Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

 

 

                                 2024/ШЦТ/67

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц 

Иргэний нэхэмжлэгч: А.Э /цахимаар/  

Шүүгдэгч: О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Оын Бд холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Тариат Сд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...........аймгийн ............сумын ................... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Оын Б /РД:...................../  

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Ар жаргант гэх газраас хууль бусаар 30 ширхэг 1,5-1,6м-ийн урттай, 2 метр куб шинэс төрлийн хуурай модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Тариат сумын пост хүртэл пронтер маркийн 05-81 УЕА улсын дугаартай Тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 738,872 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.     

 

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                                                       Шүүгдэгч О.Б нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Ар жаргант гэх газраас хууль бусаар 30 ширхэг 1,5-1,6 м-ийн урттай, 2 метр куб шинэс төрлийн хуурай модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Тариат сумын пост хүртэл пронтер маркийн 05-81 УЕА улсын дугаартай Тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 738,872 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                Иргэний нэхэмжлэгч А.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /цахимаар/: “...иргэн О.Бгөөс хууль бусаар мод бэлтгэж ойн санд 738.872 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,

                Гэрч Б.Б өгсөн: “..Би иргэн О.Бгөөс галын түлээний модоо хэзээ хаанаас бэлтгэсэн талаар асууж тодруулахад Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Ар жаргант гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бэлтгэж, тээвэрлээд явж байна гэж хариулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/,

              Гэрч Ц.Зн өгсөн: “...Иргэн О.Б гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хандсан зүйл байхгүй. Хоёр хоногийн өмнө намайг Алтаад багт ажлаар явж байхад утсаар мод эрхийн бичиг авахаар ярьснаас биеэр ирж мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Ар жаргант гэх газарт 2023 он болон 2024 онд мод бэлтгэхээр талбай тусгаарлахаар сумын даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, ой ангиас талбай тусгаарласан зүйл байхгүй. Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Ар жаргант гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

             Яллагдагч О.Бгийн өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/,

                                                                                                                                                                                   

Архангай аймгийн Ихтамир сум дахь Сум дундын ойн ангийн ашиглалт хариуцсан инженер А.Чн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4 дугаартай “...Иргэн О.Бгийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод байна. 1 ш мод босоо шинж чанарын хувьд таваарлаг чанар муу байна. Уг мод нь 1.5-1.6 метрийн урттай ба шинэс төрлийн түлээ /хуурай/ мод байна. Нийт тоо ширхэг 30, нийт шоометр 2.0 м3 шоометр модыг бэлтгэжээ.  1 м3 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн Хоёрдугаар муж /шинэс нойтон мод/ шууд үр ашгийн 161 892 төгрөг, шууд үр дүнгийн 161.892 төгрөг, шууд бус үр ашгийн 207.544 төгрөг, нийт 369.436 төгрөг, мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж, нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 738.872 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн АЦ-23-233 дугаартай 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 5.171.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 78-84дүгээр тал/

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/

О.Бгийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 50-55 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч О.Бг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд ойн санд 960.533 /есөн зуун жаран мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн боловч бичиг техникийн алдаа гэж зөвтгөх, мөн иргэний нэхэмжлэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс ойн санд учруулсан хохирол 960.533 /есөн зуун жаран мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт ойн санд учирсан хохирол 738.872 /долоон зуун гучин найман мянга найман зуун далан хоёр/ төгрөг нэхэмжилсэн тул хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 738.872 /долоон зуун гучин найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /738.872*3=2.216.616 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 2.216.616 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч О.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  05-81 УЕА улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь Т овогт Хн А /РД:/-ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шүүгдэгч О.Бгөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 05-81 УЕА улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашины үнэ болох 4.810.000 /дөрвөн сая найман зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.216.616 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.593.384 /хоёр сая таван зуун ерөн гурван мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 738.872 /долоон зуун гучин найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

  

Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, гэмт хэргийн шинж, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч С овогт Оын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч О.Бгөөс байгаль экологид учруулсан хохирол 2.216.616 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 05-81 УЕА улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Т овогт Х А /РД:............/-д шилжүүлж, шүүгдэгч О.Бгөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 05-81 УЕА улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашины үнэ болох 4.810.000 /дөрвөн сая найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.216.616 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.593.384 /хоёр сая таван зуун ерөн гурван мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 738.872 /долоон зуун гучин найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

 

7. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР