Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Жамъяндорж, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330004100322 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. Монгол Улсын иргэн, 19.. оны... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн сумын ... дугаар баг “Шарга” 2-1 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн сумын .... дугаар баг “Төмөртэйн”..... тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №52А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2017/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Булгууд овогт ******* ******* /РД:......./, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг Төмөртэйн .... тоотод өөрийн эцэг ******* маргалдлаа гэх шалтгаанаар *******н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, зовхи, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед орой аав минь гэр лүүгээ орж ирээд чихний аппарат алга болчихжээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ахын гэр лүү очсон. Аав ******* ахтай маргалдсаны улмаас би ******* ахыг цохичихсон. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ******* ахаас маргааш өглөө нь гэр лүү нь очиж уучлалт гуйсан. Би пиво уусан байсан. ахын нүд рүү нь цохисон гэв. - Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсны маргааш өглөө ******* манайхаар уучлалт гуйхаар ирсэн. Надад эмчилгээний мөнгө өгье гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ууртай байсан тул чамаас тусламж авахгүй гэж хэлээд явуулсан. Тэр үед 4 гар орж ирж байсан аав нь цохисон байж магадгүй. Гэхдээ залуу хүний гар ******* цохиж гэмтэл учруулсан байх. Би одоо тэтгэвэрт байдаг. Идэж уухаас илүү гарахгүй байгаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа. Мөнгө төгрөг муутай байгаа тул эмчлүүлэхгүй яваад байгаа. Би хэрэг болсон үед бухимдаж байсан. Гэхдээ одоо надад гомдох зүйлгүй. Энэ хүн нь ардаа амьдралтай хоёр нялх хүүхэдтэй хүн. Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав *******т хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэв. Эрүүгийн 2330004100322 дугаартай хэргээс: - Яллагдагч *******ын: Тухайн орой намайг 23 цагийн үед өөрийн гэр олох сумын 4 дүгээр баг Төмөртэйн 19-20 тоотод аав нь орж ирээд “би сонсголынхоо аппаратыг гийн гэрт хаячих шиг боллоо хоёулаа цуг яваад ирье” гээд намайг дагуулаад н гэр рүү явсан. Тэгээд би ороод аавын сонсголын аппарат байна уу гэж асуухад нь амандаа үглээд агсраад босоод ирсэн. Тэр үед миний хувцаснаас зууралдаад байсан. Тэр үед нь би н зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохичихсон. Тухайн үед н биед учирсан гэмтлийг хараагүй, харин маргааш нь харахад зүүн нүд нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 65/ - Хохирогч *******гийн: Дараа нь би унтах гээд орондоо орчихсон хэвтэж байсан. Эхнэр миний хажууд сууж байсан. Тэгтэл хаалга дуугараад хүү *******ын хамт манай гэрт орж ирсэн. Тэр үед хүү ******* нь “аавын чихний аппарат хаана байна” гэж асууж байсан. Тэр үед нь “би аавын чинь чихний аппаратыг хараагүй” гэж хэлсэн. Тэр үед хүү ******* нь миний хажууд ирээд миний хөнжлийг татаж ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд араас нь аав нь ирээд миний цээж рүү толгой зүүн талын шанаа руу, хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед манай эхнэр гэрээс гараад хажуу айлын ийг дагуулж орж ирээд бид нарыг салгасан. Тэгээд цагдаа дуудсан.Тухайн гэмтлийг ******* миний биед учруулсан” гэх мэдүүлэг,/ххийн 8-10-р хуудас/ - Гэрч :.Тэгэхээр нь би гэрээсээ гарчхаад буцаж орж ирчхээд бие засах гээд гарах гээд гутлаа өмсөх гээд байж байхад хүү *******ыг дагуулаад ороод ирсэн. Тэгээд орж ирчхээд ******* нь нөхөр бид хоёроос “аавын чихний аппарат хаана байна вэ?” гэж асуусан. Тэр үед манай нөхөр “мэдэхгүй” гэж байсан. Тэгтэл хүү ******* нь манай нөхөр рүү ойртож ирээд нүүр толгой руу нь цохиод байсан. Араас нь ирээд бас цохиод байсан. Миний анзаарснаас хүү ******* нь архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг 3 хэрэглэсэн байсан. Тэр үед би хажуу айлынхаа хүнийг дуудахаар гэрээс гарсан. Тэгээд хажуу айлын хүн болох манай гэр рүү орсон. Тэгээд би араас нь орох гэтэл нөгөө , хүү ******* нь надтай зөрөөд гэрээс гарч байсан...Тухайн үед манай нөхрийг орондоо хэвтэж байхад ******* хүү ******* ирээд нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд араас нь аав нь ирээд цээж, мөн толгойн хажуу хэсэгт нь цохиод байсан. Тэгэхээр нь би айгаад хажуу айлынхаа хүнийг дуудахаар гэрээсээ гарсан. Миний харснаар ******* нь тухайн гэмтлийг учруулсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/, - Гэрч Д.*******:Тэр үед би тэй маргалдаад намайг заамдаж аваад авдрынхаа өмнө унагасан. Тэр үед манай хүү намайг гээс өмөөрөөд салгах гээд г угзарч байсан. Тэгээд би гээс салаад тэгээд удалгүй хүү *******ыг гэр рүүгээ явъя гээд хамт н гэрээс гарсан. Тухайн үед би өөрөө нэлээн согтолттой байсан болохоор , хүү ******* нарыг яаж муудаж маргалдсаныг сайн бол хараагүй. Харин дараа нь манай хүү ******* надад хэлэхдээ г гараараа нүүрэн тус газар нь цохичихсон гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27-р хуудас/, - Гэрч Б.ийн:Тэгээд маргааш нь манайд орж ирэхэд зүүн нүднийх нь дээд доод зовхи хөхөрсөн, өөр ил харагдах гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Тухайн үед би нүд чинь гайгүй юу гэж асуухад “гайгүй ээ, өчигдөр орой Бямбаагийн хүүд цохиулчихлаа” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30-р хуудас/, - Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 478 дугаартай “ 1. *******н биед зүүн нүдний дээд, доод, зовхи, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/, - *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67-68 дугаар хуудас/ -Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 2017/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 71-74/ - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.05-ны өдрийн 52а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 81-85/ - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015.04.21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 76-80/ - *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 93-97 дугаар хуудас/ - Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.12.01-ний өдрийн 26/345 тоот албан бичиг, эмчилгээний зардлын түүх /хэргийн 99-100 дугаар хуудас/ 4 - *******аас Эрүүл мэндийн сангийн 100900020080 тоот дансанд 30.000 төгрөг төлсөн баримт зэрэг баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Гэм буруугийн талаар: 1. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг Төмөртэйн 18-01 тоотод өөрийн эцэг ******* маргалдлаа гэх шалтгаанаар *******н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод, зовхи, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед орой аав минь гэр лүүгээ орж ирээд чихний аппарат алга болчихжээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ахын гэр лүү очсон. Аав ******* ахтай маргалдсаны улмаас би ******* ахыг цохичихсон. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ******* ахаас маргааш өглөө нь гэр лүү нь очиж уучлалт гуйсан. Би пиво уусан байсан. ахын нүд рүү нь цохисон” гэх, хохирогч *******н “ Би унтах гээд орондоо орчихсон хэвтэж байхад эхнэр миний хажууд сууж байсан. хүү *******ын хамт манай гэрт орж ирсэн. Тэр үед хүү ******* нь “аавын чихний аппарат хаана байна” гэж асууж байсан. Тэр үед нь “би аавын чинь чихний аппаратыг хараагүй” гэж хэлсэн. Тэр үед хүү ******* нь миний хажууд ирээд миний хөнжлийг татаж ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд араас нь аав нь ирээд миний цээж рүү толгой зүүн талын шанаа руу, хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед манай эхнэр гэрээс гараад хажуу айлын ийг дагуулж орж ирээд бид нарыг салгасан. Тухайн гэмтлийг ******* миний биед учруулсан” гэх, гэрч н “ хүү *******ыг дагуулаад ороод ирчхээд ******* нь нөхөр бид хоёроос “аавын чихний аппарат хаана байна вэ?” гэж асуусан. Тэр үед манай нөхөр “мэдэхгүй” гэж байсан. Тэгтэл хүү ******* нь манай нөхөр рүү ойртож ирээд нүүр толгой руу нь цохиод байсан. Араас нь ирээд бас цохиод байсан. Миний анзаарснаас хүү ******* нь архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Миний харснаар ******* нь тухайн гэмтлийг учруулсан байх” гэх, гэрч Д.******* “би тэй маргалдаад намайг заамдаж аваад авдрынхаа өмнө унагасан. Тэр үед манай хүү намайг гээс өмөөрөөд салгах гээд г угзарч байсан. Тэгээд би гээс салаад тэгээд удалгүй хүү *******ыг гэр рүүгээ явъя гээд хамт гийн гэрээс гарсан. Тухайн үед би өөрөө нэлээн согтолттой байсан болохоор , хүү ******* нарыг яаж муудаж маргалдсаныг сайн бол хараагүй. Харин дараа нь манай хүү ******* надад хэлэхдээ г гараараа нүүрэн тус газар нь цохичихсон гэж надад хэлж байсан” гэх, гэрч Б.ийн“ маргааш нь манайд орж ирэхэд зүүн нүднийх нь дээд доод зовхи хөхөрсөн, өөр ил харагдах гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Тухайн 5 үед би нүд чинь гайгүй юу гэж асуухад “гайгүй ээ, өчигдөр орой Бямбаагийн хүүд цохиулчихлаа” гэж хэлсэн....” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 478 дугаартай “...1. *******н биед зүүн нүдний дээд, доод, зовхи, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 478 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******н биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******н нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч *******н гэрт очиж аавынхаа чихний аппаратыг хайх үедээ *******н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед түүнийг үл ялих зүйлээр шалтаглан зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн 6 шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. 4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд хохирогч *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 5. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв. Учир нь тэрээр хүнийг цохиж зодсоноор хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ “ аавтай нь маргаан үүсгэсэн ” гэх үл ялих шалтгаанаар хохирогч *******н биед зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно. Тодруулбал, шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохсиноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтгаанаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ. Гэмт хэргийн хохирлын талаар: 1. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. 2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 30,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.12.01-ний өдрийн 26/345 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу өвчний зардлын түүх зэргээр нотлогдох бөгөөд уг зардлын 30,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь 2024.01.22-ний өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. 3. Хохирогч *******гээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй, мөн шүүх 7 хуралдаанд “ Би хэрэг болсон үед бухимдаж байсан. Гэхдээ одоо надад гомдох зүйлгүй” гэж мэдүүлж сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хэрэгт хохирогч *******н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”- д зааснаар хохирогч *******н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоожээ. 4. Шүүх хуралдаанд хохирогч ******* “ Надад эмчлүүлсэн талаарх нотлох баримт байхгүй. Би одоо тэтгэвэрт байдаг. Идэж уухаас илүү гарахгүй байгаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа. Мөнгө төгрөг муутай байгаа тул эмчлүүлэхгүй яваад байгаа.” гэж мэдүүлэх бөгөөд хохирогч бүрэн эдгэрээгүй, эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл тухайн эмчилгээ болон үүнтэй холбоотой цаашид гарах зардал, хохирол, мөн тухайн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг 8 үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай. Шүүгдэгч ******* нь хохирогч *******н Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 30,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ. *******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Булгууд овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд 9 биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай. 5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах зардал, хохирол, мөн тухайн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 30,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН