Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04251

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 29,421,612.98 төгрөгийг хариуцагч С.Ц 2024.10.10-ны өдрийн дотор 2,451,9000 төгрөг, 2024.11.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2024.12.10-ны өдрийн дотор 2,451,000 төгрөг, 2025.01.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.02.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.03.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг 2025.04.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.05.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.06.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.07.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.08.10-ны өдрийн дотор 2,451,900 төгрөг, 2025.09.10-ны өдрийн дотор 2,450,712.98 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Цэрэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 6 гудамж, 181Б тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027642 дугаарт бүртгэлтэй, 192 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205002868 дугаартай бүртгэлтэй 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Нэхэмжлэгч “Н  ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Зд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хариуцагч С.Ц 29,421,612.98 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Н  ББСБ” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,058 төгрөгөөс 152,529 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Ц улсын тэмдэгтийн хураамжид 152,529 төгрөг, улсын орлогоос 152,259 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгосугай. 

 

5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

             

ШҮҮГЧ                                                А.ЭНХЖАРГАЛ