Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04164

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,617,469.49 төгрөгийг хариуцагч Б.Б2024.09.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөг, 2024.10.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөг, 2025.01.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор 1,936,245 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Б 11,617,469.49 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Е  ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,829 төгрөгөөс 100,414 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бс улсын тэмдэгтийн хураамжид 100,414 төгрөг, улсын орлогоос 100,415 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е  ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ