Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 83/ШШ2021/00564

 


 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

     Дугаар 183/ШШ2021/00564

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ц.А холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Ц.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Э миний бие 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц.А танилцаж, улмаар 2004 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 10 дугаар сарын 17-нд охин Аийн Х, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Аийн Х, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү Аийн Б, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин Аийн С нар төрсөн. Ц.А бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оноос салж, тус тусдаа амьдарч байгаа ба тэрээр өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа тул бид эвлэрэх боломжгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцлаж, 4 хүүхдийг маань миний асрамжид үлдээж, хүү А.Б, охин А.С нарт хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү. Харин хүү А.Х, охин А.Х нар нь Ц.Аээр овоглож явдаг хэдий боловч түүний төрсөн хүүхдүүд биш тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, Ц.А нь ээжтэйгээ хамт өмчилдөг хашаалсан газраа надад өгнө гэж бид тохирсон байгаа тул энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э бид хоёр 2004 онд танилцаж, гэр бүл болсон. Ч.Этай хамт амьдрах боломжгүй болж бид 2019 оноос тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр хүү А.Бын биологийн эцэг нь Ц.А биш гэж гарсан, мөн хүү А.Х, охин А.Х нар миний хүүхдүүд биш тул өөрийн төрсөн охин А.Сд хүүхдийн тэтгэлэг төлөх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй, ээж бид хоёрын өмчлөлийн хашаатай газрыг Ч.Эд шилжүүлж өгнө гэж тохирсон байгаа тул шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ч.Эын нэхэмжлэлтэй, Ц.Аэд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1. ********* тайж овогтой, *********гийн Э, *********н овогтой, *********гийн А нар 2004 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1122530938 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

             Гэрлэгчдийн “...бид эвлэрч, цаашид хамт амьдрах боломжгүй, Ц.А нь өөр хүүхэнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Э, Ц.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 202  дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав. 

 

2. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *********н овогтой, Аийн Х, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн  хүү *********н овогтой, Аийн Х, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү *********н овогтой, Аийн Б, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *********н овогтой, Аийн С нар эрүүл бойжиж байгаа, эх Ч.Эын хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтаар нотлогджээ.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ “охин А.Х, хүү А.Х, хүү А.Б, охин А.С нарыг эх Ч.Эын асрамжид үлдээх талаар тохиролцсон” байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан үедээ “охин А.Х, хүү А.Х, хүү А.Б, охин А.С нарыг эх Ч.Эын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг харгалзан шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар долоон насанд хүрсэн хүүхдийн санал аваагүй болохыг дурдав.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 239 дүгээр Шинжээчийн дүгнэлтээр “...Ц.А нь А.Бын биологийн эцэг байх боломжгүй...” гэсэн, хариуцагч Ц.А шүүхэд “...шинжээчийн дүгнэлтээр А.С нь миний төрсөн хүүхэд мөн, харин хүү А.Б нь миний төрсөн хүүхэд биш гэсэн тул охин А.Сд хүүхдийн тэтгэлэг төлөх хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.”, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Эын “...хүү А.Б, охин А.С нарт хүүхдийн тэтгэлэг эцэг Ц.Аээр тогтоолгоно, харин хүү А.Х, охин А.Х нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү *********н овогтой, Аийн Б, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *********н овогтой, Аийн С нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Аээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, “Ц.А нь эхийн хамт өмчилдөг хашаалсан газрыг Ч.Эд шилжүүлэн өгөхөөр хоорондоо тохирсон байгаа, шүүхийн журмаар шийдвэрлүүлэхгүй” гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ********* тайж овогтой, *********гийн Э, *********н овогтой, *********гийн А нарын гэрлэлийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *********н овогтой, Аийн Х, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн  хүү *********н овогтой, Аийн Х, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү *********н овогтой, Аийн Б, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *********н овогтой, Аийн С нарыг эх Ч.Эын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Б, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А.С нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Аээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛ