Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/65 

 

 

 

 

 

/


  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Б.Д

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Бын Д /РД:.........../-д холбогдох 2312.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт .............. аймгийн .............сумын ...............багт оршин суух, /одоо .............. хот ................ дүүрэг, ............ хороо, ........................ тоотод түр оршин суух/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Бын Д /РД:.............../

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Элс тохой гэх газар засмал зам дээр 35-23 СЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, гэсэн мөн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчсөний улмаас түүний ард зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн биед зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                                                                                                    Эрүүгийн 2312......................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн өгсөн: “...Д миний төрсөн ээж байгаа юм. Би тухайн үед автомашинд унтаж байсан болохоор юу болж өнгөрсөн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үын өгсөн: “...35-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тариат сумаас Б гэдэг хүнээс худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо бүрэн төлсөн. Төлбөр тооцооны асуудал байхгүй. Агийн биед учирсан гэмтэл бэртэл бүрэн эдгэсэн. Уг асуудалтай холбоотой нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:  “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь гэвэл Архангай аймгийн Тариат сумын Хорго баг “Элс тохой гэх газар 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 35-23 СЭА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч /А397062906/ регистрийн дугаартай Бын Д нь замын хажуу руу онхолдож зорчиж явсан хүмүүс бэртэж гэмтэл авсны улмаас иргэн Б.Д эрүүл мэндийн даатгалын сангаас 730.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан, харин Ү.А нь 470.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Буруутай этгээдээс нийт 1.200.000 нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ............... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/,

            Гэрч Б.Үын өгсөн: “...Тариат суманд манайх байдаг. Амралтын өдөр буюу Ням гариг байсан. Манай хоёр хүүхэд өвөө, эмээ хоёр дээрээ очсон байсан. Маргааш нь нэг дэх өдөр байсан учир хоёр хүүхдээ сургуульд нь явуулах хэрэгтэй байсан ба би тухайн үед Дашваанжил газад түгээгч хийдэг учир гараатай байж таараад өөрийн эхнэр Дг хоёр хүүхдээ авчир гэж хэлээд явуулсан. Тэгээд манай эхнэр Цагаан нуур багаас хоёр хүүхдээ өвөө эмээ дээрээс нь авчрах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Тухайн зам тээврийн осол болсон талаар манай нутгийн хүн болох Б гэх залуу тухайн зам тээврийн осол болох үед хажууд нь явж байсан учир надад осол болсон талаар мэдэгдсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон газар очтол эмнэлгийн байгууллага ирсэн байсан. Миний авсан автомашин кабин хэсэг нь хэлбэрээ алдсан урд салхины шил хагарч бутарсан гупер салсан дугуй хагарсан байдалтай байсан. Манай эхнэр болон хүүхдүүд онхолдсон автомашины хажууд түргэн тусламжаар очсон эмч нарт үзүүлсэн байдалтай байсан. Цагдаагийн байгууллагад хэн хандсан талаар би мэдэхгүй байна. Бид нар Архангай аймгийн Тариат суманд өөрсдийн гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тээврийн хэрэгслийг манайх хувь хүнээс худалдаж аваад долоо хонож байсан ба өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. Приус 20 маркийн 35-23 СЭА улсын дугаартай автомашин байсан ба зах зээлийн үнээр буюу 7.700.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 хуу/,

           Яллагдагч Б.Дгийн өгсөн: “...миний үйлдэл тохирч байна. Ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/,

 

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны  өдрийн 370 дугаартай: “...Ү.Агийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/,

 

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны  өдрийн 377 дугаартай: “...Б.Ү биед баруун мөр хоёр түнхний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/,

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 167 дугаартай: “...Б.Дгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 хуу/,

            Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай:“...35-23 СЭА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч /А397062906/ регистрийн дугаартай Бын Д нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”, 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тус зам тээврийн осол хэрэг нь 35-23 СЭА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч /А397062906/ регистрийн дугаартай Бын Дгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,  12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. Тус зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, зам байсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн зүйлгүй болно. Осол хэргийн схем, фото зураг, болон хэргийн газрын үзлэгт автомашины дугуйн тоормозны ул мөр илрээгүй ба хурдыг тогтоох боломжгүй байна. Бын Д /А397062906/ нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/,

            Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-23-186 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 7.008.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 53-59 хуу/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 хуу/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Элс тохой гэх газар засмал зам дээр 35-23 СЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, гэсэн мөн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчсөний улмаас түүний ард зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн биед зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

            Насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн өгсөн: “...Д миний төрсөн ээж байгаа юм. Би тухайн үед автомашинд унтаж байсан болохоор би юу болж өнгөрсөн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үын өгсөн: “...35-23 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тариат сумаас Б гэдэг хүнээс худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо бүрэн төлсөн. Төлбөр тооцооны асуудал байхгүй. Агийн биед учирсан гэмтэл бэртэл бүрэн эдгэсэн. Уг асуудалтай холбоотой нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

            Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:  “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь гэвэл Архангай аймгийн Тариат сум Хорго баг “Элс тохой гэх газар 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 35-23 СЭА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч /................/ регистрийн дугаартай Бын Д нь замын хажуу руу онхолдож зорчиж явсан хүмүүс бэртэж гэмтэл авсны улмаас иргэн Б.Д эрүүл мэндийн даатгалын сангаас 730.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан харин Ү.А нь 470.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нийт 1.200.000 нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ............... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/,

             Гэрч Б.Үын өгсөн: “...Тэгээд манай эхнэр Цагаан нуур багаас хоёр хүүхдээ өвөө эмээ дээрээс нь авчрах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Тухайн зам тээврийн осол болсон талаар манай нутгийн хүн болох Б гэх залуу тухайн зам тээврийн осол болох үед хажууд нь явж байсан учир надад осол болсон талаар мэдэгдсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон газар очтол эмнэлгийн байгууллага ирсэн байсан. Миний авсан автомашин кабин хэсэг нь хэлбэрээ алдсан урд салхины шил хагарч бутарсан гупер салсан дугуй хагарсан байдалтай байсан. Манай эхнэр болон хүүхдүүд онхолдсон автомашины хажууд түргэн тусламжаар очсон эмч нарт үзүүлсэн байдалтай байсан. Цагдаагийн байгууллагад хэн хандсан талаар би мэдэхгүй байна учраас бид нар Архангай аймгийн Тариат суманд өөрсдийн гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 хуу/,

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны  өдрийн 370 дугаартай: “...Ү.Агийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/,

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны  өдрийн 377 дугаартай: “...Б.Ү биед баруун мөр хоёр түнхний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/,

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 167 дугаартай: “...Б.Дгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 хуу/,

            Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай:“... замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна : а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”,11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тус зам тээврийн осол хэрэг нь 35-23 СЭА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч /А397062906/ регистрийн дугаартай Бын Дгийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. Тус зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, зам байсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн зүйлгүй болно. Осол хэргийн схем, фото зураг, болон хэргийн газрын үзлэгт автомашины дугуйн тоормозны ул мөр илрээгүй ба хурдыг тогтоох боломжгүй байна. Бын Д /......................./ нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/,         хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шинжийг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.  

 

Шүүгдэгч Б.Д нь “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 370 дугаартай “Хүний биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д нь гэм буруутай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар заасан бөгөөд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байхаар хуульчилсан бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

 

 Шүүгдэгч Б.Дг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг Элс тохой гэх газар засмал зам дээр 35-23 СЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машинтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчсөний улмаас түүний ард зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ү.Агийн биед зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ч.М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Б.Д нь эрүүл мэндийн даатгалын сангаас 730.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан харин Ү.А нь 470.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс гаргуулж, нийт 1.200.000 нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ........... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/ авагдсан байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Дгаас 1.200.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ............... тоот дансанд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, Улаанбаатар хотод оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй  гэж дүгнэв.

                                                                                                                                                                                      Шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн хуульд заасан  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1,  37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Бын Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Дд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Дгаас 1.200.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ............... тоот дансанд олгосугай.

8. Шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР