| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/31 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа
Улсын яллагч: Б.Мөнхдөл
Шүүгдэгч: М.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойнхор овгийн Мөнхжаргалын Шинэцэцэгт холбогдох тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч М.Шинэцэцэг нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” зочид буудлын коридорын хэсэгт насанд хүрээгүй буюу 15 настай З.Содтуяа үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Шинэцэцэгийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Шинэцэцэг шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Насанд хүрээгүй хохирогч З.Содтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 12 цагийн үед ээж Бүрэнжаргалын ажил дээр очсон. Ээждээ хоол хүргэх гэж очсон юм. Намайг очиход шинэ жил болоод хүмүүс гарч ороод байсан. Ээжтэй хамт буйдан дээр сууж байхад нэг танихгүй согтуу эгч ирээд шууд намайг үсдэж улмаар цохьсон. Надад өмнө нь гэмтэл байгаагүй. Тэр эгч намайг цохиж, үсдэж мөн үснээс татан буйдан дээр сууж байхад хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тийрч өшиглөсөөр байгаад газар унагаасан. Тэгээд миний толгойноос цус гарсан, гэдэс хэвлий хөхөрсөн байсан. Би аймгийн БОЭТ-д оёдол тавиулсан, эмчилгээний карт нээлгээгүй, хоёр удаа очиж боолт хийлгэсэн. Хэдэн төгрөг авсан гэдгийн хэлж мэдэхгүй байна. Эмчийн бичиж өгсөн эмийг манай ээж эмийн сангаас худалдан авч өгсөн, хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Цаашид шалгуулах зүйл болон нэхэмжлэх зүйл байхгүй. Харин зүгээр сууж байхад намайг ирээд цохьсон согтуу байсан. Тэр эмэгтэй хүнд гомдолтой байна. Би тэр эгчийг огт танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. /хх-ийн 13-14 дэх тал/
Гэрч Г.Зоригоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед би байгаагүй хөдөө ажилтай явсан.Үйл явдлыг асуухад ээжийнхээ ажил дээр охин хоол хүргэх гэж очсон. Тэгээд явах үед танихгүй шүүгчийн туслах гэх эмэгтэй зодсон гэсэн талаар надад хэлсэн. Тэр битгий хэл тэр үеийн үйл явдал камерт бичигдэж үлдсэн байсныг над руу хуулбарыг чатаар явуулсан. Би бичлэг үзээд Цагдаагийн байгууллагат хандаж шалгуулах талаар хэлсэн. Манай охины хуйх хэсэгт гэмтэл учирсан бөгөөд эмнэлэгт оёдол тавиулсан. Би сая шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Миний охины эрүүл мэндэд хохирол учирсан талаар ойлгож мэдлээ. Миний охины толгой хагарсан тул Өмнөговь аймгийн БОЭТ-д очиж оёдол тавиулсан. Тэгээд эмийн сангаас хэд хэдэн удаа эм авсан тэр баримт нь одоо байгаа байхгүйг хэлж мэдэхгүй байна. Одоо миний охины биеийн байдал зүгээр миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл болон цаашид шалгуулах зүйл огт байхгүй. Учир нь тухайн шүүхэд ажил хийдэг эмэгтэй манай эхнэртэй утсаар холбогдон охины эмчилгээнд гаргасан гомдлыг барагдуулсан. Миний хувьд манай охины толгойг хагласан гэх эмэгтэйг танихгүй уулзаагүй. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Одоо манай охин Содтуяагийн биеийн байдал зүгээр эмнэлэгт очиж толгойдоо тавиулсан байсан оёдлоо авхуулсан боолт хийлгээд дууссан, хичээл нь амарсан тул гэрээр байгаа. /хх-ийн 21 дэх тал/
Гэрч Н.Бүрэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Даймонд зочид буудлын хүлээн авагчаар ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн ажилчид шинэ жилийн арга хэмжээ хийцгээсэн. Хүлээн авалтын үйл ажиллагаа 19 цаг 30 минутаас эхлэн 23 цагийн үед хүлээн авалтаас Шинэцэцэг гэх эмэгтэй гарч ирээд хүлээн авахын сандал дээр сууж байсан. Миний охин Содтуяаг үсдэж цохьсон. Тэрний улмаас охины толгой хагарсан. Иймд БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасаг очиж үзүүлсэн. Тэгэхэд толгой нь хагарсан байсан бөгөөд боолт хийлгэж оёдол тавиулсан. Тухайн эмэгтэй миний толгой руу өшиглөсөн. Миний хувьд эмнэлэгт үзүүлээгүй. Надад учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн үед толгой өвдөж байсан ч өнөөдөр бол өвдөхгүй байна. Хавдсан болон хөхөрсөн зүйл огт байхгүй. Манай охин үнэхээр цочролд орсон тул уг асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 19 дэх тал/
Гэрч Е.Баянбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинэ жилийн баярын үйл ажиллагаа тарах гэж байхад гэнэт гаднаас нэг эмэгтэй орж ирээд алах гэж байна гэсэн зүйлийг чангаар ярьсан. Тэгээд миний бие гараад үүдний коридор хэсэгт очиход Шинэцэцэг нэг эмэгтэй хүүхдийг зодсон шинж байдалтай байсан. Тухайн зодуулсан эмэгтэй хүүхдийн толгойноос цус гарч байсан. Иймд би уг хүүхдийг эмнэлэг авч явсан. Тэгээд буцаж ирэхэд Шинэцэцэг явчихсан байсан. Шинэцэцэгийн хувьд сэргэлэн цовоо, хөөрхөн ааштай хүүхэд байсан. Бид хоёр зургаан сар нэг байгууллагат ажилласан. /хх-ийн 22 дахь тал/
Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Содтуяагийн биед толгойн хуйханд шарх, хэвлийд зулгаралт, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гэх болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Содтуяагийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. З.Содтуяагийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. /хх-ийн 35-36 дахь тал/
Шүүгдэгч М.Шинэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би болсон асуудлыг хэлж мэдэхгүй байна. Эцэг эхээс хоёул бөгөөд төрсөн ах одоогоос 4 жилийн өмнө аав 7 жилийн өмнө нас барсан. Одоо ээж болон хүүгийн хамт Өмнөговь аймгийн 15 тоотод түр оршин сууж байна. Хүүхэд нас Өмнөговь аймгийн суманд өнгөрсөн бөгөөд цэцэрлэг, сургуульд явж байсан. 2013 онд сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж арван хоёрдугаар ангийг онц дүнтэй төгсөж байсан. Миний бие бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд 2023 оны 11 сарын 28-ны өдөр 1,800,000 /нэг сая найман зуу мянга/ төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,200,00 /нэг сая хоёр зуун мянган төгрөгийг/ тус тус Хаан банкны тоот Бүрэнжаргал гэсэн данс руу шилжүүлсэн, гэм буруугаа ойлгож байна. /хх-ийн 35 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/
Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 50 дахь тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Шинэцэцэг нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” зочид буудлын коридорын хэсэгт насанд хүрээгүй буюу 15 настай З.Содтуяа үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Насанд хүрээгүй хохирогч З.Содтуяагийн: ...Ээжтэй хамт буйдан дээр сууж байхад нэг танихгүй согтуу эгч ирээд шууд намайг үсдэж улмаар цохьсон. Надад өмнө нь гэмтэл байгаагүй. Тэр эгч намайг цохиж, үсдэж мөн үснээс татан буйдан дээр сууж байхад хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тийрч өшиглөсөөр байгаад газар унагаасан. Тэгээд миний толгойноос цус гарсан, гэдэс хэвлий хөхөрсөн байсан. Би аймгийн БОЭТ-д оёдол тавиулсан, эмчилгээний карт нээлгээгүй, хоёр удаа очиж боолт хийлгэсэн. /хх-ийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Зоригоогийн: Тэр үед би байгаагүй хөдөө ажилтай явсан.Үйл явдлыг асуухад ээжийнхээ ажил дээр охин хоол хүргэх гэж очсон. Тэгээд явах үед танихгүй шүүгчийн туслах гэх эмэгтэй зодсон гэсэн талаар надад хэлсэн. ...Миний охины толгой хагарсан тул Өмнөговь аймгийн БОЭТ-д очиж оёдол тавиулсан. /хх-ийн 21 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Бүрэнжаргалын: ...Хүлээн авалтын үйл ажиллагаа 19 цаг 30 минутаас эхлэн 23 цагийн үед хүлээн авалтаас Шинэцэцэг гэх эмэгтэй гарч ирээд хүлээн авахын сандал дээр сууж байсан. Миний охин Содтуяаг үсдэж цохьсон. Тэрний улмаас охины толгой хагарсан. Иймд БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасаг очиж үзүүлсэн. Тэгэхэд толгой нь хагарсан байсан бөгөөд боолт хийлгэж оёдол тавиулсан. Тухайн эмэгтэй миний толгой руу өшиглөсөн. /хх-ийн 19 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Е.Баянбаатарын: Шинэ жилийн баярын үйл ажиллагаа тарах гэж байхад гэнэт гаднаас нэг эмэгтэй орж ирээд алах гэж байна гэсэн зүйлийг чангаар ярьсан. Тэгээд миний бие гараад үүдний коридор хэсэгт очиход Шинэцэцэг нэг эмэгтэй хүүхдийг зодсон шинж байдалтай байсан. Тухайн зодуулсан эмэгтэй хүүхдийн толгойноос цус гарч байсан. Иймд би уг хүүхдийг эмнэлэг авч явсан. /хх-ийн 22 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Шинэцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.Содтуяагийн биед толгойн хуйханд шарх, хэвлийд зулгаралт, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Шинэцэцэг нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” зочид буудлын коридорын хэсэгт насанд хүрээгүй буюу 15 настай З.Содтуяа үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч З.Содтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо миний охины биеийн байдал зүгээр миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл болон цаашид шалгуулах зүйл огт байхгүй” /хх-ийн 21 дэх тал/ гэснээр шүүгдэгч М.Шинэцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Шинэцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Шинэцэцэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Шинэцэцэгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч М.Шинэцэцэг нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Шинэцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч М.Шинэцэцэг өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэв.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Шинэцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Шинэцэцэг нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шинэцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Шинэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шинэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шинэцэцэгт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Шинэцэцэг нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шинэцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Шинэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, насанд хүрээгүй хохирогч З.Содтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шинэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА