| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04580/И |
| Дугаар | 183/ШШ2021/00095 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2021/00095
2021 01 18 183/ШШ2021/00095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол 11-244 тоот хаягт оршин суух, Т овогт Оын А /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, хаягт оршин суух, Б овогт Гийн Г /РД:...../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өмгөөллийн хөлс 600 000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.А миний бие нөхөр Г.Гтай 2013 онд танилцаж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрлэлтийн баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 13-нд Г.Э мэндэлсэн. Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 03-нд Хаан банкны хэрэглээний зээл авсан ба уг зээлийн хамтран эзэмшигчээр миний бие орсон ба уг зээлийг төлөхийн тулд БНСУ-руу явсан. Явсан цагаас нь хойш бидний хооронд үйл ойлголцол, зан харилцааны хувьд ойлгомжгүй байдал үүссэн. Г.Г нь уг зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй удсанаас үүдэн надруу банкнаас залгаж сэтгэл санааны дарамтаннд оруулж байна. Бидний амьдрал салж, нийлэн тодорхойгүй байдал үүссэнээс үүдэн охин Г.Э нь эх О.Аын асрамжинд өсч торниж ирсэн. Уг хугацаанд надад болон охиндоо тавих хайр халамж муу, зан харилцааны таагүй хандлагууд гаргаж байсан болно. Одоо бид хамтран амьдрах боломжгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охин Г.Эийг миний асрамжинд үлдээж, эцэг Г.Гаас хүүхдийн тэтгэлэг, өмгөөллийн хөлс 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин Г.Эийг эх О.Аын асрамжид үлдээхэд татгалзахгүй, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Оын А /РД:.../, Б овогт Гийн Г /РД:...../ нарынгэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Эийг эх О.Аын асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Г.Г нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хуульд заасан хэмжээгээр охин Г.Эд сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 600 000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч Г.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т овогт Оын А /РД:.../, Б овогт Гийн Г /РД:...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Гаас 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ад олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Эийг эх О.Аын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаасулсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ