Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2022/0031

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид холбогдох, Эрх бүхий албан тушаалтан Д.А 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №0010167 дугаартай шийдвэрийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Миний бие нийгмийн даатгалын байцаагч Д.А нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 0010167 дугаар шийтгэлийн хуудсаар С.Б г Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-д заасан зөрчил гаргасан гэж 50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон. Энэхүү шийтгэлийн хуудсыг бичихдээ уг шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт  үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 50 000 төгрөгийн зардал гаргуулахаар буруу тэмдэглэл үйлдсэн байна.

Иймд аймгийн Прокурорын газраас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.                                                              

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн  2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №0010167 дугаартай шийтгэлийн хуудсаар С.Б  Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 50 000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийн хуудасны 6 дахь заалтаар “үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 50 000 төгрөгийн зардал” гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Энэхүү шийтгэлийн хуудасны 6 дахь хэсгийг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудаст өөрчлөх оруулахаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г тус шүүхэд нэхэмжлэл /прокурорын дүгнэлт/ гаргасныг  хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч   бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.

            Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Д.А 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №0010167 дугаартай шийдвэрийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор Р.Г нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                   ШҮҮГЧ                                          С.ЕРКЕШ