Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00082

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00082

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.А холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А нь 2009 онд Б.А танилцаж, улмаар хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү А.М, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү А.М нар төрсөн. Б.А бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Иймд Б.А хүү А.М, хүү А.М нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А.М, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А.М нар миний төрсөн хүүхдүүд мөн тул хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.А нэхэмжлэлтэй, Б.А холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.А, Б.А нарын дундаас 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү А.М, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү А.М нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, А.М төрсний бүртгэлийн 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 602 дугаар гэрчилгээ, А.М төрсний бүртгэлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дугаар гэрчилгээгээр нотлогджээ.

 

Хүү А.М, А.М нар эрүүл бойжиж байгаа, эх Б.А хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 00 дугаар сургуулийн Сургалтын менежерийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А.М, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү А.М, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А.М нарыг тус бүрт нь 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А тэтгэлэг гаргуулсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.А, Б.А нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 33.170 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАР