| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
2024 04 02 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Р.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2404000000031 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, “Маргад Өгөөж” ХХК-нд галч ажилтай, ам бүл ганцаараа, Төв аймгийн Эрдэнэ сум 5 дугаар баг, Тамган гэх газар оршин суух, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Риндоогийн Эрдэнэбат /РД:НУ73042556/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Эрдэнэбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Маргад Өгөөж” амралтын газарт галчаар ажиллаж байхдаа, хамт галчаар ажилладаг С.Отгонбаярыг хувцас, эд зүйлсийг нь авч явах гэж байсанд нь дургүйцэж, түүнтэй маргалдан толгой руу нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь толгойн ар дагзны хэсэгт 6х2см гүн язарсан ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Отгонбаярын мэдүүлэг /хх-н 22-24/, гэрч Д.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-н 34-36/, гэрч Л.Пүрэвсүхийн мэдүүлэг /хх-н 38-39/, шинжээчийн №099 тоот дүгнэлт /хх-н 53-54-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Р.Эрдэнэбатын үйлдэл нь хохирогч С.Отгонбаярын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Р.Эрдэнэбат нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч С.Отгонбаяр нь нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдэгдсэн тухай утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийнн 111-р хуудас/, мөн иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 414,000 төгрөгийг бүрэн төлсөн /хх-ийн 113-р хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450,000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн төмөр рамтай, цагаан өнгийн модон тавцантай нийт өндөр нь 77х38,9 см хэмжээтэй, 37х38 см хэмжээтэй тавцантай, гол хэсгийн тавцан мод нь хагарсан хуучин сандал 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар савтай цэнхэр өнгийн тагтай “Хийморь цагаан архи” гэсэн бичигтэй 0.75 литрийн архины сав 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар савтай цэнхэр өнгийн тагтай “Чанар өвөрмөц архи” гэсэн бичигтэй 0.75 литрийн архины сав 1 ширхэг зэргийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ