Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00236

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 27 102/ШШ2021/00236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж, 

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,,рэгтэй, Очир овогтой Дандарын Нямсайхан /РД: ПЭ90011412/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Индра, нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Нямсайхантай 2013 онд танилцаж 2013 оны 11 сараас 2016 он хүртэл хамтран амьдарсан. Бид дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд бидний охин Нямсайханы Эгшиглэн 2014 оны 08 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Д.Нямсайхан нь тэр болгон охиндоо юм өгдөггүй. Хэл ам болон маш их гутаан доромжлуулж намайглдвээр хэлж байж хүүхэддээ хааяахан өгдөг. Энэ хүн надаас тусдаа амьдарснаас хойш намайг сэтгэл зүйгээр дарамталсан. Мөн зоддог байсан учир түүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй. Д.Нямсайханаас охин Н.Эгшиглэнд хуулийн дагуу тэтгэмж тогтоолгон гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Индратай миний бие 2013 онд танилцаж 2013-2019 он хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2014 онд охинтой болсон. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тэтгэмж төлөхийг зөвшөөрч байгаа боловч тэтгэмжийг сар тутам төлөх хүсэлтэй байна. Б.Индра нь охиндоо мөнгө өгдөггүй гэсэн ба хамтын амьдралын хугацаандаа гэр бүлдээ мөнгө, бүхий л зүйлээ зориулж байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Индра нь хариуцагч Д.Нямсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Индра, Д.Нямсайхан нарын дундаас 2014 оны 08 дугаар сарын 19-нд охин Н.Эгшиглэн төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээндцгийн нэр Нямсайхан гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Н.Эгшиглэнгийнцэг Нямсайхан болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд,цэг,хийн хоорондрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адилрхдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаарцэг,х нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагууцэг,х нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд 2014 оны 08 дугаар сарын 19-нд төрсөн охин Н.Эгшиглэнг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүрцэг Д.Нямсайханаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Нямсайханд шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 19-нд төрсөн охин Н.Эгшиглэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүрцэг Д.Нямсайханаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийгс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ