Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024           03            26                                       2024/ШЦ*******/34

      

          М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                                 *******.Н

 Улсын яллагч                                                С.*******

 Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...... аймгийн .......... суманд төрсөн, .. настай, ..эгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “.............” ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт ................, ................ дүүргийн .... дугаар хороо,........... ..... дугаар гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* /РД:............./.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******.*******-ын нүүр лүү баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар, ясны хугарал, тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******ухайн үед ******* гэх залуу манай найзыг үгээр өдөөд дайраад ширээн дээр байсан ууж байсан зүйлийг татаж асгаад байхаар нь гэнэт уур хүрээд цохисон. *******и айхтар согтуу байгаагүй 2 лааз пиво уусан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 53, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч *******.*******-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оын 12 дугаар сарын 22-ны орой найзуудтайгаа 23 цагийн үед “..........” бааранд ороод пиво ууцгаасан. *******и бааранд ороод тасраад хүнд цохиулсан байсан, хэнд цохиулснаа мэдэхгүй байна. *******аарны эзэн нь харсан байна лээ. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, өөр санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10),

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “*******и тухайн өдөр  найз *******  болон ажлын газрын дүүтэйгээ хамт “............” баар орсон тэнд ороход хохирогч гэх залуу бид нар дээр ирээд “та нар хэн бэ? цагдаад найдаад томрох хэрэггүй шүү, би тэр хуулийг чинь зохиодог юм” гээд бид нарын захиалсан уух зүйлийг татаж асгаад, энэ байдал 2-3 удаа давтагдахаар нь “аятайхан яваач ээ” гэхэд өөдөөс салаавч гаргаад байсан. Хохирогч гэх залуу тэнд байсан хүмүүстэй муудалцаж байгаад гарч яваад  10-20 минутын дараа бид нарыг бүжиглэж байхад буцаж орж ирээд шалтгаангүйгээр согтуурхаж бид 2 маргалдаж эхэлсэн. *******эгээд намайг цохих гээд байгаа юм шиг дөхөөд ирэхэд ******* тэр залууг “цаашаа бай, боль гээд түлхэх шиг болсон. *******эгээд тэр залуу газар унасан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25),

Гэрч А.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...*******и “............” баарыг түрээслэн ажиллуулдаг. *******ухайн өдөр хохирогч ******* нь нэлээн согтолттой манай бааранд үйлчлүүлж, залуучуудтай маргалдаад яваад байсан. *******эгээд нэг залуутай маргалдаж тэр залуу /*******/ нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход арагшийгаа унаж хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28)

Иргэний нэхэмжлэгч *******.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч *******.******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-23-ныг шилжих шөнө бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас *******.******* нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалыг сангаас гэмтлийн оношоор 376.750 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ../.. дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 18)

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №.../.... дугаартай: “*******.*******-ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун болон зүүн нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт, хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 34-35),

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Үзлэгээр *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “..........” гэх баарны заалыг бүхэлд нь харуулсан өнгөт бичлэгт 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 02:39:27 цагт бүжгийн талбайн дунд хэсэгт, цаад талаас хүнд цохиулсан байдалтай хар өнгийн хувцастай эрэгтэй /хохирогч *******.*******/ унах үед нэг залуу түшиж авсан...” гэжээ. (хх-ийн 6-7),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “*******.******* нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг тооцох үндэслэлтэй байна” гэжээ. (хх-ийн 5),

*******агануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №../.. дугаартай албан бичиг (хх-ийн 15),

Хохирогч *******.*******-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******агануур эрүүл мэндийн төвийн гэмтлийн амбулаториор үйлчлүүлсэн болон түүний нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 36-37, 40),

Хохирогч *******.*******-ын хүсэлтэд “******* нь миний хагалгааны зардлыг бүрэн хариуцаж төлсөн тул надад гомдол санал байхгүй” гэжээ. (хх-ийн 77),

            “................” ХХК-ийн тодоррхойлолтод ******* овогтой ******* нь тус компанид 2020 оноос хойш “...................” албан тушаалтайгаар ажиллаж байгаа гэжээ. (хх-ийн 71)

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа сангийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар “ял шийтгэлгүй” гэх баримт (хх-ийн 59) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Прокуророос *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэсэн заалт хангагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаалгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед ............. дүүргийн ........ дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.............” бааранд хохирогч *******.*******-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “*******ухайн үед ******* нь манай найзыг үгээр өдөөд ширээн дээр байсан уух зүйлсийг татаад байхаар гэнэт уур хүрээд цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн эмчилгээнд 1.500.000 төгрөг өгсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

           -мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******.*******-ын мэдүүлсэн “2023 оын 12 дугаар сарын 22-ны орой “...........” бааранд орж архи, пиво уусан бөгөөд хүнд цохиулсан байсныг баарны эзэн харсан” гэх мэдүүлэг,

           -гэрч *******-ийн мэдүүлсэн “бааранд *******.******* нь над руу дайраад байхаар нь манай найз уурлаад түлхэх шиг болсон” гэх мэдүүлэг,

           -гэрч А.*******-ийн мэдүүлсэн “хохирогч *******.******* нь бааранд үйлчлүүлж байхдаа залуучуудтай маргалдаж байхад ******* нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход хойшоо унасан” гэх мэдүүлэг,

           -хохирогчийн биед тархины доргилт, хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №.......... дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, улмаар бааранд үйлчлүүлж байхдаа бусадтай зүй бус харилцаа үүсгэсэн нь дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохисон үйл явдлыг шүүгдэгчээс гадна тухайн үйлдлийг харсан баарны түрээслэгч болох гэрч А.******* тодорхой мэдүүлжээ.

Шүүгдэгч ******* хохирогчийн эсрэг хийсэн “гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон” үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-ийг хохирогч *******.*******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, түүнээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардал болох 376.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******.*******-ын биед тархины доргилт, хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 77/

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

Иргэний нэхэмжлэгчээс “хохирогч *******.*******-ын Дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 376.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 18),

Хохирогч *******.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 376.750 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь *******агануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28/16 дугаартай албан бичиг болон хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 15, 36-37)

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******.М-ын нэхэмжилсэн 376.750 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 610 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал (“...............” ХХК-д цахилгааны инженер ажилтай) зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.       

  Хавтаст хэргийн 5 дугаар талд мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор дээрх хэрэгт 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсон боловч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар шүүхэд хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримт ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанд талуудаас эд мөрийн баримтын талаар маргаагүй бөгөөд цаашид хяналт тавьж буй прокурорын зүгээс анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  **************Г*********************Х нь:

1. ******* овгийн *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-т 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******.*******-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 376.750 (гурван зуун далан зургаан мянга долоон зуун тавин) төгрөгийг шүүгдэгч *******-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА