Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/00521

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: Сонгинохайрхан    дүүрэг,  16  дугаар   хороо,   Өнөр хороолол, 27 дугаар байр  ________ тоотод оршин суух  _________________нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  ____________ дүгээр  хороо,Өнөр хороолол 19 дүгээр   байр  ______ тоотод оршин суух рд:___________________    холбогдох

 

          Зээлийн гэрээний үүрэгт    30,000 000  төгрөг гаргуулах   тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч  Л_____________, хариуцагчийн өмгөөлөгч н.Шинэзориг, гэрч н____________  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Галмандах   нар оролцов.   

                                                          

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... Хариуцагч ______________ нь Худалдаа үйлчилгээний газруудад архи согтууруулах ундааны зүйл түгээн борлуулдаг ажлыг эрхэлж байхдаа 2014 онд Нэхэмжлэгч _______________ 30,0 сая төгрөгийг бичгийн гэрээгээр хүү төлөх нөхцөлтэй нотриатаар гэрчлүүлж аваад зохих хүү болон үндсэн зээлийг 2014.05.29-ний байдлаар бүрэн төлж барагдуулж байсан.

Үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-нд  20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан. Үндсэн зээлийг 2018 оны 12  сарын 31-ний өдрийг хүртэл сар бүрийн 5 хувийн хүүтэй төлж дуусгана гэж талууд тохирч энэ талаараа хариуцагч нь гарын үсэг зурсан байдаг.  Зээлийг авснаас хойш хариуцагч нь 2017 оны сүүл үеийг хүртэл тодорхой хэмжээний мөнгийг хүүд тооцож өөрийнхөө данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байгаад сүүлдээ хүү болон үндсэн зээлээ төлөөгүй , утсаа ч авахгүй , уулзаж юу болоод яваагаа ч хэлэхгүй зугтаад өнөөг хүрсэн байна.  Иргэний 182 дугаар зүйлийн 182.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах ба энэ шаардлагыг хангаагүй зээлийн гэрээнд хүү шаардах эрхээ алдах юм. Хариуцагч нь зээлийн гэрээг авснаа, хүү төлөхөө баталж гарын үсэг зурсан тул талуудын хоорондох тохиролцоог бичгээр байгуулсанд тооцох юм.  Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал ...гэж Мөн хуулийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэж тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй" гэж тус тус хуульчлан зохицуулсан байна. Үүрэг гүйцэтгэгч тал тохиролцсон үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэж үүргийн харилцааг гэрчлэх баримтыг бичгээр илэрхийлж үүргийг банкны шилжүүлгээр гүйцэтгэж байсан тул бидний хооронд байгуулагдсан хүү төлөх нөхцөлтэй 30,0  сая төгрөгийн зээл хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Тэрчлэн ИХ-ийн 196-р зүйлийн 196.1,2-т бичгээр байгуулахаар хуульд заасан хэлцэлийн хувьд : талууд баримт үйлдэж гарын үсэг зурсан , гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан баримтыг нөгөө талдаа өгсөн бол гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул зээл авснаа зөвшөөрч хүү төлөх нөхцлөө бичгээр илэрхийлж хүү төлж байсан дээрхи баримт талуудын хооронд хүүгийн нөхцөл тохирсон гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл болно гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 193 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн  байна. Иймд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс төлж байсан хүүг нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон, нэгэнт гүйцэтгэсэн үүрэг гэж үзэж хүлээн авсан тул  үндсэн зээлийн 30,0 сая төгрөгийг ____________ гаргуулж нэхэмжлэгч ________________ олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэрчээр оролцож  байгаа  ___________ нэхэмжлэхгүй, энэ  хүнтэй  зээлийн  гэрээний  харилцаа  үүсээгүй  гэв.

 

Хариуцагч __________  болон түүний  өмгөөлөгч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлдэж аваагүй юм. Энэ маргааны жинхэнэ хариуцагч нь би биш бөгөөд жинхэнэ хариуцагч нь  _____________ гуайн төрсөн  хүү н.___________ эхнэр __________ юм. Бид найзууд  бөгөөд надаар дамжуулан   хадам ээжээсээ  30,000,000 төгрөгийг зээлж авсан.  Миний хувьд  2014 онд ___________ 30,0 сая төгрөгийг хүүтэй зээлж аваад бүрэн төлж дуусгаж байсан нь үнэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ   бичсэн  байна.

 Энэхүү болсон үйл явдлыг ____________ болон ____________ нар  өөрсдөө  сайн  мэдэж  байгаа.  Зээлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан гэж ярьж байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд  ингэж тохирсон зүйл  байхгүй. 2017 оны 07  сарын 3-нд  10,000,000 төгрөгийг,  2017 оны 09  сарын 5 нд  20,000,000 төгрөг нийт  30,0 сая  төгрөгийг  5 хувийн хүүтэй  төлөхөөр тохиролцож аваад ___________ бэлнээр хүлээлгэж өгсөн. ____________ “  би   өмнөх   зээлээ   төлж  дуусгаагүй болохоор   хадам ээж  надад  зээлэхгүй  байх  чи зээлээд өгөөч “ гэсэн юм.  Эдгээр үйл ажиллагаанууд нь ___________ хүсэл зоригийг дагуу хийгдсэн  юм. Энэ талаар гэрч  өөрөө ч  хүлээн  зөвшөөрч  байна.

Миний хувьд  2014  оны   хуучин гэрээний  ар  талд   гарын үсэг зурсан учир     ___________  өөрийн  Хаан банкны  5013114281 данснаас   шилжүүлсэн  мөнгийг  аваад  _________ Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан_____________ нь манай гэрийг  мэддэг бөгөөд манай гэрт ирж уулзаагүй, миний хувьд өмнө нь  амьдарч байсан гэрийн  хаяг  дээрээ одоо ч гэсэн амьдарч байгаа болно. Сураггүй алга  болоогүй. Энэ хэргийн хариуцагч  __________   биш  жинхэнэ  хариуцагч  нь  мөнгө  авч  хэрэглэсэн   __________ юм.  Нэхэмжлэгч  нь уг мөнгийг ________________г    аваагүй  гэдгийг  мэдсэн юм.

 Мөн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан  байна. Талуудын хоорондох зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч  тал  хариуцагчийг  гарын  үсэг зурсан   баримтыг үндэслэн шаардлага гаргасан байна.   Энэ баримтаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдана гэж хуульд заасан.

Иргэний хуулийн 196 дугаар 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.  Мөн  Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээнд зайлшгүй тусгавал зохих, зүйл заалтыг хангахгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзэж байна.

 Мөн талуудын хоорондох уг баримт хэзээ үйлдэгдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн 30,000,000 төгрөгийн зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд хэзээ шилжүүлж өгсөн нь тодорхой бус байна. Хэрвээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл  шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа ярих  юм.         Зээлийн гэрээний цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хариуцагчид 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд  шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан байдаг.

 

          Нэхэмжлэгч  нь 2020 оны 10 дугаар сарын 28-нд  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаан 3 жил байна гэж заасан.  Хариуцагч ___________ нь нхэмжлэгчийн данс руу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн эргэн төлөлттэй  холбоотой  мөнгө шилжүүлсэн байгаа юм. Энэ үеэс хойш нэхэмжлэгчээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч олдохгүй байсан бол хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хариуцагч үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасан ба  нэхэмжлэгч  нь    хуульд заасан     хөөн    хэлэлцэх   3  жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байнаИймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад            

               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч   _________  нь хариуцагч  ___________    холбогдуулан   

 2016 оны 9 сарын 5-нд 20.000.000 төгрөг,  2016 оны 7 сарын  3-нд  10,000,000 төгрөг  нийт   30,000 000  төгрөгийг  5 хувийн хүүтэй  зээлж   авахдаа   2014 оны 5 сарын 29 нд хийсэн,  үүрэг  дуусгавар болсон   гэрээний  ар  талд   харилцан  тохирч гарын  үсэг зурж  авсан  гэжээ.    

           Хариуцагч  нь  нэхэмжлэлийн  шаардлагыг   бүхэлд нь  хүлээн  зөвшөөрөхгүй, зээлийг П__________ хүсэлтээр   авч өгсөн   ____________  төлбөрийг төлдөг байсан,   би   хэргийн  хариуцагч  биш    гэж  маргажээ.

            Хэрэгт цугларсан   нотлох  баримтуудаар  дараах  нөхцөл  байдал   тогтоогдож  байна.       

 Зохигчид нь  2014.05.29-нд  зээлийн гэрээ  байгуулж  30,0 сая төгрөгийг      2016.03.08-нд төлж  дуусгахаар  зээлж авч  төлбөрийг  төлж  барагдуулсан  энэ    үйл явдал болоод  өнгөрсөн  уг  зээлийн гэрээ нь  хэрэгт  хамааралгүй гэж  талууд   харилцан тайлбарлаж  маргаагүй  тул  хэрэгт  ач холбогдолгүй    гэж үнэлэв. /хх- 3/

Харин  хариуцагч нь  2016 оны 9 сарын 5-нд 20.000.000 төгрөг,  2016 оны 7 сарын  3-нд  10,000,000 төгрөг  нийт 30,000 000  төгрөгийг нэхэмжлэгч  _________с  зээлж  бэлнээр авч нэхэмжлэгчийн  бэр  болох  ___________ бэлнээр   өгсөн,   2014 оны   гэрээний  ар талд би  гарын үсэг  зурсан, зээлийн  эргэн  төлөлтийг  миний дансаар  дамжуулж  _____________  хадам ээждээ  төлдөг байсан  гэж тайлбарлажээ.

 

  Хавтаст хэргийн  4-6, 19-29  дугаар  талд авагдсан  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаас үзвэл: нэхэмжлэгч     ___________ хаан  банкны   5019436531, хариуцагч   __________ 5013073808,   гэрч  _____________  5013114281  дансыг тус  тус  эзэмшдэг болох нь тэдний өөрсдийн  тайлбарууд болон бичгийн  баримтаар  нотлогдож  байна.

Тэрээр 2016.08.08-нд   хариуцагч  ___________ өөрийн  эзэмшлийн      данснаас  1,050 000 төгрөг,   2017.12. 25 нд  1,000 000  төгрөг    нийт 15 удаа  нэхэмжлэгч _________ дансанд  мөнгө шилжүүлсэн ,

Хариуцагч  __________      5013073808   дансанд  гэрч  ___________  2016.8.8 нд  1,320 000   төгрөгийг  буюу    нийт 29 удаа  мөнгө шилжүүлсэн  ба талууд  маргаагүй тул  уг үйл явдал  тогтоогдсон   гэж  үзлээ.

 

  Түүнчлэн гэрч ___________  шүүх  хуралдаанд  “ ...  бид найзууд  ___________ дамжуулж  хадам ээж __________    2016 оны 07  сард  10,000,000 төгрөгийг,   09  сард 20,000,000 төгрөг нийт  30.0 сая төгрөгийг  бэлнээр хүлээж авсан, төлбөрийг    өөрийн 5013114281    данснаас  _________ дансанд шилжүүлж  төлдөг, энэ төлбөрийг би төлж дуусгах юм,хадам  ээж   энэ  талаар  сайн  мэдэж  байгаа, шүүхэд хандсанд  харамсаж   байна ... “ гэж   мэдүүлэг, мөн  __________  нь дээрх дансны эзэмшигч   мөн  болохыг тодорхойлсон   Хаан  банкны  тооцооны төвийн    2020.02.02-ны  өдрийн  № 5019/424  тоот  албан бичиг  / хх  18 /  зэрэг  баримтаар  давхар  нотлогдож  байна.   Дээрх   баримтууд нь     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн   44.2-д заасан  шаардлагыг  хангасан   бичгийн  баримтууд байх  тул   мөн хуулийн  40 дүгээр  зүйлийн  40.2-д  заасан  шаардлагад нийцсэн ба  хэрэгт   ач холбогдолтой ,  эргэлзээгүй байх тул  үнэлэв.

           Дээрх байдлуудаас  дүгнэхэд:

 гэрч ____________ 30,0 сая төгрөгийг хариуцагч _________ дамжуулж авсан болох нь  мөн  зээлийн  эргэн  төлөлтийг  төлж  байсан    талаар төлбөрийн   дүнг он сар өдрөөр нарийвчлан харуулсан банкны хуулга,   мөн   “би  төлбөрийг  хариуцан төлөх ёстой” гэж  тайлбарласан  хэдий ч нэхэмжлэгч __________    зээлийн гэрээний  харилцаа  үүссэн  гэх   үндэслэл  нотлогдохгүй   байна  гэж  үзлээ 

  Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  28 дугаар  зүйлийн 28.1-д “ ... хариуцагч  уг  нэхэмжлэлийн жинхэнэ  хариуцагч  биш  болох  нь  нотлох  баримтаар  тогтоогдвол  шүүх  нэхэмжлэгчийн  хүсэлтээр, эсхүл түүний  зөвшөөрснөөр ... хариуцагч  биш  этгээдийг   жинхэнэ   хариуцагчаар  сольж болно” гэж  заажээ. 

Шүүх  хуралдааны   хэлэлцүүлэгт  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  өөрийн  сонгосон  хариуцагчийг  энэ хэргийн  жинхэнэ  хариуцагч  болох   хүнээр     солих  хүсэлт гаргаагүй тул  ____________ хариуцагч болохоо өөрөө   хүлээн  зөвшөөрсөн ч   шүүх солих   ажиллагаа явуулах  боломжгүй  байна.

        Иймд  талууд   2016 оны  7 сарын  3-нд  10,0 сая  төгрөг,  мөн оны    9 сарын  5- нд    20,0 сая   төгрөг  нийт 30,0 сая  төгрөгийг  5 хувийн  хүүтэй тохиролцон авахдаа,  өмнөх  дуусгавар  болсон гэрээний  ар  талд   харилцан  гарын  үсэг  зурж  мөнгийг  хариуцагчид шилжүүлэн  өгснөөр  тэдний хооронд  зээлийн гэрээ  байгуулагдсан гэж  үзэх үндэслэлтэй  ба  Иргэний хуулийн  196 дугаар зүйлийн  196.1-д  “   эд хөрөнгө  шилжүүлснээр  гэрээ  байгуулахаар хуульд заасан бол  гэрээний  гол нөхцөлийн талаар  талууд тохиролцсон ...” гэрээ  байгуулсанд тооцогдох хуулийн зохицуулалтад   хамаарч  байх  тул  тэдний  хооронд Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн  281.1-д заасан зээлийн гэрээний  харилцаа үүссэн байна.   

         Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 онд авсан зээлийн төлбөрийг  нэхэмжлэгчийн  эзэмшлийн   Хаан банк дахь  харилцах дансаар төлж байгаад   2017 оны 12 сарын  25-ноос хойш   төлбөр төлөөгүй гэх тайлбар зохигчдын  өөрсдийн  тайлбараар тогтоогдож  байгаа  боловч нэхэмжлэгч нь    мөн   үеэс хойш   төлбөр  төлөгдөөгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн байхад  шаардах  эрхээ хэрэгжүүлээгүй,  энэ  талаарх  холбогдох  баримтыг   хэрэгт ирүүлээгүй   байна.    Мөн хариуцагчийг оршин суух хаягтаа байгаагүй  гэж тайлбарласан боловч  түүнийг  эрэн  сурвалжлах  хүсэлт гаргаж байсан эсэх холбогдох баримтаар  нотлогдохгүй байна.

        Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан хуулийн  шаардлагыг биелүүлж чадаагүй  байна гэж  үзлээ.

         Хариуцагчаас   оршин суугаа   хаягаа   өөрчлөөгүй ,  2017 оноос хойш  мөнгө  шаардаж холбоо  барьж байгаагүй гэж  тайлбарлан   СХД-н  _________дугаар хорооны  засаг  даргын  тодорхойлолт,цахим  үнэмлэхний  хуулбар  зэрэг  бичгийн  нотлох    баримт ирүүлж    нэхэмжлэгчийн тайлбарыг  няцаасан байна.  

 

         Хэдийгээр талуудын хооронд  Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн  281.1-д заасан   зээлийн  гэрээний  харилцаа үүссэн   боловч  тэдний хооронд үүссэн   гэрээний  үүрэгтэй  холбогдолтой   маргаанд  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “ гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага  гаргах  хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил   байна “   гэж  заасан  хөөн хэлэлцэх  хугацаа  үйлчилнэ.    

Мөн хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-д  “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж   зааснаар хариуцагчийн   2017 оны 12 сарын  25-ны өдрөөс хойш үүрэг зөрчсөн үеэс эхлэн  хөөн хэлэлцэх  хугацааг  тоолоход   нэхэмжлэл гаргах  хөөн хэлэлцэх хугацаа   2020 оны 12  сарын 25-ны өдөр дуусахаар  байна.  

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч зээлийн төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй, хариуцагч ___________  зээлээ төлөх талаар мэдэгдэж, шаардаж байсан   эсэх  нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзлээ. 

            Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д  “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь хуулинд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  Харин   хэргийн   жинхэнэ  хариуцагч  болох  ____________ төлбөрийг  би төлнө  нэхэмжлэх  эрх нээлттэй  бөгөөд   энэ  шийдвэр  саад  болохгүй болохыг  дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д  заасныг баримтлан хариуцагч ____________ 30,000,000 / гучин сая /  төгрөг гаргуулахыг хүссэн ____________ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУНЦЭЦЭГ