Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00001

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 13в байрны 3 тоот хаягт оршин суух, Мянган овогт Лхавгаагийн Нарантуяа /РД:ШБ67011661/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19.281.933 төгрөг 25 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Л.Нарантуяа нь Худалдаа, хөгжлийн банктай 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ/ВСС 190226054-2 тоот Зээлийн гэрээ-г байгуулж 15.000.000 төгрөгийг жилийн 22.80-н хувийн хүүтэй, 36-н сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11.348.215 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 1.790.394 төгрөг 28 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 14.864 төгрөг 58 мөнгө, нийт 13.153.474 төгрөг 71 мөнгөний үлдэгдэлтэй байна. Мөн зээлдэгч нь тус банктай 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/ВСС 191007032-3 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулан худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3-н хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатай, 435000694 тоот данс бүхий 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Зээлдэгч нь дээрх төлбөрийн кредит картыг ашиглан нийт 4.996.466 төгрөг 91 мөнгийг зарцуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Банк нь №ЗГ/ВСС 191007032-3 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-4.2.4-д заасны дагуу үндсэн төлбөр болон түүний хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэл төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй бол хариуцагч нь мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.3, 5.1.18 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр болон түүний хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэлийг банкинд төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар кредит картын үндсэн төлбөр 4.996.466 төгрөг 91 мөнгө, үндсэн хүү 1.096.051 төгрөг 02 мөнгө, шимтгэлийн авлага 400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 23.540 төгрөг 61, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдож гарсан зардал 12.000 төгрөг, нийт 6.128.458 төгрөг 54 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС190226054-2 тоот Зээлийн гэрээ болон №ЗГ/ВСС191007032-3 тоот Кредит карт эзэмших гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.Нарантуягаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, кредит картын үндсэн төлбөр түүний хүү, шимтгэл мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 19.281.933 төгрөг 25 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Нарантуяа миний бие нь Аудалдаа хөгжлийн банкны нэхэмжилж байгаа 19.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд одоогоор сарын 70.000 төгрөгөөс дээш төлөх боломжгүй байна. 2021 оны 3 дугаар сараас сарын 500.000 төгрөгөөр төлөх боломжтой болох учраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос сар бүр 70.000 төгрөг төлж байх болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Л.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.281.933 төгрөг 25 мөнгө гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Л.Нарантуяа нь зээлийн төлбөрийн талаар маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Л.Нарантуяатай 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №ЗГ/ВСС190226054-2 тоот зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.348.215 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 1.790.394 төгрөг 28 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 14.864 төгрөг 58 мөнгө, нийт 13.153.474 төгрөг 58 мөнгө гаргуулах, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/ВСС191007032-3 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулан худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5.000.000 төгрөгин зээлийн эрхтэй карт ашигласан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.996.466 төгрөг 91 мөнгө, үндсэн хүү 1.096.051 төгрөг 02 мөнгө, шимтгэлийн авлага 400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 23.540 төгрөг 61 мөнгө, шүүхэд хандсан зардал 12.000 төгрөгийн хамт 6.128.458 төгрөг, 54 мөнгө гаргуулах буюу нийт 19.281.933 төгрөг 25 мөнгө гаргуулахаар шаарджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь зээлдэгчид 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №ЗГ/ВСС190226054-2 тоот гэрээгээр тохирсон 15.000.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр харилцах дансанд шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримт болон хариуцагчийн тайлбараар, Кредит зарт эзэмших гэрээний дагуу 5.000.000 төгрөгийн кредит карт олгосон болох нь дансны хуулга, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, зээлдэгч нь үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй, зээлийн гэрээний 3.1.3-т үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Л.Нарантуяагаас 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №ЗГ/ВСС190226054-2 тоот зээлийн гэрээний үүрэгт 13.153.474 төгрөг 71 мөнгө, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/ВСС191007032-3 тоот кредит карт эзэмших гэрээний үүрэгт 6.128.458 төгрөг, 54 мөнгө, нийт 19.281.933 төгрөг 25 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

Зохигчдоос шүүх хуралдаанаар хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэль ирүүлсний дагуу зохигчдыг биечлэн оролцуулаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 254.360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.Нарантуяагаас 19.281.933 төгрөг 25 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 254.360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ