Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нарт холбогдох эрүүгийн 201619000846 дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг Салхит 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Нэргүйн Болорчулуун /РД:НМ80101311/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Буурлын 3-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Азай овогт Жанчивдоржийн Баяржаргал /РД:НМ90030811/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Баяржаргал нь Төв аймгийн Жаргалагт сумын “Дэлгэр булаг” гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний нойтон нарс мод бэлтгэн бусдад худалдаж бага бус хэмжээний буюу 1175040 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Болорчулуун нь Төв аймгийн Жаргалант сумаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө нойтон нарс мод худалдан авч 44-49 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, 1175040 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

Шүүгдэгч Н.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ж.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хэлэх зүйл байхгүй байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцон 1175040 төгрөгийг байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр зүйлд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй юм. Сумын хэмжээнд арчилгааны огтлолоор Ариунбаянжаргалант ХХК хэрэглээ 100м3, галын түлээ 100 м3  мод, ойн цэвэрлэгээгээр 21 нөхөрлөл хэрэглээний мод бэлтгэх эрхтэй, үүний нэг нь Дэлгэрбулаг нөхөрлөл юм. Дэлгэрбулаг нөхөрлөл нь Батсүмбэр сумын сум дундын ойн ангийн талбай тусгаарласан хэсгээс мод бэлтгэх эрхтэй. Харин Баяржаргалын бэлтгэсэн мод нь нойтон мод байна. Ийм учраас уг хяналтын хуудас нь нойтон мод бэлтгэх эрх олгохгүй бөгөөд хүчингүй байна. Уг хяналтын хуудас гэдэг нь мод бэлтгэх эрхийн бичиг биш цагаалгын бүсээс сумын төв рүү мод тээвэрлэх хяналтын хуудас болно. Тухайн ойгоос мод бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ хамтаар модыг тээвэрлэн явах ёстой. Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг худалдаалахыг хориглодог. Сумын бодлогоор бид зөвхөн галын түлээний модыг Улаанбаатар хот руу тодорхой бичиг баримт бүрдүүлсэний үндсэн дээр тээвэрлэх эрхийн бичиг олгож байгаа. Хэрэглээний модыг Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

 

Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Би Төв аймгийн Жаргалант сумын нутагт замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзул, хэсгийн төлөөлөгч Б.Нямдаваа нарын хамт эргүүл, шалгалт хийгээд явж байсан. Эргүүл шалгалт хийгээд явж байх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар дээр 44-49 ТӨА улсын дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Хонгорзул зогсоож шалгалт хийх гэсэн чинь уг тээврийн хэрэгсэл нь зам дээр буцаж эргээд зугтсан. Би цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын хамт араас нь машинтай хөөж удаа дараа зогсох шаардлага тавьсан. Тэгэхэд засмал замаас гарч шороон замаар орж зугтсан. Араас нь хөөж яваад Нууц товчоо амралтын газрын баруун талд зогсоож барьсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшний хэсгийг хөх өнгийн бүтээлэгээр бүтээчихсэн явж байсан. Бүтээлэгийг авч шалгахад нойтон мод ачаад явж байсан. Тээврийн хэрэгслийг Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн гадна түр саатуулах хашаанд байрлуулсан. Зөвшөөрөлгүй мод ачиж явсан учраас айгаад зугтаасан юм гэж байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолоочоос гадна нэг хүн явж байсан.  Жолоочод мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Баяржаргал гэдэг хүний хашаанаас ачсан худалдаж авсан мод гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-2 тал/,

 

Гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Эргүүл шалгалт хийгээд явж байх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын замын салдаг уулзвар дээр 44-49 ТӨА улсын дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зогсоож шалгалт хийх гэсэн чинь уг тээврийн хэрэгсэл нь зам дээр буцаж эргээд зугтсан. Би цагдаагийн ахлах ахлагч Ш.Бат-Эрдэнийн хамт араас нь машинтай хөөж удаа дараа зогсох шаардлага тавьсан. Тэгэхэд засмал замаас гарч шороон замаар зугтсан. Араас нь хөөж яваад Нууц товчоо амралтын газрын баруун талд зогсоож барьсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшний хэсгийг хөх өнгийн бүтээлэгээр бүтээчихсэн явж байсан. Бүтээлэгийг авч шалгахад нойтон мод ачаад явж байсан. Тээврийн хэрэгслийг Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн гадна түр саатуулах хашаанд байрлуулсан. Би зөвшөөрөлгүй нойтон мод ачаад явж байсан болохоор цагдаа хараад зугтаасан гэж ярьж байсан. Тээврийн хэрэгслийн бичиг баримт бүрэн байсан. Жолоочоос гадна нэг хүн явж байсан. Жолоочод мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй. Баяржаргалын хашаанаас ачсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/, 

 

Гэрч Б.Энхмандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  Би Болорчулуунд 44-49ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ зарсан. 2000 000 /хоёр сая төгрөгөөр/ худалдсан. Би мөнгөө бэлнээр авсан. Эвдрэлтэй байсан. Мотор нь цохичихсон, кабин нь эвдрэлтэй байсан. Шилжүүлэг хийгээгүй байгаа Н.Болорчулуун зав болохгүй байна гээд байсан. Надад тээврийн хэрэгсэлтэй холбтоотой санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24 тал/,

 

Гэрч Д.Ганхуяг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би Н.Болорчулуунтай Жаргалант сумын захиргааны гадна талд 12 цагийн үед тааралдсан. Н.Болорчулуун бид хоёр юм ярьж зогсож байгаад би орой хот явах гэж байгаа талаараа хэлтэл Н.Болорчулуун би орой Улаанбаатар хот явна танай тэнд байдаг Баяржаргалын гэрээс хэдэн мод ачаад гарна чи суугаад явахгүй юу гэж надад хэлэхээр нь тэгье гэж хэлээд бид хоёр салсан. Орой 19 цагийн үед Н.Болорчулуун нь над руу залгаад би Баяржаргалын гэрийн гадна ирчихсэн байна чи хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Н.Болорчулуун, Баяржаргал хоёр Баяржаргалын хашаанаас мод ачиж байсан. Намайг хэдэн мод хамт ачилцаад өгөөч гэж хэлэхээр нь хэдэн мод ачилцаж өгөөд модоо ачиж дуусаад Баяржаргалын гэрээс 22 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Төв аймгаас Жаргалант сумын Улаанбаатар хот руу ордог замын уулзвар хүрэх гээд явж байтал урд талд цагдаа нар ачааны машин зогсоосон байхаар нь Н.Болорчулуун нь буцаад эргэсэн. Тэгтэл араас нь цагдаа нар хөөсөн. Хөөж яваад Болорчулуун бид хоёрыг нууц товчоо гээд амралтын газрын ойролцоо зогсоож шалгасан. 04 цагийн үед Жаргалант сумын цагдаагийн хэсгийн хашаанд очоод Болорчулууны унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулсан. Бид хоёр найзууд байгаа юм. Найзлаад 10 гаруй жил болж байна. Н.Болорчулуун надад Баяржаргалаас худалдаж авсан гэж хэлсэн. Зөвшөөрлийн бичиг баримт байхгүй талаар нь мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй байсан болохоор зугтаасан байх надад зөвшөөрөлгүй гэж хэлээгүй болохоор нь би мэдээгүй байсан юм. Би унтаж явсан болохоор мэдээгүй. Болорчулууныг буцаад зугтаж явахад нь сэрсэн. Би Болорчулуунд чи зогсчихвол яасан юм бэ гэж хэлтэл Н.Болорчулуун тэгэж байгаад салчих байх гэж хэлээд яваад байсан. Би гэмтлийн эмнэлэгт 2016 оны 11 сарын 09-ний өглөө үзүүлээд бичиг аваад Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлээд групп тогтоолгох гэж байсан юм. Н.Болорчулуунтай өдөр нь таараад таньдаг хүнтэйгээ хамт явчихвал амар байх гэж бодоод суугаад явж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-25-26 тал/,

 

            Гэрч С.Энхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 10-15ны хооронд манай Дэлгэрбулаг нөхөрлөлийн ажилчинаар Ж.Баяржаргал нь ажиллаж ойн цэвэрлэгээ хийлцсэн. Ажлынхаа хөлсөнд Ж.Баяржаргал нь надаас хэрэглээний мод авъя гэхээр нь би тэг гэж хэлсэн. Ж.Баяржаргал надад би модоо  авчихсан шүү гэж хэлсэн. Би Ж.Баяржаргалд ойн цэвэрлээгээний хүрээнд “дэлгэр булаг” гэж цэвэрлэгээ хийж байгаа газраас аваарай гэж хэлсэн. Би ажил ихтэй байсан болохоор Ж.Баяржаргалыг өөрөө авчих гэж хэлсэн. Ямар мод авсан талаар нь хараагүй би ойн нөхөрлөлөөр хэрэглээний унасан болон булгарсан модыг цэвэрлэгээгээр хэрэглээнд өгөх эрхтэй байдаг. Би Ж.Баяржаргалыг цалингийнхаа оронд мод авъя гэхээр нь зөвшөөрсөн юм. Зөвхөн тус сумын нутагт ашиглах эрхтэй сумаас гаргаж зөөвөрлөх болон зарж борлуулах эрхгүй. Ж.Баяржаргалын авч явсан бичиг нь ойгоос бэлтгэсэн модыг Жаргалант сумын зөвшөөрөлтэй хөрөө раманд хүргэж зүсүүлэх л эрхийн бичиг байсан. Хэрэглээний модны суманд ашиглах эрхийн бичиг бол мөн сумаас гаргаж зөөвөрлөх, ашиглах эрхийг бичиг бол биш” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/,

-модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/,

-Төв аймгийн Жаргалант сумын төвөөс Н.Болорчулууны хууль бусаар тээвэрлэн явсан модонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/,

-бичиг баримт түр хурааж авсан тэмдэглэл /хх-11 тал/,

-ойгоос бэлтгэсэн гуалин модны хяналтын хуудас /хх-14-15 тал/,

-Зарлагын баримт /хх-16 тал/,

-Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын 2016 оны 11 сарын 27-ны өдрийн А/881 дугаар захирамж /хх-19 тал/,

-эд хөрөнгө битүүмжилэх тогтоол /хх-29, 36, 45 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-30, 37-38, 46 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-31, 39, 47 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-33, 42, 49 тал/,

-№07 шинжээчийн дүгнэлт /хх-53 тал/,

-Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-80-81 тал/,

-Ойн цэвэрлэгээгээр иргэд, аж ахуй нэгж, байгууллага иргэдийн нөхөрлөлүүдийн мод бэлтгэх хуваарь /хх-86 тал/,

-2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын А/400 дугаар захирамжийн хуулбар /хх-86 тал/,

-2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 06 тогтоол /хх-87 тал/,

-2016 онд иргэд, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн нөхөрлөлүүдийн мод бэлтгэх хуваарь /хх-88-89 тал/,

-76-69УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-92 тал/,

-Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-117 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-124 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-125 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-127 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-131 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-132 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-133 тал/,

-Шүүгдэгч Ж.Баяржаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр /хх-62 тал/, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-73 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин /хх-123 тал/, тус тус байцаасан тэмдэглэл, 

 

-Шүүгдэгч Н.Болорчулууныг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр /хх-68 тал/, 2016оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-70-71 тал/ тус тус байцаасан тэмдэглэл,

-Н.Болорчулууны ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-83 тал/,

-Ж.Баяржаргалын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-82 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.Үүнд:

Шүүгдэгч Ж.Баяржаргал нь Төв аймгийн Жаргалагт сумын “Дэлгэр булаг” гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний нойтон нарс мод бэлтгэж бусдад худалдаж бага бус хэмжээний буюу 1175040 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Болорчулуун нь Төв аймгийн Жаргалант сумаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө нойтон нарс мод худалдан авч 44-49 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, 1175040 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэнгийн мэдүүлсэн “Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцон 1145040 төгрөгийг байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр зүйлд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна. ...Баяржаргалын бэлтгэсэн мод нь нойтон мод байна. Ийм учраас уг хяналтын хуудас нь нойтон мод бэлтгэх эрх олгохгүй бөгөөд хүчингүй байна. Уг хяналтын хуудас гэдэг нь мод бэлтгэх эрхийн бичиг биш цагаалгын бүсээс сумын төв рүү мод тээвэрлэх хяналтын хуудас болно. Тухайн ойгоос мод бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ хамтаар модыг тээвэрлэн явах ёстой. Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг худалдаалахыг хориглодог. Сумын бодлогоор бид зөвхөн галын түлээний модыг Улаанбаатар хот руу тодорхой бичиг баримт бүрдүүлсэний үндсэн дээр тээвэрлэх эрхийн бичиг олгож байгаа. Хэрэглээний модыг Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхгүй байгаа” /хх-21 тал/, гэрч Т.Бат-Эрдэнэ мэдүүлсэн “Эргүүл шалгалт хийгээд явж байх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар дээр 44-49 ТӨА улсын дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Хонгорзул зогсоож шалгалт хийх гэсэн чинь уг тээврийн хэрэгсэл нь зам дээр буцаж эргээд зугтсан. Би цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын хамт араас нь машинтай хөөж удаа дараа зогсох шаардлага тавьсан. Тэгэхэд засмал замаас гарч шороон замаар орж зугтсан. Араас нь хөөж яваад Нууц товчоо амралтын газрын баруун талд зогсоож барьсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшний хэсгийг хөх өнгийн бүтээлэгээр бүтээчихсэн явж байсан. Бүтээлэгийг авч шалгахад нойтон мод ачаад явж байсан” /хх-2 тал/,гэрч Б.Хонгорзул мэдүүлсэн “...Эргүүл шалгалт хийгээд явж байх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын замын салдаг уулзвар дээр 44-49 ТӨА улсын дугаартай “Хюндай Маяти” маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зогсоож шалгалт хийх гэсэн чинь уг тээврийн хэрэгсэл нь зам дээр буцаж эргээд зугтсан. Би цагдаагийн ахлах ахлагч Ш.Бат-Эрдэнийн хамт араас нь машинтай хөөж удаа дараа зогсох шаардлага тавьсан. Тэгэхэд засмал замаас гарч шороон замаар зугтсан. Араас нь хөөж яваад Нууц товчоо амралтын газрын баруун талд зогсоож барьсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшний хэсгийг хөх өнгийн бүтээлэгээр бүтээчихсэн явж байсан. Бүтээлэгийг авч шалгахад нойтон мод ачаад явж байсан. .. Баяржаргалын хашаанаас ачсан гэж ярьж байсан” /хх-23 тал/, гэрч Д.Ганхуяг мэдүүлсэн “..Намайг хэдэн мод хамт ачилцаад өгөөч гэж хэлэхээр нь хэдэн мод ачилцаж өгөөд модоо ачиж дуусаад Баяржаргалын гэрээс 22 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Төв аймгаас Жаргалант сумын Улаанбаатар хот руу ордог замын уулзвар хүрэх гээд явж байтал урд талд цагдаа нар ачааны машин зогсоосон байхаар нь Н.Болорчулуун нь буцаад эргэсэн. Тэгтэл араас нь цагдаа нар хөөсөн. Хөөж яваад Болорчулуун бид хоёрыг нууц товчоо гээд амралтын газрын ойролцоо зогсоож шалгасан. 04 цагийн үед Жаргалант сумын цагдаагийн хэсгийн хашаанд очоод Болорчулууны унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-25-26 тал/, гэрч С.Энхбаярын мэдүүлсэн “..Би Ж.Баяржаргалыг цалингийнхаа оронд мод авъя гэхээр нь зөвшөөрсөн юм. Зөвхөн тус сумын нутагт ашиглах эрхтэй сумаас гаргаж зөөвөрлөх болон зарж борлуулах эрхгүй. Ж.Баяржаргалын авч явсан бичиг нь ойгоос бэлтгэсэн модыг Жаргалант сумын зөвшөөрөлтэй хөрөө раманд хүргэж зүсүүлэх л эрхийн бичиг байсан. Хэрэглээний модны суманд ашиглах эрхийн бичиг бол мөн сумаас гаргаж зөөвөрлөх, ашиглах эрхийг бичиг бол биш” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/ гэх зэрэг мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/, Төв аймгийн Жаргалант сумын төвөөс Н.Болорчулууны хууль бусаар тээвэрлэн явсан модонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/, бичиг баримт түр хурааж авсан тэмдэглэл /хх-11 тал/, ойгоос бэлтгэсэн гуалин модны хяналтын хуудас /хх-14-15 тал/, Зарлагын баримт /хх-16 тал/, №07 шинжээчийн дүгнэлт /хх-53 тал/, Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-80-81 тал/ болон шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийнхээ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нарт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн” 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” гэж тус тус заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх дүгнэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул  энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 80000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-1 маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 000032332 дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 3000 м/га газар битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 20 ширхэг хэрэглээний нойтон нарс мод болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй байна.  

 

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу нойтон нарс мод тээвэрлэсэн Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай Б.Энхмандахын эзэмшлийн тээврийн хэрэгслийг /2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч Н.Болорчулуунаас гаргуулж/ улсын орлого болгох,

2000000 төгрөгийн үнэлгээ бүхий Х.Маяти маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүгдэгч Н.Болорчулуун нь Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээж, 2000000 төгрөгийг төлж барагдуулмагц  2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00854751 дугаартай гэрчилгэээг хууль ёсны эзэмшигч Б.Энхмандахад буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Н.Болорчулуун, Ж.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

      

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Азай овогт Жанчивдоржийн Баяржаргалыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж бусдад худалдаж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Боржигон овогт Нэргүйн Болорчулууныг зохих зөвшөөрөлгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баяржаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

 шүүгдэгч Н.Болорчулууныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Баяржаргалд оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг, ялтан Н.Болорчулуунд оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 20 ширхэг хэрэглээний нойтон нарс мод, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг /2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн эд зүйлийн үнэлгээг үнэлэгдсэн Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч Н.Болорчулуунаас гаргуулж/ тус тус улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Баяржаргалд оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг, ялтан Н.Болорчулуунд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Баяржаргал, Н.Болорчулуун нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Баяржаргал, Н.Болорчулуун нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилэх тогтоолыг ялтан Н.Болорчулуун нь Х.Маяти маркийн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээж, 2000000 төгрөгийг улсын орлого болмогц 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00854751 дугаартай гэрчилгэээг хууль ёсны эзэмшигч Б.Энхмандахад буцаан олгосугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 80000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-1 маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 000032332 дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 3000 м/га газар битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хүчингүй болгосугай.

 

11.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Баяржаргал, Н.Болорчулуун нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Баяржаргал, Н.Болорчулуун нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ