Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00199

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 25 102/ШШ2021/00199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн******* дугаар хороо,******* байр,******* тоот хаягт оршин суух, эмэгтэй,******* боржигон овогтой************** /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн******* дүгээр хороо,*******, 3 гудамж,*******6 тоот хаягт оршин суух, эрэгтэй, овогтой /РД:/-д холбогдох

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч Э.Элбэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мөнхнаран миний бие 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Элбэгсайхантай танилцаж, дотносон цаашид хамтран амьдрах болсон. Ингээд оны 02 сард жирэмсэн болж, оны******* дүгээр сарын 07-ны өдөр охины Энхцолмонг төрүүлсэн. Ингэж амьдарч байх хугацаанд буюу охинг төрөөд 1 сартай байхад гэр бүлээс гадуурх харилцааг нэг бус удаа үүсгэж, надад баригдсан. Ийм учраас би Э.Элбэгсайханд итгэж чадахгүй байсан тул гэрлэлтээ батлуулаагүй юм.

Ингээд 2012 оны 9 дүгээр сард надад-ын хотын их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж олдсон. Нэгэнт босгосон амьдрал, бяцхан охиныхоо ирээдүйг бодож энэ боломжийг би алдахыг хүсээгүй тул- ын хотын их сургууль руу суралцахаар явсан. Намайг урд суралцах хугацаанд Э.Элбэгсайханы аав, ээж хоёр нь охиныг минь асран хамгаалахаар надтай болон Э.Элбэгсайхантай тохиролцсон.

Суралцаж байх хугацаандаа би тухайн жилийнхээ 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл суралцаж, 12 дугаар сарын 21-ний өдрөөс дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монголд амьдарч, 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн-даа суралцаж, 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монголдоо амьдарч байсан. Энэ маягаар нийт 4 жил-ын хот болон Монгол улсынхаа хооронд амьдран, суралцаж ирсэн.

2017 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл буюу нийт 4 жилийн хугацаанд Э.Элбэгсайхан нь охиныхоо өдөр өнжүүлэхийн төлбөр болон нэмэлт сургалтуудын төлбөрүүдийг нэг ч удаа төлж байгаагүй. Зарим үед аргагүйн эрхэнд сургуулиас нь нэхсэн мөнгийг өгөөч гэхэд бөөн хэрүүл болж байж нэг удаа л өгсөн байдаг. Миний хувьд охин маань багаасаа аавынхаа ээж, аав дээр байсан болохоор Э.Элбэгсайханы аав, ээж нь охиноо санаад байна гэж надруу ярих болгонд нь охинг 7 хоногийн амралтын 2 өдрөөр аавынх руу нь явуулж, өвөө эмээтэй нь байнга уулзуулдаг. Гэвч хоёр гэрийн хооронд явах энэ байдал нь миний охины сэтгэл санаа, хүмүүжил, сурлаганд муугаар нөлөөлж, 2 удаа ч миний охин сэтгэл зүйч дээр очиж байсан. Ийм учраас би охинг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу Э.Элбэгсайханаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Элбэгсайхан нь 2010 оны 02 дугаар сарын 14-нд М.Мөнхнарантай танилцсан бөгөөд оны******* дүгээр сарын 07-ны өдөр миний охин мэндэлсэн. 2012 оны******* дугаар сараас эхлэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл М.Мөнхнаран нь-ынн хотын их сургуульд суралцсан бөгөөд энэ хугацаанд миний эцэг, эх, би өөрийн охинг өсгөсөн болно. Бид 2 хоорондоо таарч тохирохгүй байнга хэрүүлтэй байсан учраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Дээрх хугацаанд миний охин нь над дээр болон ээж дээрээ ээлжлэн амьдарч байсан. Өөрийн охинд М.Мөнхнарангийн нэхэмжилсэн тэтгэмжийг хуульд заасны дагуу тогтоож зөвхөн миний охинд зарцуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Мөнхнаран нь хариуцагч Э.Элбэгсайханд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М.Мөнхнаран, Э.Элбэгсайхан нарын дундаас оны******* дүгээр сарын 07-нд охин төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр Э.Элбэгсайхан гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснааргийн эцэг Э.Элбэгсайхан болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу оны******* дүгээр сарын 07-нд төрсөн охинг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Э.Элбэгсайханаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.Элбэгсайхан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, шаардлага гаргаагүй тул охинг эх М.Мөнхнарангийн асрамжид хэвээр үлдээж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан оны******* дүгээр сарын 07-нд төрсөн охинг эх М.Мөнхнарангийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан оны******* дүгээр сарын 07-нд төрсөн охинг******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Элбэгсайханаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.4,*******9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ