулсан. ****** төв нь Ийву-Занжиажэ руу аялал зохион байгуулдаг гэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 11-26 ны өдрийн аялалд хамрагдаж эгч, 3 хүүхдийн хамт лангууны барааг авах зорилгоор Улаанбаатар хотын банкнаас нөхөр Д-гийн нэр дээр 18 сая төгрөгийн цалингийн зээл авч явсан. 2019 оны 11 дүгээр сарын 17-нд Бээжинд очсоны өглөө бид нарыг зохион байгуулж явсан ****** төвийн ажилтан Н  “Б.А  ах таныг 6000 юань зээлээч, өглөө банк онгойхоор өгье” гээд авсан. Тэгээд зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй. ...би 2019 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод ирээд Б.А тай фейсбүүкээр холбогдож “зээлдүүлсэн мөнгө авъя, гэрээгээ цуцалж, лангууны түрээс 2.000.000 төгрөгөө авъя” гэтэл удаа дараа 3 хоногийн зайтай өгнө, шинэ жилийн дараа өгнө, лангуу түрээслэх гэрээ хийсний дараа мөнгөтэй болохоороо өгнө гэсээр өдийг хүрсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 69-70х/,

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд тухайн үед шатлалтад ороод Б.А  захирал Б.М-тэй  ви чатаар холбогдож 6000 юань зээлэхээр  болж, би тухайн мөнгийг нь аваад цаанаа аялалд зарцуулсан. ...би Б.А  захирал Б.М  гэгчийн мөнгийг буцааж өгсөн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн  84-85х/,

Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.А  нь 2019 оны 10 сард манай ажил дээр ирж уулзан түрээслэхээр түрээсийн мөнгөө ярилцаж, тохиролцоод гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 13 сая төгрөг төлөх ёстой байснаас мөнгө олдохгүй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэж байгаад 2019 оны 11 сард гэрээ цуцлъя гэхэд гэрээгээ цуцалмааргүй байна гээд 6.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь 12 сард өгнө гэж хэлсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулаагүй. ...тэгээд Б.А  нь уулзахгүй алга болоод 2020 оны 01 дүгээр сард самбар нь хийсэж унах гээд холбогдож чадахгүй, мессеж бичихэд өөрсдөө ирж самбараа буулгаад дээвэр дээр тавьсан юм шиг  байсан” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас, ар тал/,

Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн  импортлогчдын  холбоо гэх газар нь  манай талбайг түрээслэх гэрээ хийснээсээ хойш тус газар нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, барилгын дээр 365 expo  гэх хаяг л гаднаас нь харахад өлгөсөн байсан. Түүнээс хойш Б.А  гэгч нь манай компанитай хийсэн түрээсийн  гэрээний үүргээ зөрчиж, ямар нэгэн түрээсийн төлбөр төлөлгүй 2019 оны 12 дугаар сар гартал байсаар байгаад гэнэт алга болчихсон. Ямар нэгэн байдлаар манай компанид  тухайн объектыг албан ёсоор  буцаан хүлээлгэж өгөлгүй, алга болсон. ...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн түрээсийн  гэрээний түрээслэгчийн эрх, үүрэг гэх хэсгийн 5.5 дахь хэсэгт зааснаар бол түрээслэгч нь түрээсийн байрыг түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэхгүй байх үүрэгтэй гэж заасан байгаа. ...манай компанийн зүгээс Б.А  гэгчид ямар нэгэн байдлаар түүний түрээсэлж байсан объектыг өөр хэн нэгэнд давхар түрээслэх, түрээсийн гэрээг зөвшөөрсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн  94-95х/,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “365 Експо” бөөний худалдааны төвийн талбайн түрээсийн гэрээ, /2 дугаар хавтаст хэргийн 233-234х/,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн **  ХХК, Б.А  нарын байгуулсан түрээсийн гэрээ, /1 дүгээр хавтаст хэргийн 237-240х/,

Хохирогч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сард манай дүү С.Ц  нь ”Турк улсад тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” болох гэж байна. Ч , манай нөхөр С  нар мөн таны хамт  Турк улс руу аялалаар явж тухайн үзэсгэлэнг сонирхоё гэсэн. Улмаар бид нар ярилцаж байгаад  аялалын агентлаг дүү С.Ц  олохоор болсон.  Удалгүй тухайн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дүү С.Ц  бид хоёр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, *** чанх ар талд  байх бугын зурагтай саарал барилгын 6 дугаар давхарт 608 тоотод байрлах “*** *** ”  гэсэн хаягтай аялалын агентлагт очиж захирал гэх 89106123 дугаарын утастай эрэгтэй болон менежер гэх 89998123 дугаарын утастай эмэгтэйтэй уулзаж Турк улс руу 7 хоногийн аялалд 4 хүн явахаар захиалга өгсөн. ...улмаар тухайн захиалгын дагуу ******  ХХК-ийн  ***  банкны ***  дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  9.180.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 23-ны өдөр ***ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 421011038 тоот данснаас 9.180.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.  Тэгээд явахаар бэлтгэж байтал 2021 оны 11 дүгээр сарын  26-ны өдөр манай аав Са  өөд болсон бөгөөд бидний зүгээс  аялалын компани руу  утсаар холбогдон аялалаа хойшлуулсан. Улмаар дараагийн аяллаар буюу тухайн оныхоо 12 дугаар сарын дундуур явахаар болсон.  Ингээд 2021 оны 12 дугаар сарын дундуур явах гэж байтал “*** *** ”   ХХК-ийн зүгээс манай аялал цуцлагдсан 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Вьетнам улс руу аяллаар явах боломжтой байна гэсэн. Улмаар бид тухайн аялалд явахаар болж ээж болон нэг дүүгийнхээ бичиг баримтыг бэлтгэж өгчхөөд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзсан. Тэгтэл Вьетнам явах нь цуцлагдсан, хүн дутуу болохоор зочид буудал нь болохгүй байна гэсэн.  Ингээд тухайн захирал  залуу нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Турк улс руу аялал байгаа  та хэд явах уу гэж хэлсэн.  Ингээд ар гэрийнхэнтэйгээ уулзаж, энэ талаар хэлэхэд манай ар гэрийнхний зүгээс аяллаа цуцалж мөнгөө буцааж авах санал гаргасан. ...ингээд 7 хоногийн  дараагаар бидний мөнгийг 100 хувь буцааж олгоно гэсэн.  “...1 сар гаран болоод 6 сая төгрөгийг Ц-ын 5020673292 дугаартай данс руу хийсэн. Тэрнээс хойш утсаа ч авахгүй, дахин ямар нэг мөнгө өгөөгүй байна. миний зүгээс үлдэгдэл 12 сая төгрөгөө авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 114-115х/,

Монголын аялал жуулчлалын холбооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 98/22 дугаартай “...******  ХХК-ийг шалгаж үзэхэд ангилал тогтоолгох гэрчилгээ аваагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг, /2 дугаар хавтаст хэргийн 134х/,

Хохирогч Х.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын  дундуур манай эгч Х.А   над руу холбогдож Европын орнуудаар аялах  ийм компани байна, сонирхоод үзэх үү гэж хэлсэн. Би очиж уулзахаар болж “*** ” оффист очиж уулзсан.  Захирал Б.А , менежер М бас нэг ажилтантай хамт гурвуулаа оффистоо байсан. Уулзаж аяллын маршруттай  танилцаж, Б.А  анхны Европын аялал би өөрөө дагуулж явна, жүжигчин Д  хамт явна гэж хэлж байсан.  Тухайн үед надад маш үнэмшилтэй, найдвартай санагдсан.  Маргааш нь буюу 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цагаас өмнө аяллын  урьдчилгаа мөнгөө шилжүүлчих юм бол  30 хувийн хямдралд  хамрагдах болно гэж хэлж байсан. Гэр бүлийнхэнтэйгээ ярьж тохиролцоод 30 хямдралд багтахаар болж урьдчилгаа мөнгө нэг хүний 1200 долларыг монгол мөнгөөр бодож шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөө Б.А тай уулзаж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад аялалд явах хүмүүсийн гадаад паспортын хуулбаруудыг авч үлдсэн. 05 дугаар сарын 24-ний өдөр үлдсэн мөнгөө шилжүүлэх байсан. Энэ хугацаанд аяллын компанийн ажилчид  гэх хүмүүс залгаж их найрсаг  хандаж байсан. 05 дугаар сарын 24-нд үлдсэн  6000 долларыг  шилжүүлэн явуулсан.  Мөнгө явуулсны дараа буюу  маргааш нь манай дүү өвчний шалтгааны улмаас явахаа больж нэг хүний мөнгө буцааж өгөхийг шаардсан ч буцааж өгөөгүй.  Мөнгө өгнө гэж хэлдэг ч өгдөггүй. Аялалд 07 дугаар сарын 05-ны өдөр явах байсан ч яваагүй. Аяллын өмнө аялал цуцлагдлаа, хүмүүсийн мөнгийг 100 хувь өгнө гэж хэлж байсан ч одоог хүртэл өгөхгүй байгаа. Б.А   гэх хүний гар утас нь холбогдохоо байсан. ...би өөрийн ****  банкны ***  дугаарын данснаас ******  ХХК-ийн ***  банкны ***  дугаарын дансанд явуулсан. ...аяллын төлбөр 33.678.400 төгрөгийг шилжүүлсэн. ...гар утсаа авахгүй байхаар нь  офисс дээр нь очиж уулзах гэж оролдсон ч  оффист дээрээ ирдэггүй байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 191-192х/,

Хохирогч Х.О ын ****  банкны ***  дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, / 2 дугаар хавтаст хэргийн 202-203х/,

Хохирогч Х.О , ******  ХХК-тай хийсэн “*** ” аяллын аялагчтай хийх гэрээ, /2 хавтаст хэргийн 209-210х/

Хохирогч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Экспо тур гэх нэртэй фейсбүүк грүппээс Турк улсад 7 төрлийн  экспо нэг дор үзэх бизнес аялалд явуулна, бүртгэж байна гэх зарыг харсан. Зарын дагуу 89996123 гэх дугаараар тус ******  ХХК-ийн менежер М  гэх хүнтэй холбоо барьсан.  Манай Данс дүүрэн ХХК-ийн  импортын менежер Н  нь  Улаанбаатар хотод  тус компанийн  оффис дээр очиж уулзахаар болсон. Н  нь надтай буцаж холбогдоод  оффис дээр нь очиж уулзлаа, боломжийн газар байна, оффис дээр нь олон хүн бүртгүүлж, мэдээлэл авч байна гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4 хүн аяллаар явуулахаар шийдвэр гаргаж ******  ХХК-ийн ***  банкны ***  дугаарын дансанд  урьдчилгаа 11.600.000 төгрөгийг шилжүүлж, аялалд явахаа баталгаажуулсан. Аялалд явахаас 14 хоногийн өмнө тус үлдэгдэл 6.760.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байтал  ******  ХХК-ийн захирал Б.А  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр над руу утсаар ярьж Турк улсад зочид буудал олдохгүй байна, дайнтай холбоотойгоор дүрвэгсэд их байна, ханш бас өндөр байна, зочид буудлаа баталгаажуулах хэрэгтэй гэсэн шалтгаанаар үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***  банкны данс руу 6.760.000 төгрөг нийт 18.360.000 төгрөг шилжүүлж өгсөн юм.  Энэ өдрөөс хойш бид нар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Улаанбаатар хотоос ниснэ гэж бодоод 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан аймгаас Улаанбаатар руу явах билет аваад байж байхад ******  ХХК-ийн захирал Б.А  над руу залгаж Турк улсад болох экспо худалдааны дүүргэлт 30 хувьтай байгаагаас болоод зохион байгуулагдах экспо нь хойшлогдсон учраас аялал цуцлагдахаар болсон, та нараас шалтгаалах зүйл байхгүй, бидний зүгээс ямар нэгэн шимтгэлгүй та нарын мөнгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны дотор буцаан 100 хувь төлнө гэж хэлсэн. ...Б.А ийн хэлсэн мөнгө өгөх хугацаа болоход мөнгөө шилжүүлээгүй 05 дугаар сарын 26-ны өдрөөс утас руу нь маш их залгаж, шаардлага тавьснаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Данс дүүрэн ХХК-ийн ********** дугаарын дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 8.360.000 төгрөгийг  одоо болтол өгөхгүй шалтаг хэлээд байгаа юм” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас, ар тал/,

******  ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3207 дугаартай албан бичиг, /2 дугаар хавтаст хэргийн 244х/,

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Аялагчтай хийх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 245х/,

Хохирогч З.Б- Б.А ийн фейсбүүкийн ****  *** хаягаар харилцсан зурвас /3 дугаар хавтаст хэргийн 1-3х/,

Хохирогч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “*** ” оффисын 6 дугаар давхарт 608 тоотод очиж ******  ХХК-ийн менежер гэх эмэгтэй хүнтэй уулзсан. ...тус гэрээнд Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн аялал хийх ба нэг хүний 10.233.600 төгрөг болно, урьдчилгаа 50 хувийг хийх юм бол гэрээ баталгаажиж визний ярилцлагад орно гэж хэлсэн.  ...өөрийн ****  банкны 5015152622 тоот данснаас тухайн байгууллагын урьдчилгаа төлбөрөө хий гэсэн ***  банкны ***  тоот ******  ХХК-ийн данс руу 2 хүний урьдчилгаа төлбөр болох 10.233.600 төгрөгийг шилжүүлсэн.  ....2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр холбогдоход визний цаг олдохгүй байна гэж хэлээд алга болсон ба 07 дугаар сараас эхлэн бүх утаснууд нь холбогдох боломжгүй болсон. ...Б.А  гэдэг захиралтай нь фейсбүүкийн ****  *** хаягаар болон утсаар холбогдож зөндөө тавьж байсан, тэгэх болгонд буцааж өгнө гэж хэлээд алга болдог байсан” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 121-122х/,

Хохирогч П.Б-ы өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нь Б.А ийн Б.А ийн фейсбүүкийн ****  *** хаягаар харилцсан зурвас /3 дугаар хавтаст хэргийн 134-137х/,

******  ХХК-ийн ***  банкны ***  дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 139-141х/,

Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надтай хамт аялалд миний төрсөн ахын хүү Х.О , охин Х.Э мөн миний том охин А нар явахаар болсон юм. Тэгээд Х.О  бид хоёр аялалд явах зардал, мөнгөө голоосоо тэнцүү гаргахаар тохиролцож, аялалд зуучилдаг, авч явдаг аяллын компаниудыг фейсбүүкээр хайтал Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт оффис нь байрладаг ******  ХХК нь 1 дүгээр ээлж нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл  10 хоног, 2 дугаар ээлж нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 хоног усан онгоцоор Европын холбооны улс болох Франц, Итали, Испанийн 7 хотоор аялуулах  “*** ” аялалдаа аялагч бүртгэж байна, аяллын нийт зардал нэг хүний 2700 долларын үнэтэй гэх зарыг  хараад миний үеэл дүү Х.О  Б.А  гэх хүнтэй уулзаж ...одоо захиалга авч байгаа 2 дугаар ээлжийн  аялагчдыг  миний бие өөрөө авч явах учраас ямар нэгэн зүйлд санаа зовох  зүйлгүй сайхан аялаад ирэх болно гэж хэлсэн байсан. ...тэгээд үеэл дүү Х.О  бид хоёр ярилцаад ...10 хоногийн аялалд бүртгүүлэхээр шийдвэрлээд  4 хүний нийт зардал болох 10800 доллар буюу  монгол мөнгөөр 33.678.400 төгрөгийг Х.О  бид хоёр тэнцүү хувааж гаргахаар тохиролцсон. Эхний ээлжид буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний үеэл дүү болох Х.О   өөрийн гаргах ёстой нийт 16.837.200 төгрөгөөсөө 14.966.400 төгрөгийг ******  ХХК-ийн ***  банкны ***  тоот данс руу өөрийнхөө ****  банкны ***  дугаартай данснаас интернэт банкаар шилжүүлсэн.  Үлдэгдэл төлбөр болох 18.708.000 төгрөгөөс би өөрийн өгөх ёстой  16.837.200 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны * тоот гэрээсээ үеэл дүү Х.О ын  ****  банкны ***  дугаарын данс руу шилжүүлэн өгч, харин үеэл дүү Х.О  миний өгсөн 16.837.200 төгрөг болон өөрийнхөө өгөх ёстой байсан зардлын үлдэгдэл 1.871.000 төгрөгийг нэмээд нийт 18.708.000 төгрөгийг  шилжүүлсэн.  ...тэгээд гэрээ хийсэн өдрийн маргааш нь  миний охин А  эрүүл мэндийн шалтгаанаар  тус аялалд явж чадахааргүй болоод  би Б.А  гэх хүний утас руу залгаад  миний охин тус аялалд явж чадахааргүй боллоо, нэг хүнийхээ зардлыг  буцааж аваад  3 хүн нь аялалдаа явъя гэж хэлтэл Б.А  нь надад за ойлголоо, компьютерт  буцаалт хийгээд 7 хоногийн дараа мөнгийг данс руу чинь шилжүүлье гэж хэлээд түүнээс хойш дахин утсаа авахаа больж, сүүлдээ утас нь холбогдох боломжгүй, ...мөн оффис гэх газраа байхгүй, хаалгаа цоожлоод алга болсон. ...бид нарын хэнээс нь ч гадаад паспорт болон бусад холбогдох бичиг баримтыг гаргуулан аваагүй, мөн визэнд ороогүй, онгоцны тийз захиалсан зүйл байхгүй. Шууд л аяллын зардлын мөнгийг 100 хувь авчхаад л утсаа салгаад оффис дээрээ ч ирэхгүй, хаалгаа цоожлоод сураггүй алга болсон” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 201-204х/,

Гэрч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  нислэгээр ******  ХХК-ийн онгоцны тийз захиалсан 10 хүнээс 6 хүн нь төрөл садны хүн нь нас барсан гэх шалтгаанаар Истанбул руу зорчих боломжгүй боллоо, онгоцны тийзийг буцаая гэсэн хүсэлтийг манай компанид ******  ХХК гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 26-нд манай компанийн зүгээс нислэгийн тийз захиалга Ч , С.Ч-  ,  С.Ц , Б.О, Г.Н, С.С   гэх 6 хүний нислэгийн тийзийн үнийг  буцаан олгосон. Нэг хүний тийз захиалгын үнэ болох 2137400 төгрөгөөс  манай компанийн зүгээс  суутгал, шимтгэл, торгууль гэж нэг ч төгрөгийг аваагүй, тийзний үнийг 100 хувь ******  ХХК-ийн ***  банкны ***  данс руу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд  буцаан шилжүүлсэн. ...2022 оны 03 дугаар сарын 22-нд 16 хүний Турк, Улаанбаатар , Улаанбаатар, Турк чиглэлд онгоцны тийз захиалж, тухайн тийзний буцаалт хийгдээгүй,  өөрөөр манай Туркиш айрлайнс ХХК-д  ямар нэгэн тийз захиалаагүй байна. Мөн Туркээс өөр Европын холбооны  улсууд болон бусад улс оронд  зорчих онгоцны тийзний захиалга хийгдээгүй байна” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 234-236х/,

Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай *** ХХК-ийн “*** ”  төвийн 6 давхрын 608 тоот оффис өрөөг 2021 ооос  эхлүүлэн Б.А  гэх захиралтай  ******  ХХК манай байгууллагатай оффисын гэрээ байгуулж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаад 2021 оны сүүл үеэс тухайн оффистоо  үйл ажиллагаагаа явуулахгүй хаалга нь байнга цоожтой, өөрсдөө ирдэггүй байж байгаад саяханаас түрээсэлж байгаа оффис дээрээ ирэн очин явж байгаа харагдсан. ... ******  ХХК-д аяллаар явна гэж бүртгүүлээд зардал мөнгөө  өгөөд  явж чадахгүй залилуулчихлаа гээд тухайн компани болон захирал Б.А  гэх хүнийг  нь асууж сураад байдаг” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 240-241х/,

Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тус компанид  Монголын хүний нөөцийн  удирдлага, шинжлэлийн  академиар  дамжуулан зуучлуулан 2021 оны 10 дугаар сарын 24-нд бүртгэлийн ажилтнаар ажилд ороод 2022 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад  тус компанийн захирал Б.А  нь гэмт хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагууд дээр шалгагдаад  Б.А  захирал өөрөө цагдаагийн байгууллагаас зугтаагаад, ажил дээрээ ч ирэхгүй, надтай ч холбогдохгүй таг алга болж, өнөөх цагдаагийн байгууллагын хүмүүс нь надаас Б.А  захирлыг байнга асууж, сураглаад миний хувьд сэтгэл зүйн  хүнд дарамттай болсноор өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. ...2021 оны 12 дугаар сарын 09-нд 16 аялагч нэг хүний тус бүр 4.590.000 төгрөгөөр аялалд явахаар бүртгүүлэн нийт зардлынхаа мөнгийг ******  ХХК-н данс руу хийсэн боловч тус аялалд явах  ёстой байсан Ч , С.Ч-  ,  С.Ц , Б.О, Г.Н, С.С   нарт ажил явдал, гачигдал гарсан гээд тус аялалд яваагүй.  Тэгсэн Б.А  захирал  тэдгээр хүмүүсийн зардал мөнгийг нь буцаан өгсөн гэж надад тухайн үедээ хэлж байсан. Түүнээс хойш 2022 оны 05 дугаар сарын орчим  дахин Турк руу  барилгын үзэсгэлэн яармагт  аялагч аялуулахаар  Б.А  захирал өөрийн компанийн Экспо тур  гэх фейсбүүк хаягаар зар оруулсан. ... тус аялалд одоо миний санаж байгаагаар  Данс Дүүрэн ХХК-ийн захирал Б  гэх эмэгтэй өөрөөсөө гадна 3  хүний хамт явна гэж бүртгүүлээд нийт зардлынхаа 50 хувийг компанийн данс руу шилжүүлсэн. Тэгсэн Б.А  захирал өнөөх Б  гэх эмэгтэй рүү өөрөө утсаар яриад үлдэгдэл 50 хувийг нь компанийнхаа дансаар авсан байсан. ...тэгсэн тэр аялал хийгдэхгүй цуцлагдахаар болсон тухай Б.А  захирал надад хэлээд өнөөх аялалд бүртгүүлсэн ** ХХК-ийн захирал Б-н 4 хүний аяллын зардлыг буцаан шилжүүлж өгсөн гэж надад хэлсэн.  Туркийн аялалд явах гэж бүртгүүлсэн хүмүүс нь миний барьж байсан байгууллагын дугаар болох 89996123 дугаарын утас руу залгаад мөнгөө авъя гэж надаас нэхээд Б.А  захирлыг надаас асуух болсон. ...мөн өөрийг нь тэдгээр мөнгө нэхэж байгаа хүмүүс асуувал захирал яаман дээр хуралтай явж байгаа, гадуур ажилтай байгаа, хөдөөгүүр дотоод аялал зохион байгуулахаар хөдөөгүүр судалгааны ажилтай байгаа, орон нутгаар явж байгаа гээд хэлчхээрэй гэдэг байсан. ...мөн  манай захирал Европын холбооны улсын аялалдаа аялагчид аваад явчихсан, удахгүй ирнэ гэж хэлээрэй гэсний дагуу Б.А  захирлын хэл гэсний дагуу хүмүүст мэдээллийг хүргэдэг байсан. ...Миний мэдэхээр ******  ХХК нь ямар нэгэн гадаадын болон Европын компанитай хамтран ажилладаг, тэдгээрийн данс руу аялагчдын аяллын зардлыг байршуулан шилжүүлж, баталгаажуулсан зүйл байхгүй би Б.А  захирлын зааж, хэлж ярьснаар л ажлыг нь хийж, хүмүүст хэл гэсэн үг, мэдээллийг нь дамжуулдаг байсан” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 247-250х/,

М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын орчим  санагдаж байна. Б.А  гэх хүн над руу залгаад  манай компани 2022 оны 07 дугаар сард Еюропын холбооны улсуудад усан онгоцоор  далайн аяллыг зохион байгуулах гэж байгаа юм. Танай компани аялалд явуулах хүмүүсийн визний материалын  баталгаат орчуулга хийж, визэнд орох цаг авч өгч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. ...гэхдээ Б.А  гэх хүнд 7 сард аялал зохион байгуулах гэж байна гэж хэлэх үед  цаг хугацааны хувьд их давчуу байна, 7 сард явах аяллын материал, визний материалыг 6 сард бүртгүүлээд амжихгүй дээ, визний цаг олдохгүй болох вий гэж хэлж байсан. ...тэгээд би онлайнаар Итали, Герман, Чехийн элчингийн визэнд цаг байгаа эсэхийг харахад 6, 7, 8 сард огт цаг байхгүй, визний ярилцлагын цагууд нь бүгд дүүрчихсэн байхаар нь ******  ХХК-ийн захирал Б.А т болон тэдний компанид ажилладаг М  гэх эмэгтэй нарт Европын холбооны улсуудад визний ярилцлагад орох цаг байхгүй дүүрчихсэн байна шүү, ийм болохоор манай орчуулгын төвийн зүгээс аялалд явах гэж байгаа хүмүүсийн чинь бичиг баримтыг орчуулаагүй, тэдгээр хүмүүсээс төлбөр, мөнгө ч аваагүй шүү гэж нэн даруй утсаар залгаж, хэлж мэдэгдсэн. ...мөн Б.А  гэх хүн одоогоос 2-3 сарын өмнө над руу утсаар залгаад  та надад ярилцлагын цаг олдохгүй болчихсон учраас хүмүүс аялалд явах боломжгүй болсон гэх утгатай бичгийг Туркийн компанийн нэр дээр Англи хэл дээр  хийгээд өгөөч гэж надад хэлэхээр нь би Б.А т манайх тийм бичиг цаас хийхгүй, манайх зөвхөн баталгаат орчуулга хийдэг гэж хэлээд утсаа тасалсан. ...мөн бас 3 билүү 4 сарын өмнө Б.А  миний утас руу залгаснаа надад Би Б.А  байна танаас ямар нэгэн хүн, хэн нэгэн хүн асуувал  Б.А тай хамтарч ажилладаг гээд хэлээд өгөөч тэгэх үү гээд гуйхаар нь би Б.А т юу яриад байгаа юм бэ манай зүгээс танайхтай хамтарч ажилладаг зүйл байхгүй, ...би тэгж хэлж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...миний зүгээс Б.А аас нэг ч төгрөг аваагүй” гэх мэдүүлэг, /4 дүгээр хавтаст хэргийн 52-55х/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /4 дүгээр хавтаст хэргийн 69-72х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Миний бие Б.А  нь үргэлжилсэн үйлдлээр олон хүнийг залилсан гэж тогтоогоод байгаа боловч би залилах гэмх хэрэг хийгээгүй. Манай компани 2008 оноос хойш 10 гаран жил бизнес аялалыг анх зохион  байгуулаад шинэ технологи хайж байгаа залуучуудыг үүрэг болгож олон жил ажилласан. Миний хувьд зохион байгуулж байсан 74 аялал байгаа нийтдээ 8 мянга гаруй залуучуудыг аялалдаа хамруулж, үүнээс 160-аад үйлдвэр бий болсон. Жишээлбэл бид нарын мэдэх Эхлэл брэнд, Хадлан брэнд, гээд нэлээн олон залуучууд аялалд хамрагдсанаараа шинэ бизнес технологийг одоо судалж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Эхлээд би яллах дүгнэлтийг дарааллын дагуу ярья гэж бодож байна. Би Б.М  гэдэг хүнийг таньдаггүй байсан. Тэр үед ****** төв гэдгээрээ одоо үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгээд манайхаар урьд нь аялалд явж байсан худалдаа, наймаанд орсон үйлдвэрлэлд залуучууд байдаг юм. Тэд нар маань тарсан дэд бүтэцтэй байгаад байхаар нь бид нар судалж үзээд нэгэнт Гуанзи руу явж байгаа юм чинь нэгдсэн дэд бүтэцтэй, нэгдсэн карго захиалгатай, нэгдсэн менежменттэй урсгал зардлаа багасгаад ажиллаж болох юм байна гэсэн дүр зургийг харсан. Тэгээд нөгөө хэдтэйгээ ярилцхад бүгдээрээ нэгдсэн дээр юм байна гэсэн шийдэлд хүрээд түрээслэх объектоо хайж эхлээд БЗД-т оршдог 3 давхар1400м2 байр бид нарт  таалагдаад ерөхний түрээслэгчээр нь авч ажиллая, мөн цаашлаад Гуанжоу Иютэй холбоотой тухайн худалдаачин болоод үйлдвэрлэгч болон түүхий эд нийлүүлэгч нарыгаа нийлүүлье гэж дүр зураг төлөвлөгөөг гаргаад очиж уулзаад 10 сарын 8-нд  гэрээ хийхэд үйл ажиллагаа нь 100% бэлэн болоогүй, Мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй, ус халуун хүйтэн усаа аваагүй, гал аваагүй үйл ажиллагаа явуулахад бэлэн бус байсан. Тэгээд бид нар өөрсдөө ярилцаад 10 сарын 8-нд гэрээгээ хийгээд 10 сарын 18-нд би хувиасаа 6 сая төгрөг урьдчилгаа болгож өгсөн урьдчилгаа болгож өгсөн 6 саяыг яах гэж өгсөн юм бэ гэхээр энэ дутуу зүйлээ юмнуудаа гүйцээ бид 12 дугаар сарын 1-нээс хүлээж авъя аа гэсэн. Тэгээд 12 сарын 1-нд очиход улсын комисс хүлээж аваагүй комисс томилоогүй акт үйлдээгүй яг бахь байдгаараа хэвээрээ байсан. Бид нар тэгэхээр ямар ч байсан хаягаа тогтоочихъё гээд. Хувиасаа 5 сая гаран төгрөгийн зардал гаргаад экспорт дүүргэж 10 метрийн урттай 3D лед хаяг хийлгэсэн. Тэгээд үйл ажиллагаагаа эхлэх гэтэл мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй мөн удалгүй ковид гарсан. Тэгэхэд би хүмүүсийг нэгтгэе гэж зар байршуулсан. Тэгээд Б.М  гэдэг хүн ирээд 3, 3 метрийн хэмжээтэй 2 лангуу авъя аа 500 мянган төгрөгийн барьцаа байршуулаад 500 мянган төгрөг төлөөд 2 сая төгрөг өгсөн. Дараа нь 11 сарын 15-нд бид нар 74 дэх аялал буюу Ивү Занжаажай гэсэн унтлагын автобусын аялал гаргаж нийтдээ 4 хүүхэд 19 том хүн энэ аялалд хамрагдсан. Манай түрээсэлж байгаа автобус маань 36 хүний суудалтай автобус явж байгаа нь 21 хүн төлбөр төлсөн 18 хүн басйан. Тэгээд 16 хүний үндсэн алдагдалд орсон энэ аялал маань ерөнхийдөө хасах руугаа орж балансаа ч бариагүй. Тэгээд энэ аяллаа зогсоохгүй гээд дараагийн аялалын мөнгөнөөсөө тодорхой хэмжээний шилжүүлээд аяллаа дуусгая гэж бодсон боловч даараа ковид гарна гэж төсөөлөөгүй байсан. 2 дугаарт төлөвлөгдөөгүй Эрээн, Бээжин 2-ын хоорондох хурдны зам 2 өдөр хаагдсан. Тэгээд явж байсан улсууд маань бид нар компаниар явж байгаа Тав тухыг маань хангаж апартмент болон зочид буудал олж өг гэдэг шаардлага тависан. Тэгээд төлөвлөгдөөгүй зардал бид нарт учирсан. Тэр үед Б.М ээс би 6 мянган юанийг зээлж яг хүмүүсийн аюулгүй байдал болоод хүүхдүүдийн аюулгүй байдал дулаан хонох байраар нь хангаж тэр мөнгийг тухайн аялагч нартаа зарцуулсан. Б.М т нийтдээ 4 сая 300 мянган төгрөгийг 2020 онд цувуулж өгөөд дууссан. Дараа нь Са гийн С.Ч-н хувьд 2021 оны 9 сард бүх хил хаалттай ковидын үе болж байхад хамгийн эхэнд турк хилээ нээсэн. Тэгээд Турк руу 9 дүгээр сард хамгийн анх хаяг реклам хэвлэлийнхнийг аваад 16 хүний бүрэлдэхүүнтэй Турк руу аялал хийсэн тухайн аялалын зураг хавтаст хэрэгт авагдсан. Тэгээд тэнд судалгаа хийгээд Турк, Монголын хооронд өргөн гүүр коридор гаргаж мөн тунел бий болох ёстой юм байна гэж хараад 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын дунд хүртэл Турк руу 16 хүний бүрэлдэхүүнтэй билетээ авч 16 хүний бүрэлдэхүүнтэй 5 групп явсан. 3 дахь аялал буюу 11 дүгээр сарын 29 нөөс 12 дугаар сарын 5-нд аялах байсан 16 хүний билет бичигдээд билет бичигдсэн. Тэгээд 16 хүнээс 3, 4 хоногийн өмнө би түрүүлж очоод хүмүүсээ тосож аваад орчуулгыг нь хийгээд зуучлалыг нь хийгээд зөвлөгөөг нь өгөөд консалтиныг нь хийгээд буцаад онгоцонд суулгаад буцааж байсан. Би өөрөө Туркет нэг сар амьдарч хүмүүсээ тосож аваад аялалаа гүйцэлдүүлээд явуулж байсан. Тэгээд үүний 3 дахь дээр Са гийн нэртэй хамаатнуудаараа 4 хүн аялалд явхаас 3 хоногийн өмнө ажил явдал гарчихлаа бид нар явахааргүй боллоо гэсэн мэдээ ирсэн. Гэтэл гуравхан хоногийн өмнө бид нар буудал захиалчихсан билетийг нь бичүүлчихсэн. Бүх зүйл жин тан болчихсон яг гэрээний дагуу бэлтгэл ажил хангагдчихсан байсан тэгээд 4 хүн нь буцсан. Энэ 4 хүн маань ирээгүй аялалд яваагүй бусад 12 хүн Туркт аялаад ирсэн үүнийг нотлох зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ирээд Сангцаасүрэнтэй уулзахад буцаалт олгоогүй байна дараагийн аялалаар явчих 2022 онд Туркийн аяллууд болон Гуанжугийн аяллууд хийнэ харин хил онгойхоор Гуанжу руу, Ию рү, Шанхай аяллуудаа хийнэ. Тэгээд ярилцаад тохирчихоод дараах хавар нь 6 сард Хятадын хил нээгдэнэ гэж байсан боловч нээгдээгүй. Тэгээд С, Са гийн Ч бид хоёрын одоо ярьсан тохирсон зүйл хил нээгдээгүйн улмаас сунжирсан. Тэгээд санхүүгийн боломжоосоо 6 сая төгрөгийг хэсэг хугацааны дараа өгсөн. Саяхан С.Ч-  ыг аялалд явуулж мөн 3 сая төгрөг өгсөн нийтдээ 9 сая төгрөг өгсөн байгаа аялалд явхад маш их зардал гарсан. С.Ч-  ын асуудал дээр бол би зугтааж залилж, мэхэлж зохиомол байдал үүсгэж санаатайгаар тийм зүйл хийгээгүй юм аа. Дарааллын хувьд Х.О , Х.А  хоёрийн хувьд мэдүүлгээ өгөхөд олон удаагийн бизнес аялал хийчхээд  визний асуудал дээр анхаараагүйгээс энэ асуудал үүссэн. Очирбаяр, Х.А  нар дээр бол зохиомол байдал үүсгээгүй.  Миний алдаа бол энэ хүмүүсийн бүгдийг татаад байгууллагынхаа дараагийн үйл ажиллагааг сайжруулах зорилоготой байсан, үүний дараа маш их хүмүүс залгаж байсан, бараг зуугаад хүмүүс бүртгүүлье, явъя гэж байсан. Ингэж байсан боловч Буянаа гэдэг хүн визийн асуудалд болохоо байлаа. Чехийн цаг алга байна, Германы цаг алга байна, бүх юмнууд цаг байхгүй болчихсон шүү, ер нь бол зогсоосон нь дээр гэж хэлсэн. Ер нь бол виз нэлээн дэмий хэрэг боллоо гээд энэ хариуг сонссод ерөөсөө Х.А , Б , Х.О  гэдэг 3 хүн дээр зогсоон, үйл ажиллагаагаа 6 сард гээд түрүүчийн аяллын визний  асуудлыг  жин, тан болгож байж хүндэрсэн нөхцөл байдал сайжрахаар цааш нь үргэлжлүүлье гэж бодоод зогсоосон. Би бол энэ дээр маш их алдаа хийсэн,  маш их гэмшиж байна. З.Б-н  хувьд хэлэхэд бид нар 5 сард Туркийн улсын Станбул хотод хүнсний үзэсгэлэн болох гэж байсан үзэсгэлэн яармаг руу явчихъя даа цөөхөн хүн аваад ч болтугай бол явъя даа гэсэн. Тэгээд зараа байршуулсан. Манай зарууд экспорт үйлдвэр дээр тавигддаг. Сүүлийн 2022 оны Круз 4 болоод З.Б-н  явах үед энэ хоёр аялал цуцлагдсан. Бусад нь бол яг гүйцэлдүүлээд хийгдээд явсан, тэрнээс хойш одоо би яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсанаас хойш би өөрөө яваагүй ч  аяллаа гүйцэлдүүлээд 110 хүний бүрэлдэхүүнтэй нэг аялал явуулсан. Дараа нь 30 хүний бүрэлдэхүүнтэй, дараа нь 42 хүний бүрэлдэхүүнтэй аяллууд урагшаагаа яваад гүйцэлдүүлээд дуусгасан. За тэгээд З.Б-н  хэрэг дээр бол үзэсгэлэн яармагт явахдаа хэдэн хүн аваад явъя гэж бодоод зараа байршуулсан зар байршуулсны дараа олон хүн ирж уулзаад мөнгөө төлье, их гоё юм байна,  технологи судлах юм байна, европын орнуудын шингэний орнуудын технологиуд тэнд байрлах юм байна, явъя гэж бид нар дээр ирж байсан. Эдгээр хүмүүсээс мөнгө тушаасан хүн нь Б  байсан. Дараа нь цуцлахаас өмнө, бид нар бас нөгөө идэвхжүүлэлт хэрэгтэй, онгоц онгоцныхоо блоклуулах одоо мөнгө төгрөг, депозит зэргийг төлөхийн тулд Б гаас хүсэлт болгож тэр төлбөрийг нь татсан нь бол үнэн. Тэгээд бид нар сурталчилгаа тэгээд энэ сонин сэтгүүл, ярилцлага, фэйсбүүк бүүст гээд үйл ажиллагаагаа эхэлж байгаад Туркт байдаг Т гэж эмэгтэй нь манай аялалтыг тэнд гүйцэлдүүлдэг, орчуулгыг нь хийгээд бас хүмүүст тусалдаг тэнд оршин суудаг эмэгтэй байдаг юм. Тэр хүн над руу мэдээ өгсөн. Тэр фүүд техновижи одоо Экспедишн чинь Европт дайн гарсны улмаас Европын хоорондын нислэг болоод, зарим нь хоригдоод одоо Украйныг тойрч нисдэг, ер нь бол нислэгийн асуудал үүссэн. Туркиш Ирландын зөвхөн Туркиш айрланс тэр үед нисдэг байсан, тэгтэл үнэ нь өсөөд аюулгүй байдлын улмаас нислэгийн тоо нь багассан, нэгдүгээрт ийм байгаа, хоёрдугаарт цаанаас Европоос үзэсгэлэн яармагт оролцох гэж байсан Европын шингэний нийлүүлэгч байгууллагууд ер нь бол тийшээгээ анхаарлаа хандуулахгүй эрсдэлт орж магадгүй гээд энэ хойшоо суусан, тэгээд дүүргэлт нь бол 30% байна гэхээр нь яг үнэндээ бол эндээсээ хоосон юман дээр хүн аваачиж очоод яах вэ, үр дүнгүй аль алиндаа асуудалтай юм болох юм байна гэж бодоод энэ аялалыг цуцалсан. Тэгээд Б д удалгүй гэрээ цуцалсаныг хэлсэний дараа удалгүй долоо бараг арав хоносон байх аа сайн санахгүй байна, арваад хоногийн дараа 10 сая төгрөгийг буцааж өгсөн. Тэгээд бид нар бололцоо ийм байна, дайн дажин болчихлоо 1 дүгээрт, 2 дугаарт энэ ковидын асуудлууд бас дуусаагүй байна, тийм учираас энэ туркийн аялалыг цуцаллаа. Тэгээд дараа үйл ажиллагаа жигдэрээс ирэхээр үлдэгдэл мөнгийг нь буцааж өгье өө гэсэн юм. Тэгээд З.Б-н  мөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 5-нд үлдэгдэл мөнгийг төлж дуусгасан. Мөн Б-н  мөнгийг 4 дүгээр сарын 5-нд төлж дуусгасан. Тэгээд Б , С.Ч, Б.М ийн асуудал дээр санаатайгаар залилсан гэж үзэхгүй байна. Харин Б , Х.О , Х.А  гэдэг 3 хүний хувьд түрүүн хэлсэнчлэн маш их гэмшиж байна. Ийм олон ажил хийчхээд өнөөдөр шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа даа үнэхээр их гэмшиж байна. Энэ хүмүүс намайг буруутай үзэж байвал Б , Х.О , Х.А  гэх хүмүүсийн өмнө буруутайгаа хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлгийг,

 

Хохирогч Х.А- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Аялалд явах гээд эдний компанийг сонгсоод дүү нар болон  хүү, охинтойгоо дөрвүүлээ явъя гэж шийдээд очиж уулзсан. Тэр үед үнэн бодитой юм шиг л байсан. Тэгээд 5 сарын 20-нд уулзахад урьдчилаад 50% өгч байж баталгаажуулна гээд 5 сарын 21-нд 14 цагаас өмнө мөнгөө шилжүүлээд баталгаажуулж, үлдэгдэл 50%-аа 5 сарын 24-нд өгч дуусгахаар гэрээгээ хийсэн. Тухайн үед би завгүй байсан болохоор дүү О-г явуулж уулзуулсан. Тэгээд охин маань явхааргүй бололоо гэдгийг халуун дээр нь гээд маргааш нь утсаар хэлээд харин 3 хүн нь бол явдгаараа явна гэдгээ хэлэхэд. За ойлголоо 7 хоногийн дараа явхааргүй болсон нэг хүний төлбөрийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хэлсэн ярьсных нь дагуу хүлээцтэй  хандаж байсан. Тэгээд явхаа болисон нэг хүний  төлбөрийг өгөх шинжгүй байхаар нь оффис руу нь очсон. Тэгсэн чинь Б.А гэх захирал байгаагүй харин М  гэх менежер нь байсан. Тэр М  гэх хүн нь манай захирал ажил ихтэй гадуур явж байгаа гээд уулзуулахгүй байсан, мөн утас нь салгаатай  аль эсвэл утсаа авахгүй байсан. Явах хугацаа дөхөөд 6 дугаар сар гарч байхад ямар ч мэдээлэл өгөхгүй, сүүлдээ М  гэх хүн нь захирал руу гаа чихээд байхаар нь танай байгууллага чинь ямар сонин юм бэ аливаа зүйл, уялдаа холбоотой баймаар юм гээд визийн зөвлөх Б болон М аас нь асуугаад бид нар хаашаа явах юм бэ? гэж бид 3 очсон. Тэгээд очход 7 сарын 5-нд явах гэж байгаа хүмүүсээ, ямар ч цаг байхгүй шүү дээ ямар сонин юм? бэ гээд гайхаад тэгээд Б.А  руу залгасан утсаа авахгүй, М  руу яриад учраа хэлхэд юу ярьж байгаа юм Буянаа хийнэ гэдгээрээ л хийнэ гэсэн шүү дээ гээд. Тэгээд Буянаа нь яагаад ч та нар амжихгүй, хэрвээ явна гэх юм бол 8, 9 дүгээр сарын цагийг одоо шивээд орууулж болно гэж хэлээд тэр тухайн үедээ та нар ир. 7 дугаар сарын аялалд бол яагаад та нар амжихгүй юу болоод байгаа эгч нв мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд оффиссд нь 2 хоног хүлээгээд сүүлдээ үүдний харуулд нь хөөгдөөд Тэгээд оффисынх нь түрээслэгчийнх менежер хүүхэн ирээд камерт харсан чинь та 3 явахгүй байх юу болсон юм бэ? Гэхээр нь Б.А  гэдэг хүн байгаа юу? Гэж асуухад байгаа юмаа нүүлгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар ч байсан ирэх юм байна гээд сахиад уулзаж чадаагүй. Тэгээд Цагдаагийн байгуулалгаар явхаар шийдсэн...” гэх мэдүүлгийг,

Хохирогч Х.О  нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Б.А  хохирол барагдуулна  гэж ярихгүй байх юм. Бусад залилъя гэж бодоогүй авсан хүмүүсийнхаа зарим  мөнгийг төлсөн юм юбайна. Залилъя гэж бодоод авцан бид 2-ын мөнгийг бол өгөөгүй. Шүүх хурал дууссаны дараа мөнгө өгнө гээд байхгүй тэр чигтээ байхгүй хоёр жил болчлоо. Гучин хэдэн сая чинь амар олддог мөнгө биш ингэж залилаж болдог юм уу өгнө гэж ярихгүй юм. Тэр үед мөнгөө авъя гэхэд тийз, усан онгоц захиалчихсан гэж байсан худлаа одоо нотлох баримт үзүүлсэн юм байхгүй. Өмнөх хүмүүсийнхаа мөнгийг өгөх гэж бидний мөнгийг залилцан гэж бодож байна. Миний хоёр гурван жил хураасан 12,000,000 төгрөгийг авцан. Дахиж шүүх хурлыг хойшлуулахгүй асуудлыг шийдэж өгөөсөй гэж хүсэж байна. Миний мөнгийг төлвөл төлөөд төлж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээсэн нь дээр байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгийг тус тус өгснийг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ : “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна шүүгдэгч Б.А т холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг хэлэх гэж байна. Нотлох баримтууд шинжлэн судалсан. Мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг сонслоо. Үүнтэй холбогдуулаад дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бичиж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэгтгэж үзэхэд бол шүүгдэгч Б.А  нь ** компанитай 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж уг гэрээний 9.4.5-д түрээслэгч нь түрээсийн байрыг түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээсэлсэн тохиолдолд гэрээг цуцлах нөхцөлтэйгөөр байгуулсан. За гэрээ байгуулснаас хойш огт үйл ажиллагаа яваагүй. Дээрх объектын лангууг иргэн Б.М тэй давхар түрээслэх талаар ярилцаж улмаар түрээсийн гэрээ байгуулсан хохирогч нь тухайн лангууг түрээслэхээ больсон талаар хэлж төлбөрөө буцаан нэхэмжилсэн боловч бол төлбөрийг нь бол буцаан олгоогүй. Улмаар энэ түрээсийн гэрээтэй холбоотойгоор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаад 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг  аялалд явах саналыг гаргасан. Үүний дагуу бол Б.М  тухайн аялалд оролцсон. Ингээд аялалд оролцоод Бээжинд буулаа буугаад өглөө Б.М ээс 8.6 мянган юанийг зээлээч ээ өглөө банк онгойхоор шилжүүлье гээд өөрийн ажилтан Н гоор дамжуулж энэ 6 мянган юанийг зээлсэн байдаг.  6 мянган юанийг зээлээд зарцуулалтын талаар бол одоо сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед бол ярьж байна л даа. Энэ байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан юмаа тэрнээс болоод илүү зардал гарсан юм аа гээд. Гэтэл энэ Б.М ийн аялсан аяллын бол 74 дэх аялал байсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ компани бол тодорхой хэмжээний санхүүгийн чадамжтай байх ёстой үйл ажиллагаа явуулсан туршлагатай гэж байгаа тиймээс нөхцөл байдлыг урьдчилан тооцоолсон байх Ёстой зөвхөн аялагчдын мөнгийг аваад л тэрийг тэрэнд нь зарцуулаад л дуусна гэж бол бас байж болохгүй шүү дээ. Тэгээд  Монголдоо ирэхээрээ өгье гэсэн байна. Ирээд мөнгөө нэхэмжлэхээр энэ мөнгөө бол өгдөггүй  түрээсээ цуцалъя гэхээр цуцалдаггүй. Энэ асуудлаас болж маргаан үүсээд Б.М  бол цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг шалгаад явж байх шалгаж яваад эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсаны дараа бол дүүргүүдээс мөн аялал жуулчлалтай холбоотойгоор залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзээд дүүргүүдээс бол яллагчаар татсан тогтоолууд яллагчаар татагдаад хэргүүд нь үндсэн хэрэг дээр бол нэгтгэгдэж ирсэн. Нэгтгэсэн хэргүүд дээр бол мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.А  бол өөрийн эрхлэн явуулдаг Экспорт өр нэртэй фэйсбүүк хаяг Турк улсад тоног төхөөрөмж үзэсгэлэнд явуулж өгнө гээд зар байршуулсан зарын дагуу холбогдсон С.Ч-тай уулзсан.  С.Ч-аас бол 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 9,180,000 мянган төгрөгийг 11 дүгээр сарын 23-ны өдөр мөн 9,180,000мянган төгрөгийг бол шилжүүлж авсан.  Уг 6 хүний хувьд бол хамгийн сүүлийн мөнгөө шилжүүлснээс 3 хоногийн дараа  бид бол  гачигдал гарсан учраас явах боломжгүй боллоо хойшлуулж өгөөч  гэдэг хүсэлтийг бол гаргасан. Энэ бол ном журмынхаа дагуу  явж байсан. Ингээд 2021 он хүртэл хойшлуулсан.  2022 оны 4 дүгээр сард бол аялалд явахаар харилцан тохиролцсон. Энэ хүртэл бол хууль журмын дагуу тохиролцоод л нэг нь хойшлуулаад ингээд явж байсан.Ингээд 4 дүгээр сард аялалд явуулъя гэсэн боловч аяллын тийз огт захиалагдаагүй аялал бол цуцлагдсан гэж хэлсэн. Тухайн аялал яг болох гэж байсан юм уу үгүй юм уу тэр талаар баримт бол хэрэгт байхгүй. Б.А аас бол удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад бол энэ нотлох баримтаа гаргаж өгөөч ээ. Үнэхээр Туркт ийм аялал зохиох гэж байсан бол тэр Туркийнхаа аяллын юмнуудыг аваад хэрэгт хавсаргуулаач, **** а ямар компанитай гэрээтэй байсан бэ гэдэг байдлаар бол харьцаж байсан. 2020 оноос эхэлж хэрэг бүртгэлтийн ажиллагаа яваад 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр энэ эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Яллагдагчаар татсан буюу 2022 оны 11дүгээр сарын 4 өөс хойш бол Б.А  өмгөөлөгчөө солиод яваад байсан болохоос биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол байнгын өмгөөлөгчтэй оролцож байсан. За энэ хугацаандаа үнэхээр энэ С.Ч- нарын хэрэг дээр 23-нд ийм аялал зохион байгуулах байсан юм бол Турк улсын аль хотод ямар аялал  зохион байгуулах гэж байсан юм тэр талаар  нэг хүний өртөг нь ямар үнэтэй юм энэ гаргасан баримтуудаа холбогдох гаргаад ирээч ээ гээд өмгөөлөгч нь болон өөрт нь удаа дараа шаардсан боловч тэр бол гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар бол т аялал зохион байгуулагдаж байсан гэдэг бол нотлогдож тогтоогдоогүй . Мөн Турк улсад 7 төрлийн экспо нэг дор үзэх бизнес аялалд хамруулна гэж мөн зар байршуулсан. Үүний дагуу хохирогч Б тай менежер М аар дамжуулж гэрээ байгуулаад 4 хүний 18,360,000  төгрөгийг  шилжүүлж авсан. Тухайн үед одоо дүүргэлт 30%-тай байгаагаас болоод энэ экспо цуцлагдсан юм . Тийм учраас явуулж чадаагүй  гэж яриад байгаа. Гэтэл аялал болохоос өмнөх өдөр нь аялал цуцлагдсан талаар хохирогч нарт хэлж байгаа юм. Хэрвээ энэ аялал 30%-ийн дүүргэлттэй гэдгээ урьдчилаад мэдэж байсан. Энэ аялал бол цаашдаа явах боломжгүй болчихлоо  гэдгээ мэдэж байсан бол яагаад аялал болохын урд өдөр энэ хүнд мэдэгдэнэ вэ боломжгүй болчихсон байна аа та сунгах юм уу аль эс үгүй бол гэрээгээ цуцлаад мөнгөө авах уу гэдэг л асуудал шүү дээ. Гэтэл энэ дээр бол аялалд явахын урд өдөр экспо нь өхойшлогдсон учраас аялал цуцлагдсан гээд  хэлж байгаа юм.  Мөн энэ 2022 оны 5 дугаар сарын 26-ны дотор бол ингээд цуцлагдсан учраас мөнгийг чинь буцаагаад өгье. Энэ дээр бол тиз, зочид буудал,усан онгоцоо захиалчихсан байгаа гээд хэлдэг. Гэтэл аялагч нарыг тэр аялалд явуулахаар цуцлагдсан гэж өөрөө эндээ ярьж байгаа боловч тийшээ огт тиз захиалагдаагүй. Тэгэхээр ямар аялал цуцлагдсан байгаад өдийг хүртэл энэ хүний мөнгийг өгөхгүй байгаа юм. Нэг ч тиз захиалагдаагүй хэрэгт авсан баримтаар авдаггүй турк айлын ч компаниас ирүүлсэн албан бичгээр ч гэсэн С.Ч- нарын нөгөө 6 хүн дээр  нийлээд 16 хүний тийзийг нэг удаа захиалсан. Тэрнээс хойш бол нэг ч удаа энэ тийз захиалагдаагүй гэдэг. Албан бичиг нь бол хэрэгт авагдчихсан байж байгаа. Тэгэхээр тийз захиалагдаагүй анхнаасаа тийзийг нь захиалаагүй хий захиалъя гэсэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй учраас прокуророос бодит байдлыг нуугаад залилчихсан байна  гэж үзээд байгаа юм. Яагаад бодит байдлыг нуугаад залилсан  гэж байгаа юм гэхлээр тэр аялал 30%-ийн дүүргэлттэй байгаа нь үнэхээрийн боломжгүй байсан бол тухайн цаг үед өөрөө мэдчихээд яагаад хохирогч нарт хэлэхгүй зөвхөн аяллын урд өдөр нь энэ аялал цуцлагдахаар боллоо гэдгийг хэлж байгаа юм. Би тухайн бодит байдлыг нуусан биш эргээд  5 дугаар сарын 26-ны дотор төлбөрийг чинь төлнө  гээд төлөөгүй. Тэгээд энэ төлбөр хэзээ төлөгдсөн гэхлээр 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төлөгдөж байгаа 8000360 төгрөг 2 жил хөөцөлдөж байгаа цагдаагийн байгууллагад өгсний дараа мөн Европын холбооны улс руу аялал зохион  байгуулна гээд  одоо энд сууж байгаа 2 хохирогч байгаа.Мөн Б  нарын 4 хохирогч байгаа гэтэл сая бид шинжлэн судалж байгаа  нотлох баримтаар бол хангалттай харлаа. Европын холбоонд 1 дүгээрт анх удаагаа аялал зохион  байгуулж байгаа юм. Тэгэхдээ эд нарыг юу гэж итгүүлж байгаа вэ гэхээр энэ аялалыг би өөрөө авч явж байгаа учраас ямар ч асуудал гарахгүй. Дээрээс нь жүжигчин Д  хамт явах юм аа. Нэртэй сүртэй олны танил хүн хамт явна гээд Сайхан бүсгүй групп дээр тавиад Ингэхлээр эд нар итгэнэ шүү дээ. Д  ч гэсэн хамт явах гэж байгаа юм чинь энэ бол ёстой найдвартай компани байна. Итгээд мөнгөө өгсөн гэтэл 6 сар гарлаа огт энэ хүмүүст мэдээлэл өгөөгүй.  Тэгээд энэ дээр хэрвээ явуулах гэж байсан бол тухайн хүний гадаад паспортыг авна ёстой виз хүсдэг шингээний орнуудад гадаад паспортыг аваагүй болохоор  виз мэдүүлэх болон тиз захиалагдах боломжгүй учраас анхнаасаа зохиомол байдлыг  зориудаар бий болгосон  гэж прокуророос  дүгнэж байгаа. Тэгээд та 4-ийн захиалга баталгаажаад аяллын усан онгоцны захиалга хийгдчихсэн гэж байгаа. Тэгвэл мөрдөгчийн 4 дүгээр хавтаст хэрэгт тусгагдсан  хохирогч нарын төлбөрийг авсан эдний компаны ***  банкны 11651418 дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогчдын шилжүүлсэн мөнгө дандаа компанийн цалин хөлс урсгал зардалд зарцуулагдчихсан байсан. Тийзний мөнгө, тийзний орчуулгын мөнгө гэж шилжүүлэгдээгүй байсан учраас прокуророос энэ үйлдлүүдийг нь ингэж дүгнэсэн байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч Х.О т 16,837,200 төгрөгийн хохиролтой хохирогч Х.А д 16,837,200 төгрөгийн хохиролтой  хохирогч С.Ч-ад 12,360,000 төгрөгийн хохирол нийт төлөх төлбөртэй байна гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүсэх эргэлзээ нь гэм бурууг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай хүрэлцэхүйц эргэлзээгүй буюу үнэн баримт хүлээн зөвшөөрөхүйц хэсгээр тодорхойлон тохируулж миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг нотлох тогтооход дараах эргэлзээ үүсэж байгаа. Ингээд энэ дээр яллах дүгнэлт нь ингэсэн юм. Өнөөдөр улсын яллагчийн зүгээс Б.М  С.Ч- нарыг л залилчихсан одоо энэ нь бол хуурамч байсан, худлаа байсан, ийм одоо төлбөр мөнгө төлөгдөөгүй байсан гэдэг ийм зүйл яриад байгаа. За тэгвэл тэр Б.М  гэдэг хүн бол яасан юм бэ гэхээр **  гэдэг компанитай гэрээ байгуулаад байгуулсан гэрээнийхээ дүнд одоо тэр гэрээгээ давхар цаашаа түрээслэх боломжгүй  байхад түрээсэлчихсэн  гэдэг юм яриад байгаа. Тэгэхээр энэ хүн юу хийсэн бэ гэхээр Кортиналс гэдэг компанитай гэрээгээ байгуулсан. Байгуулсан гэрээнийхээ  үндсэн дээр энэ хүн түрүүлээд өөрөө төлбөрөө төлсөн. За яах вэ зүгээр дараагийн нөгөө хүмүүс орж ирээд ийм төлбөр мөнгө төлөгдөөд ингэчихсэн байгаа асуудал дээр дахиад энэ түрээсийн төлбөрөө нэмэх юм бол угаасаа 13 сая төгрөг бол тухайн энэ компани  13 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгөөд нөгөө хүмүүсээс мөнгө татаж аваад өөрсдөө ашиглах гэж байсан асуудал байхгүй. Тэр 13 сая төгрөгийг л ер нь бөөндөө нийтдээ нийлүүлэн өгөх ийм бодит боломж нөхцөл байдал байсан юм  гэдгийг бол энэ хүн түрүүн хэлсэн. Ийм ч боломжтой байх нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас 6,000,000 төгрөгөө төлчихсөн тэгээд энэ хүмүүс одоо мөнгө төгрөг төлбөр мөнгөө өгье гэхээр нь 2 сая төгрөгийг нь авсан.Тэгээд энэ хүн чинь хэлдэг юм. Би 2 давхрын тийм тийм лангуун дээр ийм лангуу  ажиллуулаад энэ лангуунуудыг авахаар би тохирсон юм  тэр дотор нэг давхрын 2 давхарт тийм тийм лангуун дээр энийгээ ажиллуулъя гэсэн ийм үйл баримт ярьсан бол энэ бол боломжгүй байсан. Эднийх  тэр 365 экспо тодорхой нарийн бичээд ийм лангууг ингэж ажиллуулъя  2 давхартаа гар утас ийм ийм юмнуудыг хийе  нэг давхартаа  жижиг  бараа үйлчилгээгээ явуулъя  ингээд бүгдээрээ ингэж явъя гээд биччихсэн байдаг. Б.М  иогийн гудас, иогийн хувцас, жижиг бараа бүтээгдэхүүн авчирч зардаг. Тэгэхээр 2 давхарт тэр хүн лангуу авах ямар ч боломж байхгүй. Тэгээд  нэг л итгэл үнэмшилтэй явсан энэ Кортиналс компанийн энэ сайхан байшин дотор бид нар үйл ажиллагаагаа явуулах юм байна. Энэ үйл ажиллагаагаа явуулахын тулд  явж байгаа тэр бизнес аяллаараа өөрсдийнхөө эд хөрөнгө бараа материал бүх зүйлийг  татаж авчраад  12 дугаар  сарын 1 гэхэд энэ компани нь бэлэн болсон тэр өөрийнхөө хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгө тэр түрээснийхээ байшинд ороод ингээд үйл ажиллагаагаа явуулна  гэж бодоод ингээд бүгдээрээ явсан. Тэгсэн чинь яасан бэ гэхээр нөгөө компани нь нөгөө компани нь ямар ч  улсын комисст өгөгдөөгүй. Энэ нь шууд зөвшөөрөл олгогдох боломжгүй. Өнөөдөр хүртэл хаалттай. Тэр цагдаагийн байгууллагаас нэг ч удаа тийм асуулт асуугаагүй  ганцхан хүнээс асуусан байсан. Би түрүүн уншсан. Энэ одоо МХГ-ын зөвшөөрөл байна уу? тусгай зөвшөөрөл авагдсан уу? Энд хүмүүс орж болох байсан юм уу? тийм  юм бол би мэдэхгүй ээ тийм юм байдаг эсэхийг мэдэхгүй 2008 оноос эхлээд нягтлан бодохоор нь ажиллаад дотор нь мөнгө аваад суугаад ийм гэрээ байгуулаад гэрээний дагуу энэ хүмүүс юу ч хийж болохгүй  гээд аймаар итгэл төгс ярьж байгаа хүн мөртөө яг өөрийнх нь компани дээр гарсан зөвшөөрөл эсэх тэр нь одоо улсынх нь МХГ нь авсан эсэх энэ нь одоо Улсын комисст өгөгдсөн эсэх ер нь үйл ажиллагаа явуулж болох эсэхтэй холбоотой асуудлын талаар юу ч мэдэхгүй гээд мэдүүлэг өгчихсөн. Цагдаагийн байгууллагаас нэг ч удаа асуугаагүй энэнтэй холбоотой нэг ч баримт аваагүй. Тийм учраас энэ байгууллагад өгсөн  тэр төлбөр мөнгөний асуудлыг  яагаад  залилж мэхлээд авчихсан гэж үзээд байгаа юм. Залилсан байх ямар ч боломж байхгүй. Тэр залилан мэхлэх гэмт хэрэг болдог бол мэдээж анхнаасаа ёстой жинхэнээсээ одоо энэ мөнгийг чинь аваад өнөөдөр маргааш өгөөд тийм юм хийгээд ингэж өгөнгөө өгье гэж хэлдэг боловч энэ үйл ажиллагаан дээр  хэлээд байна л даа 74 дэх удаагийн ажил байсан юм бол хариуцлагатай байхгүй яасан юм яагаад ингээд илүү мөнгө гаргуулж байгаа юм  гээд яриад байгаа байхгүй юу. Тэр нь өөрөө тухайн бай одоо улс орны БНХАУ-ын  авто замын нөхцөл байдлаас шалтгаалаад ийм үйлдэл болсон. Түүнээс Б.М  гэдэг хүн өөрөө прокурор нөхөртэй юм гэнэ прокурор найзуудтай юм гэсэн . Тэр хүн ямар мэдүүлэг бичиг баримт өгөхөө болбол яаж мэдүүлэх ямар гомдол гаргахаа бол маш сайн мэдсэн байна. Түүнээс биш тэрэн дээр байгаа шиг тэрнээс мөнгө аваад энэнийг ингэсэн юм тэгээд мөнгийг нь өгөхгүй байгаа юм  энэ бид нарын барьцаалж хөрөнгийг одоо барьцаалчихсан юм  гээд яриад байгаа нь бол үндэслэлгүй. Тэгвэл тэр нь яаж барьцаалагдсан юм? Тэр автобусыг бүхэлд нь мөнгийг нь төлөөд явуулчихсан ганцхан тэр яригдсан хууль баримт нь үнэхээрийн тэр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ийм зүйл болсон ийм нөхцөл байдал үүснэ гэж хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгтэл шал өөр юм бичээд энэ хүнийг яаж буруутгах вэ гэсэн ийм нөхцөл байдал үүсгэсэн. Ингээд гэрчээр тогтоогоод энэ хүнийг одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг ч бай нээдэггүй ч бай тэрнээс өмнө энэ өөрт байсан сая төгрөгөө өгчхөөд, гэрчээр асуугдаад  цагдаа гэрчээр асуугаад явж байх тохиолдолд дахиад 1 сая төгрөгөө өгөөд үлдэх мөнгийг нь энэ чинь 2 сая төгрөг нь буюу  авсан гэсэн 2 сая зээлсэн мөнгөө бол өгчихсөн. Үүнээс хойш тэр Котиновосоос орж ирэх 6,000,000 төгрөгөө авчих юм бол өгчихнө  гэж тооцоолсон боловч өнөөдөр хүртэл нөгөө байгууллага нь яагаад өгдөггүй вэ гэхээр итали захирал нь байхгүй өнөөдөр хүртэл ирээгүй өнөөдөр хүртэл нэг ч үйл ажиллагаа явуулахгүй өнөөдөр хүртэл  ажиллаагүй. Ингээд энэ мөнгийг өгч чадаагүй учраас энэ асуудлыг шийдүүлэхийн тулд энэ хүн  яалт ч байхгүй  дараа нь  мөнгийг бүрэн болгоод гүйцээгээд өгсөн ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энийг бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм бол  бүхий л байдлаас шалгахад одоо гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч  энэ  бол гэмт хэргийн  хохирсон хохирол  гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй ийм нөхцөл байдалыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзнэ гэсэн  хуулийн зарчим заалт нь ч  байгаа. Түүнээс биш нэг хүнийг заавал буруутгах гээд хэн нэгнээр гомдол гаргуулаад энэ хүний 2019 онд гаргасан гомдлыг цаг тухайд нь шийдчихгүй зүгээр ямар ч шалтгаангүйгээр 2021 оны 12 сард хүргээд 2022 оны 8 сард хүргэж байгаад  өөр хүмүүсийн нөхцөл байдалтай гомдлыг авчруулаад нийлүүлээд өөрийгөө оруулчихсан. Хэрвээ 2019 оны тэр асуудлыг 2020 онд нь шийдвэрлэчихсэн байсан бол 2021 онд шийдвэрлэсэн бол өнөөдөр энэ хүн ийм нөхцөл байдалд  орохгүйгээр өнөөдөр энэ асуудал нь аль хэдийн шийдвэрлэгдээд дуусчих байсан.  С.Ч- гэдэг хүн. С.Ч-ынхныг  яагаад залилсан гэж үзэж байгаа юм?  Өөрсдөө аялах боломжгүй л гэсэн. Аялах боломжгүй гээд больчихсон байгаа юм болбол энэ чинь иргэний эрх зүйн харилцаа болно.Энэ хүн нь явах боломжгүй болсон учраас мөнгөө буцааж авъя гэхэд нь шимтгэлийг нь хасаад 6,000,000 төгрөгийг буцаан өгсөний дараа  одоо үлдэх мөнгийг  өгчхөөрэй гээд байхаар билетийнх нь мөнгийг нь гүйцээж өгөөд одоо аялалд нь явуулчихсан байна . Бараг тэгж ярих юм болэнэ Эм Ай Си гэдэг компани чинь тэр хүмүүсийн өөрсдийнх нь одоо хувийн зохион байгуулалт өөрт нь тохиолдсон нөхцөл байдлын улмаас энэ аялалдаа явж чадаагүй байдлаас болоод Эм Ай Си гэдэг компани алдагдалд орчихсон. Тэгэхээр ийм алдагдалд орчихсон асуудлыг яагаад хуурч мэхэлсэн бусдыг төөрөгдөлд оруулсан 4 дүгээр сард аялалд явуулна гэсэн 4 дүгээр сарын аялалд байгаагүй 6 дугаар сард явуулна гэсэн 6 дугаар сарын аялалд байгаагүй гээд яриад байх юм 4 дүгээр сард зохион байгуулах гэсэн боловч болсонгүй  6 дугаар  сард  зохион байгуулах гэсэн бас болсонгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс цугларахгүй байна. Хүмүүс цар тахал дөнгөж  өнгөрсөн аяллын нөхцөл байдалд орох арай болоогүй. Ийм нөхцөлүүд энэ урт хугацаанд явагдсан гэдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Тэгэхээр  Б.М  С.Ч- нарын гаргасан гомдол бол эрүүгийн гэмт хэргийн шинжгүй . Энэ бол залилсан мэхэлсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Тэр туркийн хүнс хүнсний үйл ажиллагаатай холбоотой аялалд явах гэж байсан хүнийг бас л хуурч мэхэлсэн бодит байдлыг нуун дарагдуулсан худлаа ярьсан тэр 30% байсан бол 30 хувьдаа хэлчихгүй яасан юм гэсэн ийм сонин юм яриад байгаа. Тэнд 30% нь л бүрдэж байна 70% нь ирэхгүй байна гэдэг мэдээллийг үндэслээд энэ хүн таслан зогсоосон. Энийг яагаад залилах гэмт хэрэг гэж үзээд байгааг бол ойлгохгүй байгаа учраас би  өмгөөлөгчийн зүгээс энэ миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг бол хэрэгсэхгүй болгож өгөөч. Яагаад гэвэл энэ хэрэгт авагдсан баримтаараа энэ хүнийг бол гэм буруутай гэж үзэх хангалттай сайн  үндэслэл байхгүй . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлуудыг прокурорын байгууллага чинь огт батлаагүй  мөн түүнчлэн 1.7-д заасан хэргийн бодит байдалд  хамаарах тэр дүгнэлтийг огт өгөөгүй байна гэж хэлмээр байна...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Монголын аялал Жуулчлалын Холбооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн лавлагаа гэж байгаа юм. Одоо бол энэ 2022 оны аялал жуулчлалын тухай хууль байхгүй  хүчин төгөлдөр бус. Сая 2023 оны 5 дугаар  сарын 4-нд шинэчилсэн найруулга дээр ангилал гэж  байхгүй болоод аяллын агент гэж явах юм байна. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээг зуучлан борлуулж байгаа хуулийн этгээдийг хэлнэ. Хуулийн этгээд гэхээр тодорхой  улсын бүртгэлээс гэрчилгээ авсан аялал жуулчлал үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг гэж ойлгоно. Мөн тур оператор гэж явуулах юм байна . Дамжуулан худалдах болон аялал зохион байгуулах хуулийн тусгай зөвшөөрөл байна уу гэхээр мэргэжлийн зүгээр холбоо гэж байгаа юм байна . Монголын аялал жуулчлалын холбоо гэж байхгүй. Тэгэхээр  энүүгээр нөгөө тусгай зөвшөөрөлтэй аялал жуулчлал хийж болох юм уу болохгүй юм уу гэдгээ ярихаар бас болохгүй болчхоод нэг ийм нөхцөл байдал үүснэ. Тэгээд энийг юутай холбоод байна гэхээр Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дахь хэсэг ашигтай аль ашигтай байдлаар шийдэх боломжтой байна. Яагаад гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж  байгаа  хууль нөгөө талаас  гэх юм бол С.Ч- ,Б , Б   энэ хүмүүстэй холбоотой   юм ярьчихъя. Эд нар болохоор бүгд гэрээ хийчихсэн байдаг.  Гэрээний 5 дахь хэсэг дээр давагдашгүй хүчин зүйл улс хоорондын буюу иргэний дайн, нөгөөдөх нь болохоор аялалаас 7 хоногийн өмнө буцаасан бол аялалаас 4 хоногийн өмнө буцаасан бол аялалаас 2 хоногийн өмнө буцаасан болг гэсэн байгаа. Би яллах дүгнэлт дээр нэг зүйл тайлбарлаад өгье  хамгийн анх С.Ч- 2021 оны 11 дүгээр сард Цэвэгсүрэн, Чинзориг, С  гээд хүмүүстэй  Турк руу явж байгаа юм. Тэрнээс С  гэдэг нь хүн нас барчихсан гээд больчихсон байгаа. Тэгээд Турк руу явуулъя гэсэн чинь дайны нөхцөл байдалтай байна гээд болчихсон. Аялал жуулчлал явуулахад дайн болон корона вирусын тархалт саад учруулсан энэ гэрээнд давагдашгүй хүчин зүйл гээд орцон байгаа. Дараачийн нэг асуудал нь прокурор сая жоохон буруу л ярьчих шиг боллоо. Би энэ дээр нэг тодруулаад өгчихье /4 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар талд дуусаж байна/. Яг бүх ярьсан лавлагаа байгаа мөн /5 дугаар хавтасны 74-86 дугаар талд/ Турк аялалын лавлагаа байгаа энэ дээр тийз захиалаагүй гээд ярьж байна. Тийз захиалсан лавлагаанууд нь англи хэл дээр байгаа учраас тэрийг албан ёсны баталгаат орчуулга хийлгэж захиалсан  уу? Захиалаагүй юу? гэдгийг энд л нотлох болчхоод байна. Нөгөө талаасаа  гэрээ хийгдсэн байдаг. Тэгэхээр аялал жуулчлалын тухай шинэ хуулиараа  ийм байна. Аялал жуулчлалын гэрээ гэж байгаа юм. 13.2 дахь зүйл Хууль гэрээнд өөрөөр заагаагүй бол жуулчлалын аялал жуулчлалын байгууллагын хувьд аялал жуулчлалын гэрээнд холбогдсон маргааныг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүй, мөн иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар шийдвэрлэж болно. Эсвэл Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 373, 179 дүгээр зүйлд заасан журам баримтлана гэж байдаг . Тэгэхээр шинэ хуулиар  энэ нь эрүүгийн хэрэг биш болж байна. С.Ч-, Б , З.Б-н  хувьд    ийм асуудал үүсчхээд байна. Одоо энийг яах вэ? Тэгэхээр  залилан хийсэн гэхээрээ нэг их сонин болчхоод байдаг нөгөө талаас нь харахаар улсын  дээд шүүхийн тайлбар ингээд гарч ирээд таараад байдаг. Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны 538 тоот эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхгүй бол Коронагийн өмнө бол үйл ажилгаагаа хэвийн явуулаад 74 удаагийн аялалыг асуудал үүсгэлгүй зохион байгуулж байсан. Нөгөө талаасаа татварын асуудал байгаа. Энэ нь /3 дугаар хавтаст хэргийн 150-165 дугаар хуудасны урд талд/   татварын бүртгэлд татвараа төлөөд явдаг гэж байгаа. Хуулийн эрх бүхий байгууллага шалгаагүй ингээд орхичихсон байна. Тэгээд татвараа төлөөд тодорхой үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан энэ хугацаанд гэрээтэй  холбоотойгоор нөгөө нэг асуудлууд үүсэж эхэлсэн. Гэрээнд заагдсаны дараа хугацаа олгохгүй гэж  яваад байгаа боловч хэрвээ давагдашгүй хүчин зүйлээр орох юм бол энэ гэрээн дээр заасан Монгол Улсын шүүхээр шийдвэрлээд харилцан тохиролцохгүй байна гэж байгаа. Тэгэхээр 2023 оны 5 дугаар сарын энэ дүрэмд баталсан Ажил үйлчлэлийн тухай хуулиараа энэ иргэний маргаан гэдэг асуудал яригдах болчхоод байгаа учраас Эрүүгийн хэрэг хянана шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасан хуулийн чиглэлээр  ашигтайгаар шийдвэрлэж шалгах боломжтой нөхцөл байдал байна. Х.А , Х.О ын хувьд бол өмгөөлөгчийн зүгээс миний байр суурь бас ондоо байна. Пүрэвлхам өмгөөлөгчийн байр суурьтай л утгаараа адилхан явж байсан боловч тодорхой хэмжээнд энэ гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу? гэдгийг шүүх шийдэх байх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд

шүүгдэгч Б.А  нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр **  ХХК-тай  ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг түрээсийн талбайг давхар түрээслэх зорилгоор иргэн Б.М-тэй  холбогдож, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 лангуу түрээслүүлэхээр 1.000.000 төгрөг, нэг сарын барьцаа 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийн ****  банканд эзэмшдэг ****  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Улмаар хохирогч Б.М ийг өөрийн эрхлэн явуулдаг ****** төвөөр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу аялалд хамруулж, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жуулчдыг Бээжин хотод байх үед аяллыг хариуцан явсан өөрийн ажилтан Д.Н-р  дамжуулан 6000 юань зээлээч, өглөө банк онгойхоор өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6000 юань буюу 2.312.580 төгрөгийг бэлнээр авч залилсан,

“*** ” гэх нэртэй фейсбүүк хаягт  “Турк улсад тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд явуулж өгнө” хэмээн зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.Ч-тэй  ****   тоотод үйл ажиллагаа явуулдаг “****** ” ХХК-ийн  байранд уулзаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Аялал жуулчлалын гэрээ” байгуулан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч С.Ч-  аас  “****** ” ХХК-ийн  ***  банкны ***  дугаарын дансаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 9.180.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9.180.000 төгрөгийг, нийт 18.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 

 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*** ” төвд Үл ажиллагаа явуулж байсан “****** ” ХХК-ийн захирлаар  ажиллаж байхдаа  цахим хэрэгсэл буюу фейсбүүкт “Европын орноор аялуулна” гэж зар байршуулан зарын дагуу очсон хохирогч Х.А- Ч.Х.О  нарыг  “*** ” аялалд хамруулан Европын 3 орноор  аялуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулан хуурч, гэрээ байгуулан 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд 33.674.400 төгрөгийг  дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***  тоотод  байхдаа Итали, Испани, Франц улсуудын 7 хотоор 7 шөнө, 8 өдрийн  аялал хийх ба нэг хүний 10.233.600 төгрөг болно, урьдчилгаа 50 хувийг хийх юм бол  гэрээ баталгаажиж визний ярилцлагад орно  гэж зохиомол байдлыг  зориуд бий болгон, хуурч,  баримт бичиг ашиглаж, аяллын гэрээгээр халхавчлан хохирогч П.Б-аас ***  банкны ***  дугаартай “***   ХХК-ийн  дансаар 2 хүний урьдчилгаа төлбөр болох 10.233.600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Турк улсад 7 төрлийн Экспо нэг дор үзэх бизнес аялалд явуулна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг бий болгон, зарын дагуу холбогдсон З.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бизнес аялалд явуулна гэж итгүүлэн аяллын гэрээ байгуулж, 18.360.000 төгрөгийг  ***  банкны ***  дугаарын данс руу шилжүүлэн авч бусдыг залилж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж,

-5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас 50,000,000 төгрөгийн болон түүнээс дээш хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан байх бөгөөд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч Б.А ийн үйлдэл нь 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс залилах гэмт хэргийг үйлдээгүй ба тухайн асуудлууд нь гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний эрхзүйн маргаан байна гэж маргаж оролцсон болно.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрхзүйн харилцаанаас ялгагддаг.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн тохиолдолд залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А ийн дээрх үйлдлүүд нь хохирогч нартай байгуулсан аялалын гэрээний эрсдэл үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М т 4.312.580 төгрөгийн хохирол, хохирогч С.Ч-  ад 18.360.000 төгрөгийн хохирол, хохирогч Х.А- Ч.Х.О  нарт 33.674.400 төгрөгийн хохирол, хохирогч П.Б-д 10.233.600 төгрөгийн хохирол, хохирогч З.Б-д 18.360.000 төгрөгийн хохиролыг тус тус учруулж, бусдад нийт 84.940.580 төгрөгийн хохирол учруулжээ.

Үүнээс хохирогч Б.М т 4.312.580 төгрөгийн хохирол, хохирогч П.Б-д 10.233.600 төгрөгийн хохирол, хохирогч З.Б-д 18.360.000 төгрөгийн хохиролыг тус тус төлж барагдуулсан байна.

Хохирогч С.Ч-  ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирол, төлбөрөө бүрэн барагдуулж авсан нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг хэлсэн байх тул түүнд учирсан хохиролыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А аас 16.837.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д, 16.837.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.О  нарт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан ба дээрх хугацаанд хохирогч Х.А-, Х.О  нарт Тоёота Приус-30 маркийн автомашиныг 20.000.000 төгрөгний хохиролд тооцож өгсөн гэж шүүгдэгч, хохирогч нар нь тайлбарлаж байх боловч тухайн автомашиныг эзэмших эрхийг зохих ёсоор хохирогч нарын нэр дээр шилжүүлэн өгөөгүй байх тул нэр бүхий 2 хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлөгдөөгүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.А  нь бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгээд ял шийтгэлтэй холбоотой дараах зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Улсын яллагчийн зүгээс Б.А  нь бусдад их хэмжээний хохирол учруулсан учир нийтдээ 4 жилийн хорих ялаар хоръё гэсэн үйл баримт ярьж байна. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж үздэг вэ? Гэхээр аливаа үйл баримтыг хуульчийн дотоод итгэл үнэмшил гэдэг бол тухайн нөхцөл байдал. Бусад үйл баримт бүх зүйлийг нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн үндэслэсэн байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгчийг шүүх гэм буруутай тооцсон боловч шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 83.000.000 төгрөгийн ихэнх хувь буюу 50- дээш хувийг төлчихсөн байсан. Өндөр төлбөрийнхөө 20 саяд нь автомашинаа өгсөн үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ үлдэгдэл 12.000.000 төгрөгийг төлүүлэх нөхцөл боломжийг олгож өгөөч. Мөн хохирогчийн зүгээс энэ нөхцөл боломжийг нь хангаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж байгаа. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зөвхөн хорих биш торгох ялыг сонгох боломжтой гэж бодож байна. Хохирол төлбөр мөнгийг өөрийн хийж байгаа үйл баримт, үйлдэл 70 гаруй үйлдлээр бизнес аялал хөтөлж явуулсан энэ байдлуудыг харгалзан үзэж  торгуулийн доод ялаар оногдуулж өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа нь эрүүгийн хариуцлагын талаар “...Пүрэвлхам өмгөөлөгчтэй байр суурь адил байна. Б.А  нь улирлын чанартай байнгын үйл ажиллагаа явуулдаг  одоо ажил явуулах улирал нь ирж байгаа энэ утгаараа ажил үйлчилгээг явуулж хохирогч нарыг эхний ээлжид хохирол төлбөргүй болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгуулийн доод ялыг оноож үүнийг 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.А ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.  

Шүүгдэгч Б.А ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэх тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А /РД:******/-д  /РД:****** /-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгиг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.А аас 16.837.200 /арван зургаан сая найман зуун гучин долоо хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д, 16.837.200 /арван зургаан сая найман зуун гучин долоо хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.О  нарт тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.  Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС