Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2021/00024/и |
Дугаар | 135/ШШ2021/00176 |
Огноо | 2021-03-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2021/00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00024/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, .... давхарт байрлах “МД” ХК /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ...сум, ... баг, ... тоотод байрлах ...овгийн Б.Б /РД:..., утас: .../-нд холбогдох
Гэм хорын хохиролд “14,422,361 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МД” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
МД ХК-ийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №... тоот гэрээг даатгуулагч А.Н нь 2018.12.16-ны өдөр Дархан-Уул аймаг, ... сум, ... багийн нутаг ... гэх газрын замд Б.Б-ийн жолоодон явсан ... ДАХ дугаартай Тоёота Марк ... маркын автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан.
... ДАХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас даатгуулагч А.Н-ийн амь насыг хохироосон байна. Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан зээлийн гэрээний үлдэгдэл 14,422,361.00 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйл 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэр буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, мөн 513.2-т “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу Б.Б-иас гэм хорын хохиролд 14,422,361,00 төгрөгийг гаргуулж, МД ХК-д олгуулж өгнө үү. Шүүхэд хандахаас өмнө Б.Б-тай холбогдож хэлэхэд, хөнгөлөлт байдаг гэдгийг хэлсэн. Эхнэр нь газраа өр төлбөрт суутгаж болох уу гэж шүүхэд хандсаны дараа хэлсэн. Тэгээд өмгөөлөгч авч огт төлөхгүй гэдэг зүйлийг ярьдаг болсон гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай тал нэхэмжлэлийн үнийн дүнг 10,000,000 төгрөг болгож бууруулж болно гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б.Б би 2018 оны 12 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн осол гаргаж А.Нийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял авсан.
Харин дээрх шүүхийн 82 дугаар тогтоолд МД ХХК-тай холбоотой нэг ч заасан үг үсэг байхгүй, нэхэмжлэх эрхтэйг дурьдаагүй. МД ХХК-ны Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1650 (4315111327) дугаарын А.Н-тэй хийсэн гэрээний Хоёр. Даатгалын эрсдэлүүдэд 2.1-д Даатгагч даатгуулагчийн амь нас эрүүл мэнд дараах эрсдэлүүдэд даатгана. Үүнд:
2.1.1-д Даатгууулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах гэсний дагуу МД ХХК нь гэрээнийхээ үүргээ гүйцэтгэсэн. Харин тус гэрээнд буруутай гуравдагч этгээдээс нөхөн төлбөр гаргуулж авна гэсэн ямарч заалт байхгүй байна.
Зээл болон барьцааны гэрээг 2018 оны 11 сарын 15-ны өдрийн ЗГ4315111327 тоот зээлийн гэрээгээр А.Н, Ч.О нар нь нэг талын зээлдэгч, нөгөө талаас Голомт банк зээлдүүлэгчээр тохиролцож 15,000,000 төгрөгийн зээл олгосон нь зээлдэгч А.Н хамтран зээлдэгч Ч.О нар авсан байна.
Тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Ч.О зээлийн гэрээний хохирол учруулаагүй учраас МД ХХК-ны төлсөн 14,422,361 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн 50 хувийг төлөх саналтай байна.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага болох 14,422,361 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй, тиймээс 50 хувийг төлөх хууль зүйн үндэслэлтэй. 1. Б хүний амь насыг санамсаргүй хохироосон. Ял эдлээд хэдэн сарын өмнө хорих ангиас гарсан. Насандэлгэртэй гэнэтийн ослын даатгалын гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 514 дүгээр зүйл, эд хөрөнгийг байдлыг харгалзан үзэх, тухай заалтад Б.Б орох боломжтой гэж харагдаж байна. Б банкнаас зээл аваад төлж эхлээгүй байхдаа ял эдэлсэн. Хоёр нялх хүүхэдтэй, ажилгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаарлагын 50 хувийг төлөх байр суурьтай байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МД” ХК нь хариуцагч Б.Б-иас 14,422,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 513 дугаар зүйлиийн 513.1-т заасан бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй ... гэснээр шаардаж байна гэжээ.
Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч ... цалингийн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэгч төлөх байсан, гэм буруугийн улмаас хорих ял шийтгүүлэн эдэлсэн, энэ хугацаанд өөрийн төлбөл зохих зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй зэрэг байдлыг харгалзан 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна .. гэж тайлбарлаж байна.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, ... сум, ... баг ... гэдэг газарт болсон зам тээврийн ослын улмаас зээлдэгч, даатгуулагч А.Н-ийн амь нас хохирсон даатгалын тохиолдол бий болсноор “МД” ХК нь Голомт банкны Дархан зээлийн төвд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг 14,552,066 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан энэ талаар маргаагүй болно. /хэргийн 6-26 дугаар хуудас/
“МД” ХК нь зээлдэгч, даатгуулагч А.Н-тэй байгуулсан “зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 2.1.1-д заасан даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдол бий болсон тул түүний Голомт банкны Дархан салбар буюу зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үлдэгдэл үүрэг болох 14,422,361 төгрөг төлж барагдуулсан нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т заасан ... бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй ... гэснээр шаардах эрхтэй байна.
Зээлдэгч, даатгуулагч А.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний тал бөгөөд Ч.О хамтран үүрэг гүйцэтгэгч байжээ. /хэргийн 23 дугаар хуудас /
Хариуцагч Б.Б өөрийн гэм буруу, цалийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “МД” ХК-аас төлсөн талаар маргаагүй.
Хариуцагч Б.Б тодорхой эрхэлсэн ажилгүй, түүний өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдэж байгаагүй талаар Дархан-Уул аймаг, ... сум, ... багийн засаг даргын ... тоот, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, Голомт банкны ... салбарт зээлиийн үлдэгдэл төлбөртэй талаар тус банкны Зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т ... санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно... гэснээр шүүхээс “МД” ХК нь зээлдэгч, даатгуулагч А.Н-тэй байгуулсан “зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 2.1.1-д заасан даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдол бий болсон тул түүний Голомт банкны Дархан салбар буюу зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг болох үлдэгдэл төлбөр болох 14,422,361 төгрөгийн 50 хувь болох 7,211,180.5 төгрөгийг Б.Б-иас гаргуулан “МД” ХК-д олгож, үлдэх 7,211,180.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ... Б.Б-ийн хувьд тухайн үед осол гаргасан учраас эдлэх ёстой ялаа өөрийн биеэр эдэлсэн, нэхэмжлэгч талаас нэхэмжилсэний дагуу 14,422,361 төгрөгийг 50 хувиар төлөх нь зөв байна .. гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 230,065 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 7,211,180.5 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 130,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-нд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА