Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар  2024/ШЦТ/09

 

 

 

 

    2024             01            02                                              2024/ШЦТ/09               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Төгсбаатар, түүний өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******д тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330003320231 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарт шугам засварын монитор засварчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг тээвэрчдийн 5 дугаар гудамж 3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг тээвэрчдийн 604 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******,*******.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг "Жаргалант" гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын орон сууцны 6 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №2018/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, *******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж толгой” гэх газар найзуудтай маргалдаж, зодолдлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас тэрээр газар унаж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, зуун чамархай, зүүн чихний ард шарх, баруун талын хацрын дотор салстад цус хуралт, баруун хацар, жавьжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр найзуудтай маргалдаж, зодолдлоо эх шалтгаанаар ******* зодолдож эрүүл мэндэд нь баруун талын богтос ясанд хугарал, зүүн чихний ард шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 09- ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж толгой” гэх газар урьд өөртэй нь маргалдсан хүнтэй андуурч, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Төгсбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж толгой” гэх газар найзуудтай маргалдаж, зодолдлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас тэрээр газар унаж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, зуун чамархай, зүүн чихний ард шарх, баруун талын хацрын дотор салстад цус хуралт, баруун хацар, жавьжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр найзуудтай маргалдаж, зодолдлоо эх шалтгаанаар ******* зодолдож эрүүл мэндэд нь баруун талын богтос ясанд хугарал, зүүн чихний ард шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 09- ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж толгой” гэх газар урьд өөртэй нь маргалдсан хүнтэй андуурч, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03-р хуудас/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/, шинжээч эмч мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь найзуудтай маргалдаж, зодолдлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас тэрээр газар унаж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, зуун чамархай, зүүн чихний ард шарх, баруун талын хацрын дотор салстад цус хуралт, баруун хацар, жавьжинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр найзуудтай маргалдаж, зодолдлоо гэх шалтгаанаар ******* зодолдож эрүүл мэндэд нь баруун талын богтос ясанд хугарал, зүүн чихний ард шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь урьд өөртэй нь маргалдсан хүнтэй андуурч, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******,******* нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэбаяр,, нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Эрдэнэбаяр,, нар прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “надад гаргах гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Эрдэнэбаяр,, нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Прокуророос санал болгож, шүүгдэгч Б.Төгсбаатарын хүлээн зөвшөөрсөн 750  /долоон зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,

******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Зээрднүүд овогт Даваадоржийн Занданбалыг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Төгсбаатарыг 750  /долоон зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төгсбаатар нь түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Төгсбаатар, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч,, нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Төгсбаатар, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Б.Эрдэнэбаяр,, нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР