Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00065

 


 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00065

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагч Б.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С миний бие 2019 онд Б.А танилцаж, бидний дундаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Ариунбатын Учралт төрсөн. Миний хүү төрсөн цагаас хойш Б.А нь надтай хамт амьдраагүй бөгөөд тэрээр эцэг хүний үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй, үр хүүхдээ харж ханддаггүй өдийг хүрч байна. Миний хүү А.У нь миний асрамжид өсөж бойжиж байна. Иймд Б.А түүний хүү болох А.У хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Б.А шүүхийн журмаар эрэн сурвалжилж, уг нэхэмжлэлийг гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.С бид хоёр 2019 оны 5 дугаар сараас уулзаж эхэлсэн ба үүнээс хойш нэг сарын дараа тэрээр жирэмсэн болсон. Ингээд 2019 оны 10 дугаар сард бид хоёр талынхаа гэр бүлийг танилцуулж, албан ёсоор бэр гуйж харилцаагаа бататган хамтран амьдарч эхэлсэн юм. Б.С гэрт амьдарч байх хугацаанд бидний маргааны сэдэв ээжээс нь эхэлдэг, бидний өдөр тутмын амьдралд оролцож охиндоо сал гэж зөвлөдөг байсан. Ингээд хүү А.У төрсний дараагаар уг маргаан ихсэж, бид тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд би хүүдээ шаардлагатай хэрэгцээтэй зүйлүүдийг нь худалдан авах төлбөрийг шилжүүлсээр ирсэн. Миний бие хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.С нэхэмжлэлтэй, Б.А холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.А, Б.С нарын дундаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү А.У төрсөн болох нь зохигчийн тайлбар, А.У төрсний бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаар гэрчилгээгээр нотлогджээ.

 

Хүү А.У эрүүл бойжиж байгаа, эх Б.С хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаар тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.У 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн “...Б.А шүүхийн журмаар эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлж хохирсон... 70.200 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.А 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгох нь зүйтэй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.У 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А тэтгэлэг гаргуулсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.С, Б.А нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Б.А гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.А “...Б.А шүүхийн журмаар эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн” 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 37.030 төгрөгийг, 4550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжид 41.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДА