Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 184/шш2021/00376

 

2021 02 10 184/ШШ2021/00*******6

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч А.Энхтөр даргалж, тус ******* хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 18 дугаар хор*******оо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж хаягт байрлах ******* ******* ******* *******

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02639 тоот захирамжаар манай компаниас 495 277 364 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгох, төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан манай компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж 6 дугаар байрны 3 давхарт байрлах 246.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ******* гаргасан. Манай компанийн талаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20/18 тоотоор хүргүүлсэн үнийн саналыг үл харгалзан ******* ******* ******* ******* нь шинжээч томилон барьцаанд байгаа манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 416 162 200 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ манай хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ гэж манай тал үзэж байна. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу манай компани шинжээчийн үнэлсэн үнэлгээнд гомдол гаргаж байна. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ГГ2019/02639 дугаар захирамжаар ******* ХХК-аас 492 586 282.02 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож *******лэжээ. Хэрэв дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, олимпын гудамж, 6 дугаар байрны 3 дугаар давхарт байрлах 246.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ.

Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* ******* ******* ******* т албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж тус өдрийн 20390247 дугаартай тогтоолоор ******* ******* ******* ажиллагааг үүсгэж 129-р тойргийн ******* гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Идэрмөнх ******* ******* ажиллагааг явуулж эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-ийн захирал Н.Доржтой 88622458 утсаар холбогдож ******* *******ийн талаар танилцуулж ******* ******* ******* ******* газрын 412 тоотод ирж уулзахыг мэдэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр ирж уулзахад нь Шүүхийн *******ийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сайн дураар төлөх 20390247/01 дугаартай мэдэгдлийг гардуулсан. Тогтоосон хугацаанд төлөөгүй учир үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20390247/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж хадгалалт хамгаалалтыг ******* ХХК-ийн зохион байгуулагч Б.Цэрэннадмидад хариуцуулан үлдээж төлбөрөө 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор сайн дураар төлөх 20390247 дугаартай ******* ******* ******* мэдэгдлийг гардуулж ******* ХХК-ийн захиралд дамжуулан өгөхийг мэдэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр ирж уулзахад нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдлийг гардан авч захиралдаа танилцуулсан эсэх талаар асуухад гардан авч дамжуулан өгч танилцуулсан гэснийг тэмдэглэсэн.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Б.Оюунбат, Б.Баатархүү нарын эрх үүргийг тайлбарлан оролцуулж битүүмжилсэн хөрөнгийг 20390247/05 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг ******* ХХК-ийн зохион байгуулагч Б.Цэрэннадмидад хариуцуулж эрх үүргийг тайлбарлаж өгсөн. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцож тогтоон 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлж мөн өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаярт гардуулан өгсөн. ******* ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20/18 албан бичгээр хураасан хөрөнгийн үнэлгээг 2 589 300 000 төгрөгөөр үнэлсэн тухай албан бичиг ирүүлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК бодит байдалд нийцээгүй хэт өндрөөр үнэлсэн байна гэж үзэж Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийн шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг Мөнх-Оргил трейд ХХК нь 1 416 162.2 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч талуудад 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаярт танилцуулж Шүүхийн ******* ******* тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 3 хоногийн дотор уг *******т зааснаас багагүй үнээр худалдан борлуулж болох тухай санал ирүүлэх 4-129/34346 дугаар мэдэгдлийг ******* ХХК-ийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр 20/19 албан бичгээр өөрсдөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааг олгож 20390247/07 дугаартай ******* ******* биелүүлэх мэдэгдлийг гардуулсан. Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ******* ******* ******* хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 184/ГГ2019/02639 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 492 586 282.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ. /хх-23-26/

Хариуцагч ******* ХХК нь захирамжид заасан хугацаанд төлбөр төлөөгүй тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн ******* *******ийг албадан ******* тухай 184/ШЗ2020/01140 дүгээр захирамж, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 00138 дугаар ******* хуудсаар иргэний ******* ******* ажиллагаа хэрэгжүүлэхийг ******* ******* ******* ******* т зөвшөөрсөн байна. /хх-20-22/

******* ******* ******* ******* нь ******* ******* ажиллагаа үүсгэж, төлбөр төлөх тухай төлбөр төлөгч ******* ХХК-д мэдэгдэх, ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 13 хороолол /14120/, Олимпийн гудамж, 6 дугаар байр, 3 давхарт байрлах 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 21, 44, 49, 54 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна. /хх-30-42/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК, төлбөр төлөгч ******* ХХК нь 246.6 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаас өмнө харилцан тохиролцож тогтоосон үнээр, тохиролцоогүй бол Шийдвэр ******* газраас томилсон шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцон тогтоодог байна. ******* ******* ******* ******* 2020 оны 09 сарын 01-ний өдөр төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК, төлбөр төлөгч ******* ХХК-д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн бөгөөд /хх-43-44/ талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй, шинжээч томилох хүсэлт гаргажээ. /хх-47-48/

******* ******* ******* ******* газрын 129 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 9/432 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайланг тогтоолд заасан хугацаанд гаргасныг ажлын 3 өдрийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулсан байна. /хх-49-50, 56/

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ажиллагааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч ******* ХХК маргаагүй бөгөөд үнэлгээ хүчингүй болгуулах үндэслэлээ хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж маргажээ.

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шинжлэн судлахад тухайн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр зохицуулсан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлага, тусгах зүйлд нийцэж байна. Тухайлбал үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг тусгажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэг хүлээх бөгөөд хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолсон үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* нь Шүүхийн ******* ******* тухай хуульд заасан иргэний ******* ******* ажиллагааг, шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгө үнэлэх ажиллагааг тус тус гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 184/ШЗ2020/14338 дугаар захирамжийг ******* ******* хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч ******* *******ийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР