| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 151/2017/0090/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 87
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн
улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Х.Оюунцэцэг
шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн
шүүгдэгч Б.Алтаншагай, Р.Бэхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бэхбатын Алтаншагай, Боржигон овогт Рэгзэдмаагийн Бэхбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бэхбатын Алтаншагайд холбогдох 201619000841 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бэхбатын Алтаншагай, /РД:НЭ92081917/
Монгол улсын иргэн 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Рэгзэдмаагийн Бэхбат, /РД:НЮ62053178/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Алтаншагай, Р.Бэхбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 20-05 тоотод байрлах иргэн Ц.Баянжаргалын өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, хос мөнгөн ээмэг бөгж кулон, 1 ширхэг монетон бөгж, хос мөнгөн ээмэг бөгж кулон гинжтэй, цул мөнгөн ээмэг, бөгж, кулон, хар анар шигтгээтэй бөгж өрөөсөн ээмэг кулонтой, дээр үеийн хийцтэй мөнгөн бөгж, 2 жигнүүр бууз зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 472.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн Б.Алтаншагай нь дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Бэхбат, Б.Алтаншагай нарыг бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Гандмаагийн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 466 тоот дүгнэлт, шинжээчийг байцаан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Р.Бэхбатыг шүүгдэгч Б.Алтаншагайтай бүлэглэн хохирогч Г.Идэрбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Бэхбат нь ....Г.Идэрбаяр нь архи уух болгондоо манай гэрийн хашаа руу мод, чулуу шидэж, дарамталдаг байсан. Би Идэрбаярт чулуу шидэж болохгүй гэж хэлдэг байсан боловч миний хэлсэн үгийг тооддоггүй. Идэрбаяр нь манай хүүхэд Алтаншагайтай муудалцаад байхаар нь би явж очиход Алтаншагай Идэрбаярын толгой руу приус модоор цохихоор нь би боль гэж хэлтэл Идэрбаяр намайг түлхээд унагасан. Би Идэрбаярыг 2 удаа цохисон гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Алтаншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт...Г.Идэрбаяр ах алхаар цохих гэж байхад нь би приус мод аваад Г.Идэрбаяр ахын толгой руу цохисон, аав салгах гээд Идэрбаяр ахыг 2 удаа цохисон гэх мэдүүлэг өгч байгаагаас үзэхэд шүүгдэгч Р.Бэхбатын 2 удаа цохисон үйлдлээс хохирогч Г.Идэрбаярт ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй байна.
Учир нь: Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Идэрбаярын биед зулайд язарсан шарх, дээд уруулын дотор салст язарсан шарх, доод зүүн 2 шүд унасан, хамрын угт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь шүүгдэгч Р.Бэхбатын 2 удаагийн цохисон үйлдлээс биш харин шүүгдэгч Б.Алтаншагайгийн приус модоор толгой руу нь цохисон үйлдлийн улмаас хохирогч Г.Идэрбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Р.Бэхбатын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Алтаншагай нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Гандмаагийн... “2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас Идэрбаяр орж ирээд Бэхбат, Алтаншагай нар намайг зодчихлоо гэж хэлсэн. Идэрбаяр нь согтуу толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь 103-т дуудлага өгсөн. Тухайн үед ямар нэгэн эмчилгээ хийгээгүй түргэн дуудаж өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч Д.Оюунгэрэлийн... “2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчим ажил дээрээ сувилагч Гандмаа, үйлчлэгч Оюунчимэг нарын хамт байж байтал гаднаас Идэрбаяр орж ирээд толгойгоо барьчихсан түргэн дуудаад өгөөч гэхээр нь сувилагч Гандмаа эгч түргэн дуудаад шархыг нь цэвэрлэж өгсөн. Орж
ирэхдээ Бэхээ намайг зодчихлоо гэхээр нь ямар учраас зодсон талаар асуухад намайг зүгээр л зодчихлоо гэж хэлсэн. Идэрбаяр тухайн үед архи үнэртүүлчихсэн байсан. Бэхээ, Идэрбаяр нар нь хөгжлийн бэрхшээлтэй тул эмнэлэгийн хяналтанд байдаг, харин Алтаншагай хяналт байдаггүй, зүгээр юм...гэх мэдүүлэг” /хх-ийн 40 дүгээр хуудас/,
2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 466 тоот дүгнэлт, түүнчлэн шүүгдэгч Б.Алтаншагайгийн мөрдөн байцаалт, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Идэрбаяр ах манай гэрт ирээд ээжийг асуухаар нь байхгүй гэж хэлтэл манай хашаанд орж ирээд лалар минь ээжийгээ гаргаж ир танай ээжээс гутал авсан 3000 төгрөгөө авах ёстой гэхээр нь би ээж гэртээ байхгүй байна, та гэрт ороод үзсэн ч болно гэтэл гэрийн хажууд байсан хайрцагнаас алх гаргаад намайг цохисон. Тэгэхээр нь би приус модоор Идэрбаяр ахын толгой, нуруу хэсэгт цохисон. Аав салгах гээд Идэрбаяр ахыг 2 цохисон” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Алтаншагайг дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдохгүй байна. Шүүгдэгч Б.Алтаншагай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ....”би хулгайлсан эд зүйлээ хүлээлгэн өгчихөөд цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд дуусахад Жаргал мөрдөн байцаагч намайг өгсөн мэдүүлгээ унш гэхээр нь би бичиг үсэг мэдэхгүй гэтэл намайг зодсон. Маргааш нь манай ээж, эгч нар батлан даалтанд авах үед Жаргал байцаагч дахин намайг зодсон. Намайг дарамталж, элдвээр хэлж Жаргал байцаагч зоддог байсан болохоор би айгаад Улаанбаатар хот руу явсан. Намайг зодож, дарамтлаагүй байсан бол би мөрдөн байцаалтнаас зугтаахгүй байх байсан. Би батлан даалтанд байх хугацаандаа цагдаагийн газарт ирдэг байсан. Дахин зодуулахаасаа айгаад Улаанбаатар хот руу явсан. Мөрдөн байцаалтнаас оргон зайлсан гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй... гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Алтаншагай нь хавтаст хэргийн 171-172 дугаар хуудсанд авагдсан шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтээр оюуны хомсдолтой гэж тодорхойлогдсон бөгөөд цагдаагийн байгууллагад очиж зодуулахаас айж, дуудсан цагт очилгүй Улаанбаатар хот руу явсан үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж байна гэдгийг ойлгож, ухамсарлах чадваргүй байхад түүнийг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй байхад дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 20-05 тоотод байрлах иргэн Ц.Баянжаргалын өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, хос мөнгөн ээмэг бөгж кулон, 1 ширхэг монетон бөгж, хос мөнгөн ээмэг бөгж кулон гинжтэй, цул мөнгөн ээмэг, бөгж, кулон, хар анар шигтгээтэй бөгж өрөөсөн ээмэг кулонтой, дээр үеийн хийцтэй мөнгөн бөгж, 2 жигнүүр бууз зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 472.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 7-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-19/
хохирогч Ц.Баянжаргалын.... “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд гэрийн цонх нь онгорхой байхаар хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэртээ ороод эд зүйлүүдээ бүртгээд хөлдөөгчинд байсан 1 кг гаруй бууз, том өрөөний сервантны тавиур дээр байсан мөнгөн бөгж, ээмэг, монетон бөгж, монетон бөгж сервантны доод талын шүүгээнд байсан Самсунг маркийн зургийн аппрат, жижиг өрөөний авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга хуурамч 1 мөнгөн аяга, жижиг цагаан хайрцагтай мөнгөн ээмэг, бөгж кулон зэрэг зүйлүүд алга болсон тул цагдаад мэдэгдсэн. Би хуурамч мөнгөн аяга болон зургийн аппартныхаа мөнгийг нэхэмжлэхгүй. Алтаншагай нь өөрөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж манай гэрт ирж уучлалт гуйж хулгай хийсэн газруудаа өөрөө ямар нэгэн дарамт шахалтгүйгээр зааж өгч байсан учир би дээрх 2 зүйлийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлын 475.000 төгрөгийг хүлээн авсан тул надад гомдол санал байхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 163/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Б.Алтаншагайд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Б.Алтаншагайд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүл нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Алтаншагай нь 65 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 208.1.1, 248.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас Рэгзэдмаагийн Бэхбатад холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Р.Бэхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйчилсүгэй.
4. Төв аймгийн Прокурорын газраас Бэхбатын Алтаншагайд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
6. Боржигон овогт Бэхбатын Алтаншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан Б.Алтаншагайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтаншагайг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайг 3 сар 10 хоногийн хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
10. Ялтан Б.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайгийн цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Алтаншагайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Р.Бэхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ