| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04115/И |
| Дугаар | 183/ШШ2021/00112 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/00112
2021 01 19 183/ШШ2021/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, оршин суух, Ш.. овогт Б..ийн Д.. /рд:..../-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод байрлах, И..ХХК /рд:.../-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д.., түүний өмгөөлөгч Л.З /ШТЭҮД-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д.., Э.Зшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Д.. нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/*** дугаар тушаалаар үндэслэлгүй халагдсан. Үндэслэлгүй халагдсан гэдэг нь тухайн үеийн тушаалтай холбогдоод дүүргийн анхан шатны шүүхээс дээд шүүх хүртэл энэ тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад 2019.11.20-ны өдрийн 00497, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 169, Улсын Дээд шүүхийн 0535 тоот тогтоолоор ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь Б.Д..ийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ нь дээр заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халсан нь буруу байна гээд тогтоосон. Үүнтэй холбоотой 2020.12.22-ны өдрийн тушаалаарБ.Д..ийг урьд эрхэлж байсан ажил хөдөлмөрт нь эргүүлэн авсан гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Энэ хэрэг маргаан шийдвэрлэж байх цаг хугацаанд Б.Д.. нь тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхлээгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үе хүртэл цаг хугацааг хүлээж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааан урьд эрхэлж байсан бүх хугацааны цалингийн асуудал хуульд заасан үндэслэлээр яригдаж эхэлж байсан. Бүх хугацааны цалин буюу ажлаас халагдсанаас хойш, тухайн ажилтныг ажилд авснаас хойш, тухайн ажилтныг ажилд авсан буюу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хугацааг ойлгодог. 2019.11.20-ны өдрийн шүүхийн шийдвэрээс хойш ажилд авах хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.4, 120.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д.. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь томилоод ажилгүй байсан хугацааны цалин 1 532 960 төгрөгийг олгож ажилд нь томилсон. ******* ХХК нь 2020.02.01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шалтгааны улмаас ямар нэгэн нислэг үйлдэхгүй байгаа буюу үндсэндээ тэг зогсолт хийсэн. Б.Д..ий нэхэмжлэлийн дагуу эвлэрэх хүсэлт гаргасан. Ковид19 цар тахлын улмаас Монгол улсын газар засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.01.31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 7, 14, 30 хоногоор гамшгаас хамгаалах урьдчилсан болох бүх нийтийн хэсэгчилсэн байдлаар сунгаад явж байгаа. Короно цар тахлын улмаас хүнд цохилт авч байгаа салбар нь аялал жуулчлал, агаарын тээврийн салбар байгаа. ******* ХХК нь олон улсад нийслэг үйлддэг, агаарын нэг ширхэг түрээсийн хөлөгтэй. 2020.02.01-нээс хойш зөрчигч тээврийн нэг ч нислэг үйлдээгүй. Компанийн удирдлагууд 2020.02.01-нээс хойш зохион байгуулалтын арга хэмжээг аваад нэгэнт цаг хугацаа мөнгө, санхүү, хөрөнгө санхүүгээс болоод орон тооны цомхтгол хийх, аль нэг хэлбэрээр ажлаас нь чөлөөлөхөөс илүүтэйгээр аль аль талдаа ашигтай ажиллах, харилцан тохирч хүнд цаг үеийг даван гарахын төлөө ажиллаж байгаа. Энэ утгаараа улсын онцгой комисс, засгийн газрын комиссын тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч цалингүй чөлөөнд шилжүүлж явсан. 2020.02.01-нээс 2020.12 сар дуустал зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахын тулд улсын онцгой комисс болон түүний шуурхай штаб гадаад улсаас иргэдээ татаж байгаа нислэгт тодорхой тооны нислэг үйлдэе. Энэ компани нь зуу гаруй ажилтантай, ажилтныхаа цалин мөнгийг өгөх, гадаад өр төлбөрөө төлөх, онгоцныхоо түрээсийг төлмөөр байгаа тул бидэнд боломж олгооч гэсэн боловч улсын онцгой комисс болон түүний шуурхай штабаас тусгай үүргийн нислэг гүйцэтгэх эрх олгоогүй. Манай онгоцны хүчин чадлаас шалтгаалаад орон нутгийн нислэг үйлдэх боломжгүй байдаг. Орон нутгийн авиа компаниуд нь манай онгоцыг хүлээн авах хүчин чадалгүй учраас орон нутагт нисэж чаддаггүй. Хүннү эйр, Аеро монголиа гэсэн компаниуд жижиг агаарын хөлөгтэйгээ нисээд ажилчидынхаа цалинг тодорхой хэмжээнд төлөөд байгаа. Манай компанийн хувьд бүрэн зогсолт хийж, мөнгөний урсгал тасалдсан. Ийм учраас Б.Д..д 2019.11.20-нд анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас 2019.11.20-ноос 2020.02 сарыг хүртэл бизнес компанийн 7 хоногт 2-3 удаа Хонконг-Улаанбаатарын чиглэд нислэг үйлдэж байсан. бид ажиллаж байсан тул энэ хугацаандаа цалингүй байсан хугацааны олговорыг олгоё. Ажилгүй байсан цалинг тооцоод, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийе. 2020.02.01-нээс хойш өнөөдрийг хүртэл компани нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Ямар ч орлогогүй байгаа, нэхэмжлэгч Б.Д..тэй ижил ажил үүрэгтэй бүхээгийн ажилтнууд гээд 10 гаруй хүмүүсбүгд цалин хөлс авч чаддаггүй, 2021.06.01-ний өдөр хүртэл өөрсдөө хүсэлтээ гаргаад цалингүй чөлөө авсан. Цаг сайхан болохоор эргээд мэргэжлээрээ ажиллана гэсэн хүмүүс ойлголцоод байж байгаа. Энэ сул зогсолтын хугацаанд ажил олгогчийн буруугаас шалтгаалсан зүйл биш. Үүнийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай компанид гэрчилгээ олгосон. Энэ хугацаанд ажилтнууддаа сул зогсолтын цалин олгох санхүү мөнгөний боломж байгаагүй. Гэхдээ хариуцлагынхаа хүрээнд ажилтнуудынхаа ниймгийн болон эрүүл мэндийн даатгалыг тасалдуулж болохгүй гээд 2020.12.31-ныг дуустал цалингүй чөлөөтэй байсан бүх ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөгөөр тайлагнаад компани өөр дээрээ өр үүсгээд ниймгийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөөд явж байгаа. 2020 оны 4, 5, 6 дугаар сард засгийн газраас үйл ажиллагаа нь бүрэн зогссон компанийн ажилтнуудад 200 000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүний дагуу манай цалингүй чөлөөтэй байсан ажилтнуудад 4, 5 ,6 сарын нийт 600 000 төгрөгийн засгийн газрын тэтгэмж олгосон байгаа. Энэ олгосон 600 000 төгрөгийг мөн эвлэрэн хэлэлцэх санал дээрээ бид компанийхаа зардлаас гаргаж өгье гэхэд хүлээж аваагүй. 2020.02.01-нээс 2020.12.31-нийг хүртэл нэг ч үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ганцхан Ангар агаарын хөлгийг харж хамгаалж байдаг хамгаалалтын ажилтнууд агаарын хөлгийн аюулгүй байдал, техникийн байдлыг 7 хоног тутам үзэж шалгадаг техникийн ажилтнаас бусад нь бүрэн зогссон. Тэр улсуудын цалинг тодорхой хувиар цалинжуулахаар тушаал гарсан ч тэдгээр ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй хүнд байгаа. Тиймээс Б.Д..д бусад бүхээгийн ажилтнуудынхаа адил 2020.02.01-нээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилтыг хийж өгье. Сүүлд уулзалтын үеэр Б.Д..ийг бие давхар, удахгүй листээ бичүүлэх хугацаа болсоныг мэдсэн. Энэ талаасаа ч гэсэн 2020 оны сүүлийн 6 сарын нийгмийн даатгалыг бөглүүлсэн шийдвэртэй байж байгаад нийгмийн даатгал лист бичнэ гээд листээ бичүүлж чадаагүй байгаа. Сүүлийн 6 сарынхыг 420 000 төгрөгөөр тайлагнаад нөхөн бичилт хийвэл энэ хүнд листээ авах эрх нь үүснэ. Энэ талаар харахад нэхэмжлэгч талд ашигтай. 2019.11.20-ны өдрөөс 2020.01.01-ний өдрийг хүртэл цалин хөлс, нийгмийн даатгалыг төлөхөд бүрэн боломжтой. 2020.01 сараас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, нислэг үйлдвэрлэл байхгүй, нэг ч төгрөгийн орлого байхгүй учраас энэ нөхцөл байдлыг ойлгоод бусад бүхээгийн ажилтнуудтай адилхан 420 000 төгрөгөөр нийгмийн даатгалын нөхөн бичилтыг хийж өгье, Засгийн газраас олгосон тэтгэмж 600 000 төгрөгийг олгое гэсэн боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр хөдөлмөрийн хуулийн 69.1-д зааснаар бүх хугацаанд гэж байна. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл буюу ажил олгогч, ажилтан аль алинаас шалтгаалаагүй ийм нөхцөл байдалд яах юм вэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж хариуцагчийн зүгээс харж байна. Нөгөө талаас короно вирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгмийн эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 14.2.5-д ажил олгогч буюу хуулийн этгээдэд үүрэг болгосон байгаа. Хорио цээр, хөД..ийг хязгаарлан тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хадгал гэдэг үүрэг болгосон. Бид ажлын байрыг хадгалж байгаа, орон тооны цомхтгол, орон тоог цөөрүүлэх ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүй, аль болох ажлын байраа хадгалж цааш үйл ажиллагаа эхлүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Б.Д..д ажилгүй байсан хугацааны короно вирусын цар тахлын үед тогтоосон гамшгаас хамгаалах нөхцөл байдлын үед бүх цалинг нь тооцоод олголоо гэж бодоход хүний эрхэд тэгш бус үйлдэл үүсэж байгаа. Учир нь 100 гаруй ажилчид сул зогсолтод ороод 2 сарын 01-нээс хойш цалингаа авч чадаагүй улсууд байгаа. Хөдөлмөрийн хуулийн 7.2-д аль нэг талдаа хөдөлмөрийн харилцаанд аль нэг давуу байдал үүсгэхийг хориглодог. Энэ хуулийн хүрээнд цалин хөлсийг ингэж олгох нь Б.Д..ий хувьд хөдөлмөрийн харилцаанд давуу байдал үүсгэх эрсдэлтэй. Манайхаас бусад ажилтнууддаа хэвийн үйл ажиллаагаа явуулаад цалин хөлс олгоод өнөөдрийг хүрсэн бол өнөөдөр шүүхийн шатанд хүрэхгүй, ажилгүй байсан хугацааны олговорыг олгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хариуцагч талаас гаргасан санал, эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй байгаа тул Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй,нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д.. нь хариуцагч Изинс эйрвейз ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон 279 ажлын хоногт ногдох цалинтай тэнцэх олговор гаргуулна... гэж, хариуцагч ...коронвирус цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн одоог хүртэл компанийн үйл ажиллагаа зогссон тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс үйл ажиллагаа зогссон хүртэл хугацаанд хамаарах олговрыг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргав.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Д..ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/***** дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ********* ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 732 960 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Ажил олгогч буюу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00535 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.
Улмаар ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Д.Д..ийг 2020 оны 12 сарын 22-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/132 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй атал хариуцагч нь 3 сарын дараа нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Хариуцагч ковид-19 цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар татгалзлаа илэрхийлж байх хэдий ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйг зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2020 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй болох нь баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/***** дугаар шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 43 324 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 268 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 11 610 832 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгнээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11 610 832 төгрөгийг хариуцагч ********* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Д..д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 161 905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 161 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 38 818 төгрөгийг улсын төсвийн орлогод төлөхийг тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ