| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03731/И |
| Дугаар | 183/ШШ2021/00264 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2021/00264
| 2021 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2021/00264 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х б” ХХК-д холбогдох,
Хариуцагч: “М и к ОССК” ХХК-д холбогдох,
2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс Л.Н хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч “М и к ОССК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, гэрч Н.З, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Н миний бие 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ14/****дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” болон БГ14/****дугаартай “Барьцааны гэрээ”-д хамтран зээлдэгчээр оролцож, тухайн үед хамт амьдарч байсан эхнэр Н.З үндсэн зээлдэгчээр оролцсон. Мөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр орон сууцны ипотекийн зээлд шилжүүлж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, цагдаагийн гудамж *** дугаар байр, *** тоот 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьж зээл авсан болно. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Л.Н, Н.З нарын нэр дээр шилжиж зээлийг гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлсөөр ирсэн болно. Энэ хугацаанд эхнэр Н.З бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, тус тусдаа амьдарч байгаа билээ. Дээрх орон сууцанд Н.З нь шинэ гэр бүлтэйгээ амьдарч байгаа ба миний бие дээрх байранд амьдраагүй болно. Гэтэл дээрх гэрээний дагуу өнөөдөр банкинд зээлдэгчээр миний нэр бүртгэлтэй бөгөөд миний бие холбогдох баримтаа хавсаргаад зээлээс чөлөөлж өгөх хүсэлтийг Х бинд гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Нэгэнт тус байрыг Н.З авч өөрөө амьдран сууж байгаа, миний хувьд дээрх гэрээ болон байртай ямар ч хамааралгүй болсон, гэрээний нэг тал биш болсон байхад банк зээлээс чөлөөлөх боломжтой билээ. Иймд дээрх шалтгааныг харгалзан үзэж Н.Ныг хамтран зээлдэгчээр бүртгэсэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн БГ14/****дугаартай “Барьцааны гэрээ”-ээс Г.Ныг хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “Х б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Н.З, Л.Н нар нь “Х б”-ны МУИС тооцооны төвтэй 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ14/****тоот зээлийн БГ14/****тоот барьцааны гэрээ байгуулан, 62.941.500 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууцны зориулалттай зээл авч, уг зээлийн барьцаанд Л.Н, Н.З нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл цагдаагийн гудамж *** байрны *** тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууцыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасан хуулийн шаардлага хангасан бөгөөд зээлдүүлэгч “Х б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгч Л.Н, Н.З нарт 62.941.500 төгрөгийг шилжүүлсэн. Иймд Л.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “М и к ОССК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын хувьд уг иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “МИК ОССК” ХХК нь “Х б” ХХК болон Н.З, Л.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ14/267, БГ14/****дугаартай гэрээний оролцогч биш бөгөөд нэхэмжлэгч Л.Н нь “МИК ОССК” ХХК-ийг тухайн хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлээ тайлбарлаагүй байна гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Нын нэхэмжлэлтэй, “Х б” ХХК, “М и к ОССК” ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс Л.Ныг хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Н нь “...Н.З, Л.Н нар гэрлэлтээ цуцлуулсан, зээлээр авсан орон сууцанд Л.Н амьдрахгүй байгаа, Л.Ныг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс чөлөөлж өгөх талаар “Х б”-д хүсэлт гаргасан боловч чөлөөлөөгүй тул 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс Л.Ныг хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилснийг хариуцагч “Х б” ХХК, “М и к ОССК” ХХК-иас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, зохигчид мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч тал “...гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, гэрээнээс татгалзаагүй, харин хамтран зээлдэгч Л.Ныг гэрээнээс хасах шийдвэр гаргахыг Х бинд даалгаж өгнө үү” гэснийг дурдав.
Зээлдүүлэгч “Х б” болон зээлдэгч Н.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээгээр “...зээлдүүлэгч “Х б” ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэгч Н.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нарт 62.941.500 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн” болох нь, мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн БГ14/****дугаар Барьцааны гэрээгээр “...барьцаалуулагч Н.З, Л.Н нар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, цагдаагийн гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 41.63 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалагч “Х б” ХХК-д барьцаалсан”, дээрх гэрээний үүрэг дуусгавар болоогүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, *** дугаар зүйлийн ***.2.1, ***.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан хүчин төгөлдөр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон Барьцааны гэрээг талууд байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Л.Н нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнд “...үүрэг гүйцэтгэгчид гэрлэлтээ цуцлуулсан, тухайн орон сууцанд хамт амьдрахгүй тохиолдолд гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийг хасах” талаар тохиролцоогүй, тухайн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, үүрэг гүйцэтгэгчид гэрээнээс татгалзаагүй байх тул нэхэмжлэгч Л.Н нь дээрх гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгахаар шаардлага гаргах эрхгүй юм.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Н.З, Л.Н болон “Х б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээ”-ний дагуу хариуцагч “М и к ОССК” ХХК нь Иргэний хуулийн 1*** дугаар зүйлийн 1***.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Нын өмнө үүрэг хүлээгээгүй болно.
Иймд “Х б” ХХК, “М и к ОССК” ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс Л.Ныг хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгах тухай Л.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 1*** дугаар зүйлийн 1***.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасныг баримтлан Л.Нын нэхэмжлэлтэй, “Х б” ХХК, “М и к ОССК” ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ14/****дугаар Зээлийн гэрээ, БГ14/****дугаар Барьцааны гэрээнээс Л.Ныг хасах шийдвэр гаргахыг хариуцагч “Х б” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Наас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД