Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00019

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00019

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо   тоотод оршин суух овогт Г Г /РД: , утасны дугаар: /

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо  тоотод оршин суух овогт Н Б /, утасны дугаар: /

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Баатархүү оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний бие нь 2008 онд Н.Бтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 сарын 11-ний өдөр охин Г.Н, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Ннар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тусдаа хамтран амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хоёр охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Г.Н, Б.Ннарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Н овогтой Б миний бие Г овогтой Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.Г нь хариуцагч Н.Бд хүүхдийн тэтгэлг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралд өөрийн биеэр очих шаардлага тул надгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү.

 

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Гийн нэхэмжлэлтэй Н.Б надад холбогдох 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд хянан шийдвэрлэнэ үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Г.Г, Н.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Г.Н, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Ннарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Г.Гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Нэцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна. 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Н эхийн нэрийг авсан байх хэдий ч хариуцагч Н.Б нь Г.Нын эцэг мөн эсэх асуудлаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Энэхүү үүргийг хүүхдээсээ хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаагаас бусад нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч Н.Баас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Г.Н, Б.Ннарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Баас 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Н, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Ннарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 59,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 11,090 төгрөг, хариуцагч Н.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 59,110 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА