| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/04298/И |
| Дугаар | 102/ШШ2021/00223 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2021/00223
2021 01 27 102/ШШ2021/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* хороолол, Амарсанаа гудамж,******* байр,******* тоот хаягт оршин суух, эмэгтэй, Тогооч овогтой Дамдингийн******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* хороолол, Амарсанаа гудамж,******* байр,******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо,******* байр, тоот хаягт оршин суух, эрэгтэй,******* овогтой Энхбатын******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонтуяа, хариуцагч Э.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Э.Батжаргалтай 2001 онд танилцаад 2007 онд хамт амьдраад 2008 оны 05 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 01 дүгээр сарын 04-нд охин төрсөн. Одоо 11 насгай. Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн 6 дугаар ангид суралцдаг.
2011 оны 02 дугаар сарын 13-нд охин төрсөн. Одоо 9 настай. Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн******* дүгээр ангид суралдцаг. 2014 оны 11 дүгээр сарын 14-нд хүү Б.Эрдэнэбилэг төрсөн. Одоо 6 настай. Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг. Бидний дундаас 3 хүүхэд гарсан. Манай нөхөр 2016 онд Солонгос явсан. Нөхөр маань 2018 онд Солонгоос ирсэн боловч зан байдал, харилцаанаас болж хоорондоо таарахгүй болсон. Нөхөр маань тусдаа амьдралтай болсон. Би ч гэсэн тусдаа амьдралтай болсон. Бид хоёр тус тусын амьдралтай болоод 3 жил болж байна. Охидууд болох, 2-ыг эх Д.Отгонтуяа асрамжиндаа авахаар хүү Б.Эрдэнэбилэгийг аав Э.Батжаргал асрамжиндаа авахаар, бие биендээ хүүхдийн тэтгэлэг өгөхгүй байхаар тус тус тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар цуцалж,, хоёрыг эх Д.Отгонтуяагийн асрамжинд, хүү Б.Эрдэнэбилэгийг аав Э.Батжаргалын асрамжинд үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Батжаргал миний бие Д.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тсгтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Эхнэр Д.Отгонтуяатай 2001 онд танилцаж, улмаар 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 04-нд том охин, 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Эрдэнэбилэг нар төрсөн.
Миний бие 2016 онд БНСУ руу явсан. Би 2018 онд эх орондоо буцаж ирсэн бид зан харилцаанаас болж хоорондоо таарахгүй болж улмаар тус тусдаа амьдрах болсон. Бид тус тусдаа амьдралтай болоод 3 жил гаруй болж байна. Тиймээс бид цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон гэрлэлт цуцлахыг хүлээн зевшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Том охин, дунд охин нарыг эх Д.Отгонтуяагийн асрамжид, харин бага хүү Б.Эрдзнэбилэгийг эцэг Э.Батжаргал миний асрамжид үлдээхээр бид харилцан тохиролцсон болно
Түүнчлэн бие биендээ хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцгаж, бага хүү Б.Эрдэнэбилэгийг Э.Батжаргал миний асрамжид үлдээн шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтуяа нь хариуцагч Э.Батжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Отгонтуяа, Э.Батжаргал нар нь 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 0772 дугаарт бүртгүүлсэн, 2009 оны 01 дүгээр сарын 04-нд охин, 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Эрдэнэбилэг нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн охин, нарыг эх Д.Отгонтуяагийн, хүү Б.Эрдэнэбилэгийг эцэг Э.Батжаргалын асрамжид тус тус үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин, нарыг эх Д.Отгонтуяагийн, хүү Б.Эрдэнэбилэгийг эцэг Э.Батжаргалын нь асрамжид үлдээх нь зүйтэй.
Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тогооч овогтой Дамдингийн******* /РД: *******/,******* овогтой Энхбатын******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 04-нд төрсөн охин, 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин нарыг эх Д.Отгонтуяагийн, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Эрдэнэбилэгийг эцэг Э.Батжаргалын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонтуяад олгосугай.
4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ