Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 202/ШЦТ81

 

 

 

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Б.Батнайрамдал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баясгалангийн Батнайрамдалд холбогдох эрүүгийн 2436000790091 дугаартай, 178/2024/0075/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Ди Ди Эм Ти” ХХК-ийн талбайн даамал ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Гахай хонхорын 2-4 тоотод оршин суух хаягтай,урьд ял шийтгэлгүй, Авга ургийн овогт Баясгалангийн Батнайрамдал

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батнайрамдал нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд “Ховд аймгийн Зэрэг суманд барилгын ажил хийж байгаа” гэж Ховд аймгийн Дарви сумын Булган багийн иргэн Х.Осоржамаагаас 110 килограмм хонины махыг 1,320,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод мөнгийг нь өгөхгүй хуурч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Батнайрамдал нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд “Ховд аймгийн Зэрэг суманд барилгын ажил хийж байгаа” гэж Ховд аймгийн Дарви сумын Булган багийн иргэн Х.Осоржамаагаас 110 килограмм хонины махыг 1,320,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод мөнгийг нь өгөхгүй хуурч, бусдыг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,  (хавтаст хэргийн 6-р хуудас), хохирогч Х.Осоржамаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16-р хуудас),гэрч С.Баянхүүгийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 19-р хуудас), Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох Дамно ХХК-ний ХВЦ-24-042 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-63-р хуудас) Ди Ди ЭмТи ХХК-ний захирлын тушаал (хавтаст хэргийн 69-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан ”  гэх залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Батнайрамдал нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчид 1,320,000 төгрөгний хохирол учирсан ба хохирогч Х.Осоржамаа ” хохирол 1,320,000 төгрөгийг манай нөхөр Б.Мөнхбаатарын Хаан банкны данс руу шилжүүлж хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) өгсөн тул шүүгдэгч Б.Батнайрамдалыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнайрамдалд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Батнайрамдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй   гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436000790091 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Авга ургийн овогт Баясгалангийн Батнайрамдалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Авга ургийн овогт Баясгалангийн Батнайрамдалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 (зургаан зуун мянга)төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнайрамдалд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 (зургаан зуун мянга)төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Б.Батнайрамдалд тайлбарласугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Батнайрамдалд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суух харьяаллын дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн 2436000790091 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Батнайрамдалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг  дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС