| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00231/И |
| Дугаар | 155/ШШ2021/00366 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ...... сумын ......дүгээр багт оршин суух, Х.овогт Г.Н /Р......./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ......дугаар баг ...... тоотод оршин суух, Х овогт М.Б /Р.....1/-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2021/00231/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нарангэрэл нь М.Б-тай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бидний дундаас хүү Н.Г төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарч байсан ба хүүхдээ төрсөн цагаас хойш М.Б бидэн дээр ирэх нь цөөрсөөр 2012 оноос хойш бидний харилцаа тасарсан. Одоо хүү минь 12 настай.
Иймд М.Б-ыг миний хүү Н.Г-н төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүү Н.Г нь миний хүүхэд мөн тул би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч М.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Г.Н, хариуцагч М.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Н.Г төрснийг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн 0.......дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Г нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг М.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Г-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-с эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлөх дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тооцож төлүүлдэг ба Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгөөр тогтоогдсон. 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Г-г 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Б-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр тогтсон тул 213.800х12=2.565.600 төгрөг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, нийт 70.200+56.000=126.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Г-н төрсөн эцэг Х овогт М.Б /Р...../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Г-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.200 /нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-с 126.200 /нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН